Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко улс төрийн 37 хоригдлыг цагаатгах тушаал гаргасан байна. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн нийт дөрвөн удаа улс төрийн хоригдлуудыг цагаатгах болсон нь Лукашенко олон улсад өөрийгөө хүний эрхийн мэдрэмжтэй удирдагч гэх дүр зургийг таниулах гэсэн арга гэж шинжээчид үзэж буй.
Тухайн цагаатгагдсан 37 хүний талаар тодорхой мэдээлэл ил болоогүй. Гэхдээ үүнд зургаан эмэгтэй багтсан гэж Лукашенкогийн ажлын алба мэдээлсэн.
Эдгээр хүмүүс нь бүгд засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан болон оролцсон хүмүүс юм байна.
"Viasna" хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Беларусьт 1300 гаруй улс төрийн хоригдол байдаг. Мөн тус байгууллагыг үүсгэн байгуулсан Нобелийн энх тайвны шагналт Алес Беляцки, Польшийн сэтгүүлч Анжей Почобут нар хоригдож байгаа бөгөөд торны цаана дор хаяж зургаан улс төрийн хоригдол нас баржээ.
Ерөнхийлөгч Лукашенко 2020 онд зургаа дахь удаагаа сонгуульд ялалт байгуулсан байдаг. Үүнийг Беларусын сөрөг хүчин ард иргэд төдийгүй барууны засгийн газар буруутгаж, луйвраар ялалт байгуулсан гэж байжээ. Дараа нь түүний эсрэг тус улсын түүхэнд байгаагүй жагсаал болж, 65 мянган хүн баривчлагдаж, олон зуун хүн эх орноосоо дүрвэсэн юм.
Эх сурвалж: AFP
Нэргүй 2024-09-17 85.203.15.154
Mongold ochsonoos hoish ogt uur bolson gedeg
Нэргүй 2024-09-17 202.126.89.170
Ийм бааснууд дэлхийгээр дүүрч байна
Нэргүй 2024-09-17 66.181.190.58
дүр төрх гэдэг болоосой. эргүү сэтгүүлч их болжээ.
Нэргүй 2024-09-17 103.57.93.140
энэ сэтгүүлч нэртийн нийтлэл гарчигнаасаа эхлээд ойлгомжгүй, тархины саажилттай