Дэлхий татгалзаж, Монгол мөрөөдөж сууна!

Дэлхий татгалзаж, Монгол мөрөөдөж сууна!

Дэлхий татгалзаж, Монгол мөрөөдөж сууна!

Дэлхийн хөгжил дэвшлээс Монгол Улс алсарч байгаа нь үнэн боловч түүнийг нь хүлээн зөвшөөрдөг хүлцэнгүй тэнэгүүд баймааргүй байна. Заримдаа яг ижилхэн гараанаас гарч яг ижилхэн цаг хугацаа туулсан хэрнээ айлын хөгжил тасарч, манай хөгжил алсарсан тухай бид бас бодолцмоор, эргэцүүлмээр…Ганцхан жишээ татахад эрчим хүчний хараат байдлаас салж, дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангадаг болох талаар олон жил ярьлаа. Сүүлдээ энэ төрлийн яриа итгэл үнэмшил төрүүлэхээ ч больлоо.

 АРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЛГЭР

Тухайлбал, одоогоос 11 жилийн өмнө тухайн үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил  эрчим хүчний үйлдвэрлэлээр урт хугацаанд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох стратегийн зорилттой ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Тэрбээр,Монгол  улс өнгөрсөн 2012 онд 4,8 сая квт.цаг буюу эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 90 гаруй хувийг үйлдвэрлэжээ.Харин 7,6 хувийг импортоор авсан байна. Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл 2 орчим хувийг эзэлж байна. тиймээс импорт авч байгаа эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд  IV ДЦС-ын 100, III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл, “Амгалан“ дулааны станц, 450 МВт-ын V цахилгаан станцын ажлыг эхлүүлээд байна. Салхитын цахилгаан станц энэ онд ашиглалтад орно. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулах бөгөөд Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүн 2014 оноос гарч эхэлнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ доголдолгүй хангаж чадна” гэж мэдэгдсэн нь хэвлэлийн хуудсанд түүх болон тэмдэглэгдэн үлджээ.

Тэгвэл өнгөрсөн 11 жилийн хугацаанд Эрчим хүчний сайд асан М.Сонопилийн ярианд дурдагдсан төсөл хөтөлбөр, зорилтуудаас хэрэгжээгүй нь хэрэгжсэнээсээ олон байна. Улаанбаатар хотыг дулаан, төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг  Дулааны II-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа дуусч, ДЦС-3, ДЦС-4-ийн насжилт 35-40 жилд хүрээд байгаа нь эдгээр эх үүсвэрүүдийн найдвартай байдал алдагдаж, тоноглолын үйл ажиллагаа ихээхэн доголдоход хүргэсэн. Анх 2011 оноос эхэлж дулааны V станцыг барьж ашиглалтад оруулах талаар ярьж эхэлсэн. Өнөөдөр ч ярьсаар л байна.  Арга ядахдаа эрчим хүчний салбарынхан тэвчээрийн хязгаар тасарлаа гэж тэнхээ мэдээ хашхирсан ч шийдвэр гаргачидын сонирхлыг татаагүй.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байсаар хэрэглээгээ хязгаарлуулж, улсаараа лаа шүдэнз барих эрсдэл одоо ч аюулын харанга дэлдэж байна.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2023 оны байдлаар 11 тэрбум кВт.ц байсан. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, өмнөх 2022 оноосоо хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ 6.1 хувиар, дулааны хэрэглээ гурван хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж. Улсын хэмжээнд ОХУ-аас  938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц нийт  2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авсан. Импортын цахилгааны төлбөрт 2023 онд 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт 19 эрчим хүчний үйлдвэрлэгчид (дулааны цахилгаан станц, нарны болон салхин цахилгаан станц) ажиллаж байгаа боловч худалч хүнд 40 жил ажиллаж байгаа ДЦС-4 ХК дангаараа нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг үйлдвэрлэн нийлүүлж буй.

ҮЛГЭР ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын хатавчинд нь багтсан ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хэдэн долоо хоногийн өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа, Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Маш том газар нутагтай, газар доорх эрчим хүчний эх үүсвэр өндөртэйгөөс гадна газар дээрх нар, салхи зэрэг байгалийн ногоон эх үүсвэр хангалттай бий. Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоно. Салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үнэ тарифын шилжилтийг хийнэ. Монгол Улсад ОХУ, БНХАУ-тай харьцуулахад эрчим хүчний тариф маш бага. Учир нь  эрчим хүчний салбар төсвөөс байнгын татаас авч алдаглаа нөхдөг. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт хийгддэггүй. Энэ алдааг засаж залруулаад явбал ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдээд 2026 он гэхэд 100 хувь дотоодынх хэрэглээгээ хангах боломжтой” гэв. Үнэндээ хоёр жилийн дотор Монгол Улс эрчим хүчнийхээ дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, цаашлаад эрчим хүчээ экспортлох боломжтой гэдэг бол хэн бүхэн мэддэг төгсгөл нь гунигтай үлгэр. Тийм нөөц боломж Монголд байхгүй. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш ярьсан уг үлгэрт итгээд дуг нойрондоо дугжирах хүн одоо байхгүй. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт байдаг. Үүнээс 81 хувь нь дулааны цахилгаан станц, 19 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2023 онд 1636 МВт хүрч 11 хувиар өссөн байна. Үгүй ядахдаа сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрийг сэргээчихээд, Эгийн гол, Эрдэнэбүрэн УЦС-ын төслүүдээ урагшлуулчихаад улайхгүй худлаа ярьдаг баймаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад тав дахь удаагаа айлчилсан айлчлалын үеэрээ дээрх төслүүдийг хэрэгжүүлэх талаар “тохиролцоно, ярилцана, судлана” гэхээс өөр олигтой хариу өгөлгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

МОНГОЛЫН ҮЛГЭР ДЭЛХИЙД АЖИЛ ХЭРЭГ БОЛОВ

Гэтэл хоёр зууны тэртээ аж үйлдвэрийн хувьсгалыг манлайлж байсан Их Британи улс Монгол Улсыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцын тоогоо ганц нэгээр нь нэмэх гэж мунгинаж байхад нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцаа энэ сарын сүүлээр хаах тухайгаа дэлхий нийтэд зарлалаа. Ингээд бодохоор XXI зууны хөгжил дэвшилээс хол хоцрогдсон өөрсдийнхөө байгаа царайнаас ичих шиг. Тус улс нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзах төлөвлөгөөгөө 2015 оны арваннэгдүгээр сард анх зарласан байдаг. Тухайлбал, тухайн үед Парист уур амьсгалын асуудлаар болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө Британий эрчим хүчний сайд хатагтай Эмбер Радд, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг 10 жилийн дотор хааж, хийн турбинт станцуудаар солих болно гэж мэдэгдэж байсан юм.  Тэгвэл түүний амлалт хэлсэн хугацаанаасаа даруй нэг жилийн өмнө биеллээ олж байна. Их Британи улс 1990-ээд онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг нүүрснээс гарган авч байсан бол 2023 онд энэ үзүүлэлтийг нэг хувь болтол бууруулж чадсан байна. Тус улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 34.7 хувийг хийн цахилгаан станцуудаас, нар болон цахилгаан үүсгүүрүүдээс 32.8 хувийг гаргаж авч байгаа бол 13.8 хувийг нь атомын цахилгаан станц эзэлж байна. Улмаар Их Британи улс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрс ашиглахаа больсон долоогийн бүлгийн анхны улс болж болох нь. Их Британи улсын араас нүүрсээр ажилладаг станцуудынхаа үйл ажиллагааг бүрэн зогсоох зорилт тавин ажиллаж байгаа улс орон олон байна. Тухайлбал, Итали улс 2025 оны сүүлээр, Канад 2030 онд, Герман улс 2038 онд нүүрсээр ажилладаг станцуудаа хаахаар төлөвлөсөн байна.

 ӨГСӨН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГААГ НЭХЭН САНУУЛЪЯ

 Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй  байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөгт байхаар байна. Дэлхий нүүрснээс татгалзах гэж, Монголчууд нүүрсээр ажилладаг станцтай болох гэж махаа зулгааж байна. Эцэст нь, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Парисын хэлэлцээрт нэгдэн орж, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 74.2 сая тонноос 22.7 хувиар буюу 16.9 сая тонн болгож бууруулах зорилтыг тавьсан. Үүний 66.7 хувь буюу 11.3 сая тонн хүлэмжийн хийг эрчим хүчний салбар бууруулах амлалт хүлээж буй. "Алсын хараа-2050" хөтөлбөрийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ биелэлтийг хангахын тулд Монгол Улсын  сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, гэр хорооллыг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээний хангамжид холбон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тусгасан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогод сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой  байдлыг хангана гэж заасан байдаг тул нар, салхи, усан цахилгаан станцыг үе шаттайгаар ашиглалтад оруулж олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлэх үүрэг, хариуцлага хүлээж байгааг нэхэн сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-18 202.9.46.154

Бөөрөлжүүтийн ЦС 300мвт , эхний 150 мвтыг энэ онд оруулах гээд байгаан биш үү Батзаяа гуай. Нийслэл чинь бонд гаргаад 500 тэрбумаар нь тэр станцийг санхүүжүүлнэ гээд зарлаад байсан. Нэг л баахан үгүйсгэсэн нөхөр. Юун ч тэгээд Их Британи, Германыг ярьдаг юм билээ дээ, тэд чинь дэлхийн тэргүүлэгч гүрэн ядаж Бангладеш, Энэтхэг зэрэг орнуудыг иш татсан бол.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.179.96

Хятадын эрлийзүүд удирдаж байхад Монгол улс хөгжихгүй.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.234.123

мэдсээр байж устгаж чадахгүй байжижиж

Avatar

ИРГЭН 2024-09-18 66.181.167.254

ЭНЭ БАТЗАЯА МОНГОЛ УЛС ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙГЭЭС 100 ЖИЛЭЭР ХОЦОРЧ ЯВААГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ ? ДЭЛХИЙ АЛЬ ХЭДИЙН МОДОН ЖОРЛОНГООСОО САЛСАН, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ НЭВТРҮҮЛЖ БАЙНА. МОНГОЛ УЛС МОДОН ЖОРЛОНГООСОО САЛЖ ЧАДААГҮЙ, КОНСЕРВНЫ ЛААЗ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЭРДЭМТЭД НЭРТЭЙ МААНАГУУД НЬ БУРХАНААР БӨӨЛЖСӨН ХҮН СУДЛААД ЯВЖ БАЙНА, ХУДАЛ ҮНЭН ХЭДЭН НОМ ХУУЛЖ, ЭВЛҮҮЛЭЭД ТӨРИЙН ШАГНАЛ АВЧ БАЙНА….. ТЭГЭЭД НҮҮРС ТҮЛЭХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ ?

Avatar

Хайгуулч 2024-09-18 202.55.188.119

Монголд эрчим хүчний эх үүсвэр нэмээд ямар ч хэрэггүй.
Юуны эрчим хүч экспортлох вэ.
Дотоодын үйлдвэр нэртэй ямар ч үр ашиггүй хэдэн үйлдвэрүүдийг хааж орхиход л боллоо.
Монголчууд хэзээ ч дэвжин дээшлэх заяагүй улс гэдэг нь улам бүр тодроод байна.

Avatar

Зочин 2024-09-18 59.153.115.94

Эцсийн бүлэгтээ эдийн засгийн тооцоо л чухал шүү дээ. Их британид нүүрс үнэд орсон байж болно. Дэлхийн олон улс нүүрсний станцаа ажиллуулаад л байна. Манайх бас ганц том нүүрсний станц байгуулчихсан бол аштай юу? Улс орныг эрчим хүчний хомсдолд зориудаар оруулж, өвлийн хүйтнээр гал алдахгүйн байхаар шантаажлан, их мөнгөөр сэлбэг хэрэгсэл, шинэчлэл зэрэг арга хэмжээг авах гарцаагүй байдалд оруулдаг байж магадгүй юм даа.

Avatar

Зочин 2024-09-18 66.181.183.147

14 том төсөл гэж дэмий юм балайрахын оронд юуны түрүүнд эхлээд атомын ЦС аа барь дараа нь 5-р ЦС барь тэгээд эрчим хүчний ямар ч хамааралгүй болж үнийг буулгах улмаар инфляц буурна. Юуун зам вэ замаас илүү өнөөдөр эрчим хүч шиг чухал юм алга

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

юун атом бэ , сэрүүхэн зүүдлэж байх шив

Avatar

Зочин 2024-09-18 66.181.191.238

Зах зээлийн шудрага тогтолцоо тогтсон цагт эрчим хүчний үнэ цэнэ аандаа бий болно. 4 улиралтай эрс тэс уур амьсгалтай манай улсад эдэлгээтэй Орос тоноглол таардаг юмсан.

Avatar

Нэргүй 2024-09-18 103.41.93.137

Юун Оросын тоноглол? Чи тэнэг үү, олон улсын хоригт давхар орно шүү

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

эргүү тэнэгээ Оросоос өөр туслах улс байхгүй , өөр хаанаас ч тоноглол авах гүй , Монгол хөлдөж үхнэ үү , байна уу , баруунд хамаагүй

Avatar

Лондон зураач 2024-09-18 90.212.131.42

Учир нь эрчим хүчний салбар төсвөөс байнгын татаас авч алдаглаа нөхдөг. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт хийгддэггүй. Энд л их учир бий…

Avatar

Нэргүй 2024-09-18 43.242.242.59

Атомын цахилгаан станц барих нь хамгийн зөв гаргалгаа. Аль ч нам энэ талаар зоригтой шийдвэр гаргаж ажил хэрэг болгож байгаагүй

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

1д.асар үнэтэй 2д. түлшээ үргэлж гаднаас авна 3д.цөмийн хаягдал-дэлхийн толгойн өвчин

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.161.39

энэ нийтлэл биш харин нэн чавганцын үглээн гэдэг болжээ ! мэдлэг нимгэн бичилт муу хүн байна !

Avatar

ах 2024-09-18 66.181.185.137

Өөрөө хөгжилгүй байж өндөр хөгжилтэй орон дагаж навсаганаад хэрэггүй. Зүгээр нүүрсээр ажилладаг станцаа барих хэрэгтэй. Нүүрсний станцын утааг сайн шүүдэг систем бий болсон. Польш Чех Славок Унгар гэх мэтийн орнууд нүүрсний станцаа өргөтгөж байна. Шинээр ч барьж байна. Эргүүтээд байх юм. Нар салхины станцуудаар ямар ч үйлдвэр байгуулж чадахгүй гэдгийг мэдэхгүй тэнэгүүд бололтой. Нар салхиар зөвхөн ахуйн хэрэглээний эрчим гаргадаг юм шүү Ухаантнууд аа

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

европын нэг ч орон туслахгүй , тэгээд ч тэнд ДЦС-д хөрөнгө оруулах хориотой.

Avatar

Эх оронч 2024-09-18 103.168.34.12

Энэ Оросоос хамааралтай байдгаа хурдан болиоч ээ! Хүн болгон техникийн мэдлэгтэй, мэргэжилтэй болох хэрэгтэй байна . Найр наадам, морь бөх, дуу хуур, жүжиг наадмаа болимоор байна. Бүгд төмөр хайлуулж техник хийдэг болмоор байна. Ингэсэн цагт Монголыг хэн ч дээрэлхэж чадахгүй шүү. Бүх цагаа наргиан цэнгээнд зориулж байгаа учраас улс орон хөгжихгүй байгааг бүгд ойлгоцгоо!!

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

Хэн дээрэлхсэн юм эргүү тэнэгээ , дээрэлхсэнээ ярих юм бол рио тинто байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

нэг л их Оросоос хамаарахгүй гэсэн тэнэгүүд , тэгээд барууны НЕОКОЛОНЧЛОЛд өртөх ёстой юм уу , рио тинто-гоос яаж салъя гэж байхад

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.179.34

наадам цэнгэл хэтэрсэн нь үнэн.

Avatar

БАЙХГҮЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХЭЭ ЯРИАД СУУХЫН... 2024-09-18 202.179.25.8

НЭГДҮГЭЭРТ. НҮҮРСНИЙ ОЛИГТОЙХОН ЧАДЛЫН СТАНЦ БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧ ДУЛААНАА 100 ХУВЬ ДОТООДОО ХАНГАХ. НҮҮРСЭН ДАЛАЙГАА АШИГЛАХ.ХЭРЭГТЭЙ.МЭДЭЭЖ МАШ ИХ ЭСЭРГҮҮЦЭЛ БАЙГАА. / МАШ БОГИНО ХУГАЦААНД БУЮУ 18 САРЫН ДОТОР БАЙГУУЛАХ/
ХОЁРДУГААРТ . 10-20 ЖИЛ ШААРДАГДАХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭ УРАГШЛУУЛАХ.
ГУРАВДУГААРТ АТОМЫН ГЭХЧИЛЭН НАРИЙН ТЕНОЛОГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛАА ОДООНООС ОРОС ХЯТАДТАЙ ХАМТРААД ЭХЛҮҮЛЭХ.
ЭЦЭСТ НЬ … ЭРЧИМ ХҮЧЭЭР 100 ХУВЬ ХАНГАСНЫХАА ДАРАА ҮНЭ ТАРИФАА ЯРИЛЦАХ ХЭЛЭЛЦЭХ…

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.242

Монгол Улс хөгжих хүчирхэгжихийн тухай яриа бараг дэмийн зүйл юм. Бид энэ хөмөрсөн тогоондоо яач ч тийчлээд бүх зүйлийг нь орос хятад тэнд удирдлагыг нь атгаж сууж байна. Ялангуяа орос манай цахилгаан эрчим хүчний асуудал бие даасан болчих вий гэдэг дээр байнга анхаарал хандуулж тийм болгохгүйн төлөө эсрэг ажилладаг. Товчхондоо Монголын хөгжлийн эхлэл оросын задрал байх болно гүйцээ. Бидэнд өөр боломж байхгүй.

Avatar

Нэргүй 2024-09-18 103.41.93.137

Хятад барьж өгнөө

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

одоо хятад ДЦС барихгүй

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

хуцах юмаа , өөрсдөө буруу байж Оросруу чихэх , новшоо мөнгө гаргаад ДЦС барих чинь яасан юм , угаасаа баруун ДЦС барих ч үгүй , мөнгө зээлэх ч үгүй , хийж өглөө гэхэд асар үнэтэй дээр нь баруунаас хамааралтай болно , барууныхан Орос Орон биш шүү , хоолой боож а**а гэсэн үг

Avatar

өөө 2024-09-18 66.181.164.23

Саарал ордны тогийг 7 хоног таслаад өг, наад баасны гүзээнүүд чинь яахийг нь харий

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.218.63

СОЦЛСТУУД БАИГА ЦАГТ УЛС ХӨГЖИХГҮИЭЭЭЭ

Avatar

Наран 2024-09-18 66.181.189.247

Парист уранаа зүгээр өгөхгүй .Монголыг уран Монголдоо байж байг .

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.179.34

тийм шүү.

Avatar

Нэргүй 2024-09-18 103.161.242.145

хийн цахилгаан станц нүүрсний цахилгаан станц 2т ялгаа байна уу

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.216.98

Дэлхий татгалзаж ч гэх шиг. Нээг их дэлхийг мэддэг хүн болох гээд ядчих юмаа. Нүүрсийг ад үзэж байгаа ухаантай юм биз дээ чааваас. Японд гэхэд л нүүрсээр ажилладаг мөртлөө ямар ч утаа гаргадаггүй цахилгаан станц ажиллаж л байдаг. Яг Ёкохама хотын төвд шахуу гээд бод. Нилээд олон орон нүүрсээр ажлладаг дулааны цахилгаан станцууд нэмж барьж л байна. Тэд тэгээд дэлхийн нэг хэсэг биш юм уу??? Шувууных шиг тархиндаа бодоод үз дээ. Ойлгох болов уу яах бол сэтгүүлч ээ???

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.217.105

Боол зарц удамтангууд яг большевикууд шиг засгийн эрхэнд гарч луйвар хийн хөлжицгөөсний гор нь гарч байгаа юм даа!

Avatar

иргэн 2024-09-18 66.181.189.180

Улс орныг дампууруулж , Иргэдээ төрөөс бодлоготойгоор Ядууруулж байгаа Нам нэртэй Гэмт хэргийн
Мафжсан бүлэглэл, Улс төрчид нэртэй Ашиг амин хувиа бодсон Авилгачи, Хулгайчуудаас болж энэ их Байгалийн баялагтай Монгол улс Дэлхийд ядуу буурай Улс орны тоонд багтаж явна гэдэг бол Гутамшиг, Үүнд Төр, Улс төрчид, Авилгачид Буруутай,

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.153

Салхи Чойжоог огцруулах шахалтыг сөрөг хүчний намууд хийх хэрэгтэй байна. Доржханд аа, НОМТ оо

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.184.71

эрчим хүчний сайдаар өөрийнхөө бизнесийг л хамгаалах зорилготой Дөрвөд Чойжилсүрэнг тавьж асуудал шийдүүлэх гэж мухардаж байхаар энэ салбартай ямарч хамаагүй хүн тавьж том төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна. Нөгөө хулгайч нь бүүр шуналаа дийлэхгүй. 5толгойн ЦС дээр компани байгуулж өөрөө тендер авах гэж зүтгэх боллоо. ДЦС3-ыг оросуудад бараг бэлэн болгон 1.3 тэрбум € өр үүсгэхээр боллоо. Яаралтай Чойжилсүрэнг зайлуулахыг шаардаж байна

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.33

Монголын эрчим хүчний салбарын хөгжил гацаад байгаа нь эцсийн эцэст оросын тавиулуудын хүчин чармайлтын үр дүн!!! Монгол эрчим хүчээр өөрийгөө хангадаг болчихвол хэнд ашиггүй вэ гэдгийг л бодоод үзэхэд "эзэн" нь тодорхой?!

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.185.13

за чааваас даа , Монгол том зах зээл биш , Орос нэг сүйрчихэв гэж , зүгээр байхаар зугаа маягийн асуудал Оросын хувьд , их юмаар хохироох гэнээ, өөрөө хохирох болохоос , энэ эргүү тэнэгүүд хаанаас гарч ирдэг юм болоо

Avatar

Зочин 2024-09-18 122.201.31.227

Цахилгаанаа Бнхау-с худалдаад авчихвал бараг дотоодод үйлдвэрлэснээс хямдхан юм биш үү? Цементийн жишээгээр бид 1квтцаг энерги үйлдвэрлэхийн тулд дэлхийн жишгээс хэд дахин их зардал гаргаж улсаа ч өрөнд оруулж, иргэдээ ч шулж мөлжиж суух хэрэг байна уу?

Avatar

Нэргүй 2024-09-18 103.161.242.145

Хятадад 3 дахин үнэтэй

Avatar

p 2024-09-18 202.126.90.244

хятад хүн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж