ТикТок, Тейлор Свифт хоёроос болж цүнхээ зарж чадахгүй байна

ТикТок, Тейлор Свифт хоёроос болж цүнхээ зарж чадахгүй байна

ТикТок, Тейлор Свифт хоёроос болж цүнхээ зарж чадахгүй байна

Нэрт загвар зохион бүтээгч Майкл Корс цүнхний борлуулалтад тулгарч буй хүнд сорилтуудын талаар Холбооны шүүхийн танхимд ярьжээ. Тэрбээр ТикТок дээрх бичлэгүүд болон Тейлор Свифт, Бейонсе зэрэг дэлхийн алдартнуудын хэрэглэж буй цүнхнээс хамаараад брэндүүдийн үнэ өсч, буурдаг гэлээ. Тухайлбал, дуучин Тейлор Свифт гар цүнхний салбарын шинэ тоглогч "Aupen" брэндийн цүнхийг барьсан зургаа цахим орчиндоо нийтэлсний дараа тус компанийн захиалгын хуудас гацсаныг Майкл Корс дурджээ.

"Michael Kors"-ыг эзэмшдэг "Capri" компанийг мөн адил тансаг зэрэглэлийн брэндээрээ алдартай "Tapestry" компани 8.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар төлөвлөж буй. Энэ хэлэлцээтэй холбоотойгоор загвар зохион бүтээгч Майкл Корс монополийн эсрэг шүүх хуралдаанд оролцжээ. Хэрвээ энэ гэрээ батлагдвал "Tapestry" нь "Coach", "Kate Spade", "Stuart Weitzman", "Capri’s Versace", "Jimmy Choo", "Michael Kors" гэсэн зургаан брэндийг нэг дор нэгтгэх юм. Цаашилбал, брэндүүдийн хоорондын өрсөлдөөн буурч, хэрэглэгчдийн сонголт буурах магадлалтай.

"Capri" компанийн хувьцаа Даваа гаригийн үдээс хойш 24 орчим хувиар унажээ. Энэ жил компанийн хувьцааг 18 хувиар өснө гэж таамаглаж байсан ч ийнхүү хол зөрүүтэй үзүүлэлттэй байна. Харин "Michael Kors" брэндийн орлого хамгийн сүүлийн санхүүгийн улиралд өмнөхтэйгөө харьцуулахад 14.2 хувиар буурчээ.

Майкл Корс 1981 онд 22 настайдаа брэндээ үүсгэн байгуулжээ. Тэрбээр салбарын ахмад зүтгэлтэн ч гэлээ хурдтай шаламгай байхыг хичээж, одоо хэр нь дэлгүүртээ ажилладаг, үйлчлүүлэгчидтэй харилцсаар байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж