Германы канцлер Олаф Шольц Казахстан улсад айлчилж буй. Тэрбээр тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Даваа гаригт Астана хотод уулзсан юм. Хоёр орны удирдагчид хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байсан ч Токаевын хувьд Германыг Орос, Украины дайнд оролцохгүй байхыг хүсчээ.
Тодруулбал, Украин байлдааны талбарт Оросыг ялж чадна гэсэн бодлоосоо Герман татгалзаж, Хятадын дайныг дуусгах энхийн төлөвлөгөөг дэмжихийг Токаев уриалжээ. Шольц түүний саналаас татгалзсан байна.
Оросын Украин дахь түрэмгийллээс хойш эрчим хүч, ашигт малтмалын шинэ эх үүсвэр хайж буй Шольц анх удаа Төв Азид айлчилж буй. Казахстаны засгийн газрын хувьд дайнд аль нэг талыг баримталдаггүй ч хуучин Зөвлөлтийн эзэнт гүрэн байсан Оросын ойрын холбоотон хэвээр юм. Гэхдээ Украины зарим нутаг дэвсгэр дээрхи Оросын дайралтыг сайнаар хүлээж авдаггүй.
Токаев уулзалтын үеэр " Оросын цэргийн хүчнийг ялах боломжгүй гэдэг нь туйлын үнэн. Гэхдээ дайныг үргэлжлүүлэх нь бүх хүн төрөлхтнийг хохироох болно" гэжээ.
Шольц дипломат байдлаар үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Оросын түрэмгийллийг буруутгаж, Украиныг дэмжсээр байх болно гэдгээ илэрхийлсэн байна. Тухайлбал, Шольц ерөнхийлөгч Токаевт хариулахдаа "Улс орон өөрийгөө хамгаалж, бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй. Энх тайвнаар хөгжлийг олох боломж бололцоо байгаа. Гэхдээ шаардлагатай нөхцөлд бид түрэмгийллийг дэмжихгүй" гэжээ.
Мөн Украины ерөнхийлөгч Зеленскийн санаачилсан энх тайвны бага хурлын дараа Оросыг оролцуулсан өөр нэг хурал хийх хэрэгтэйг Шольц онцолсон байна. Тэрбээр хэлэхдээ " Орос дайныг эхлүүлж болно. Гэхдээ энэ олон жилийн турш үргэлжлүүлж байна. Үүнийг бид зүгээр өнгөрөөх ёсгүй. Баруун болон Европ дэлхийн энх тайвны төлөө ажиллах болно" гэжээ.
Эх сурвалж: REUTERS
3,548.92






















































Холбоотой мэдээ