АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тэднийг ЭМДС-гийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж. Гэвчиг энэхүү баривчилгаанаас харагдаж байгаа ганц өнцөг, ганц үнэн нь гэвэл “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдэнэ.
АТГ үндсэндээ авлига, албан тушаалын хэрэгтээ тэмцдэг биш, албан тушаалтнуудын ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг газар болж хувирсны нотолгоо нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар. Аливаа хэргийн мөрдөн шалгалтын талаар АТГ хэр дуулиан тарина, төдийчинээ ял, шийтгэлгүй үлддэг.
Засгийн газрын дэргэд 25 сан үйл ажиллагаа явуулдгаас улстөрчдийн “урт гар” ухаагүй сан бараг байхгүй. ЖДҮ, БЗС, НДС, ЭМДС гээд хаана төсвийн мөнгө төвлөрнө, тэнд хулгай, луйвар гардаг нь Монголын төрд жирийн үзэгдэл, төрийн санг цөлмөгсөд нь хуулийн ялгүй үлддэг нь дэлхийд бараг жишиг загвар болсон.
ЖДҮХС-гийн мөнгийг жигд хувааж авсан МАН-ын дарга нараас гэхэд хариуцлага хүлээсэн нь цөөхөн, зарим нь өдгөө төрийн өндөр сэнтий дээр сууж байгаа билээ. Тэгвэл БЗС-г тонолцсон хүмүүс шинэ парламентад ч байна, шинэ засагт ч байна. НДС,ЭМДС бол төрийн сайд, дарга нарийн түрийвч болоод удаж буй юм.
Төрийн сангууд жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг нь худлаа, эсрэгээрээ төрийн өмчит компаниуд ялсан намын, эрх баригчдын өмч болдог нь үнэн. Монголын хууль шүүх жирийн иргэдэд халтай, эрх мэдэлтнүүдэд ээлтэй үйлчилдэг. Тэр тусмаа бусдын мал хулгайлбал таван жил хүртлэх ял шийтгэл хүлээж, шоронд ордог. Харин төрийн өмч, хөрөнгө хулгайлсан нь торгуулийн ялаар шийтгүүлж, авлигын мөнгөтэйгөө үлдэнэ.
Ганцхан жишээ дурдахад, гар утас хулгайлсан гэх хэрэгт сэжиглэгдэн, амиа алдсан залууг хууль, шүүхийнхэн амь насаа алдтал нь хорьсон. Тэгвэл шүүхээр зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ё.Баатарбилэгийг баривчилж, хориогүй л юм даг. Мөн ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эрх чөлөөтэй амьдарч байна. Гэх мэтчилэн хууль, шүүх нь иргэн ба эрх мэдэлтэнд хоёр нүүр гаргадаг.
Хамгийн сүүлд нүүрсний хулгайн хэрэгт холбогдон ял эдлэж буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг “үндэслэлгүй хөрөнгөжөөгүй” гэж дунд шатны шүүхээс үзэн хорих ялыг нь бууруулсан нь авлигатай тэмцэвч авлига, хулгай багасдаггүйн товч хариулт болно.
Нөгөө талдаа төр хэчнээн баян байна, тэр хэрээр төрийн сайд дарга нарын авлига хулгай, дээрэм тонуул ихэсдэг. Төрийн өмч, төсвийн сангуудыг цөөлөхийг цөөлж, зарахыг нь зарахгүй бол төрийн өмчийг төрийн дарга нь, төсвийн мөнгийг төсөв захиран зарцуулагч нь хулгайлсаар л байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”, “Дарханы хар төмөрлөг” гээд бэлээхэн жишээ байна. Улс төрийн зорилго, агуулгатай хэлсэн болохоос Д.Загджавыг утаагүй түлш 1.2 их наяд төгрөгийг “залгисан” гэдэг нь АТГ-ын анхааралдаа авах мэдээ мөн үү гэвэл мөн. Авчиг АТГ өөрөө авлигатай тэмцэж чаддаг уу гэвэл асуултын тэмдэг. Амиа алдсан 21 настай хүүг цагдаа нарт барьж өгсөн гэм буруу үйлдэлдээ АТГ өнөөдөр ч ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй байгаа билээ.
Монголын төр бол баян төр. Хөрөнгө мөнгөгүйдээ улс нь хөгжиж чаддаггүй гэвэл хүүхэд нохойг доог болох биз.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ өнгөрсөн онд 52.9 их наяд төгрөг байжээ. Атал Монголын төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө нь улсын нийт ДНБ-ээсээ давчихсан, 59.2 их наяд төгрөгөөр тоологдож байна. Нэг ёсондоо Монголын эдийн засагт хувийн хэвшлийн орон зай хумигдаж, төрийн оролцоо асар нэмэгджээ. Тоо худлаа хэлдэггүй гэдэг.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас гаргасан судалгаанд хөгжиж буй орнуудын эдийн засагт төрийн өмчийн эзлэх хувь нь 47 орчим. Харин Монголд энэхүү хувь хэмжээ 112 байгаа нь ялсан намын, эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ, гахай, нохой болдог өмч асар томорсныг харуулсан үзүүлэлт. Тал хувь нь алдагдалтай ажилладаг, нэг төгрөг олохын тулд 5-6 дахин их зардал гаргадаг төрийн өмч төр нь уг нь хэрэггүй. Эдийн засагт сохор зоосны ашиг өгдөггүй төрийн өмчийн тоо нэмэгдэх нь хэн нэгэн даргын хэтэвчийг зузаатгана гэсэн үг.
“Transparency International” байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монголыг арагш нь чангааж буй гол хүчин зүйлс төрийн хулгай. Төр “таргалах” нь улстөрчид нь улсаасаа баян, улс нь улстөрчдөөсөө ядуу амьдрах хамгийн том шалтгаан. Төрийн авлига, хулгайтай жинхэнээсээ тэмцье гэвэл төрийн сангуудаа бүгдийг нь татан буулгаж, төрийн өмчөө цөөлөх ёстой. Ийм реформ хийхгүйгээр Засгийн газрын авлигатай хийх тэмцэл салхин тээрэмтэй тулалддаг Дон Кихотын үлгэр болж л үлдэнэ.
Нэргүй 2024-09-17 59.153.113.192
Turd umch bval hulgai bsaar l bh bno. Zugeer l huvichil demjij bna. Uls orniihoo ireeduig bodoosoi 100 hurehgui jil amidarna, huuhduudee uldeegeed teruugeer ni huuhduud saihan amidaarchuu gui chuu b** med ureel duusna uhaant uuruu olchihdog mungu shuu dee tuuniig shunaldaa hutlugduj tsugluulah gej, negen bie iin jargaliin tuluu uuriin daraagiin 9 ueiig zovoh yum hiigeed bgaga awilgalchid oilgoosoi bilee. Ene saihan mongol oron, ur udam undestein ustgahnee jaahan uhaarmaar bnaa mongolchuud min.
Нэргүй 2024-09-17 66.181.180.121
Гадаадынхан монголчуудыг айл хэсэх дуртайг, хүн судлал хийх дуртайг, бусдын зовлонд дуртайг нь мэддэг юм байна лээ. Тиймээс монголчууд аа, Америкчуудаас бусад гадаадынхныг басамжилж болохгүй шүү, тэд та нарыг нэвт шувт мэддэг.
ZOCHIN 2024-09-17 58.160.64.25
TA NAR BITGII INGEJ BICHILDEE. ATG IIN AJILCHID CHINI CH GESEN HUNSHDEE AR GER HAMAATAN SADAN TANIL TAL NAIZ NUHUD GEED BGAASHDEE…HUULICHID N SHUUH N TOM NAM N IDEED BHAAR HUVAAJ L BVAL BOLOOSHDEE….TED CH ADILHAN BAYJIJ AMIDARMAAR L BGAASHDEE… MONGOL IRGED BOL MALNAASAA DOR YM CHINI HOHINO L BIZDEE…. AMDRAL OLON JIL INGIJ L URGELJILEH N HUULI …HUULISHUU… YDUU BOL HOHICHINI… TEMTCEJ SURAAGUI BOL NAAD AMDRALDAA ZOHITCOOD
Нэргүй 2024-09-17 124.158.109.195
АН гарахаараа төрийг хоосолж хувааж иддэг.
Зочин 2024-09-17 202.126.90.228
ЖДҮ санг 41 гишүүнд 1 тэрбум төгрөгөөр хувааж өгч Ер.сайд болсон Хүрэлсүхээс эхлээд бүх сан, Эрдэнэт үйлдвэр, Таван толгойг хувааж идсэн МАН гасууд.
Нэргүй 2024-09-17 188.162.254.73
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая ?!
Нэргүй 2024-09-17 202.126.89.173
Яг л үнэн дээ
Нэргүй 2024-09-17 66.181.180.121
Төрийн албан хаагчид хүүхдүүдээ хувийн сургуулиудад явуулах, тансаг зэрэглэлийн машин унах, орон сууцанд амьдрах, амралтаараа гадаадад зугаалах хүсэлтэй учраас залилан хийж эсвэл авлига авах нь тодорхой шүү дээ.
Нэргүй 2024-09-17 59.153.114.208
АТГ-ыг татан буулгаа.авлигатай тэмцэж чадсангүй.авлига хулгай хийсэн улсууд даам гарчихлаа
Ngccf 2024-09-17 202.9.40.13
Хувхаы хулгайчууд ялгүй үлдчих санаархла бичүүлж байх шив тэгдэггүйн юмаа харин ч бууддгийн шдэ цаг нь болж дэ улс орныг минь бузар байлгах санаархлтй. Боловсролгүй хоосон толгойтууд хулгай хийх-сэ өмнө бодох бждэ. Адгийн өлөн зулбасгууд.
Bgff 2024-09-17 202.9.40.13
Нүүдэлчид үүрдийн үүрд санаж байх ёстой. Тэр нь архангй өврхангй завхн манж х***а адгийн хог шааруудыг хэзээ ч монголын нам төрийн толгойд гаргаж болохгүй адгийн хог шаарууд гархаар бүх ард түмний баялагийг амин хувьд өөрсдө хулгайлж идэж хужаагуудад хулгайлуулж дэлхий адаг улс болгодог төрд оыртуулж блохгүй адгийн шаарууд. Нийслэлд хужаагууд үүрлсэн.