Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина

Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина

Төлөвлөлтгүй, замбараагүй газар олголтын нөлөөгөөр БЗД- ийн 25, 43-р хороо явган болон дугуйн замгүй болж иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг уг асуудлаар газар дээр нь ажиллав. Тэрээр явган болон унадаг дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Нарны замыг Натурын замтай холбосон жишиг явган зам барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгааг оршин суугчдад танилцууллаа.

Газар чөлөөлөлтөд 33 нэгж талбай өртөж байгаагаас дөрөв нь барилгын зөвшөөрөлтэй аж ахуй нэгж аж. Эдгээр аж ахуй нэгжид өөр газар олгохоор шийдвэрлэсэн бол бусад 29 этгээдэд нөхөн олговор олгох замаар газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. 9, 10-р сард газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 60 минутын өмнө 66.181.186.165

маш зөв санаа байна амжилт хүсье

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.46.251

Одоо болтол хийгээгү хүмүүс ирээдүйд хийлээ юу? Хурдан зайлцгаа

Avatar

Ckxfjdj 2 цагийн өмнө 202.9.40.13

Намын нэр хүчээр хөлжсөн хулгайч адгийн хог шаарыг нам хамгаалж үлдээд бж таарахгүй.

Avatar

Bfdff 2 цагийн өмнө 202.9.40.13

Ямар нам байх нь хамаагүй болж бүтэхгүй хулгай зэлгээ илчилж байгаа бол болж бүтэхгүй хог шааруудад хариуцлага тооцох н зөв шүү.

Avatar

Бат 2 цагийн өмнө 202.9.46.201

Нэргүй та яг үнэнийг бичжээ. Хотын Батзориг гэдэг энэ дарга сүүлийн хэдэн жил байнга л хийх гэж байна’ төлөвлөж байна судалж байна гэх зэрэг хоосон яриа улиг домог болтол ярьсаар л байх юм бодит нүдэнд харагдахуйц ажил хийчихээд ард түмэнд харуулаач дээ даргаа.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.69

барина биш барисан гэдэг мэдээ оруулмаар байна. хэзээ хэн хийх нь тодорхойгүй, дандаа ирээдүй цаг дээрх юм ярина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж