З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

УИХ-ын дарга асан З.Энхболд өнөөдөр/2024.09.17/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар миний нэртэй холбогдуулан удаа дараа дурдаж гүтгэлээ. Замын бродюр солих ажил дээр нь хэл ам гарсан. Хямдхан бродюрийг үнэтэйгээр шахсан гэх асуудал гарахад намайг хагалсан мэтээр ярьж гүтгэсэн. Х.Нямбаатарын яриад байгаа цаг хугацаанд би Өвөрхангайд мод тариад явж байсан учраас надад сунадаг алх байдаггүй л юм бол тэндээс бродюр хагалах боломжгүй л дээ. Мөн намайг гадны тагнуул гэж гүтгэсэн. Өөрийнх нь ярьсан энэ асуудалтай холбогдуулан би Эрүүгийн хуулийн 13-ын 14-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү хэмээн харъяа цагдаагийн газрынх нь 2-р хэлтэст гомдол гаргаж байна. Намайг гадаадын туршуул гэж хэлсэн нь ямар улсын туршуул гэсэн утгаар хэлээд байгааг нь би ойлгоогүй. “Эрдэнэс Тавантолгой”-г хулгайлах гэсэн Монгол, Хятадын хамтарсан бүлэглэлийнхэн MCS  зэрэг нөхдүүд бий дээ.  Х.Нямбаатар тэдний нэг болохоороо өөрсдөд нь өгөөгүй учраас орлогоо алдлаа гэж гомдсон шиг байгаа юм. Тэр яриад байгаа 100 их наяд төгрөг чинь Хятадын компанийнх болох байсныг би УИХ-ын 40 гишүүний хамтаар зогсоосон юм. Үүнээс болоод намайг туршуул гэж яриад байгаа бололтой. Монголын ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээж, Хятадад өгөөгүйн төлөө л хэрэг хүлээдэггүй юм бол надад өөр хийсэн хэрэг байхгүй.

Би энэ яриад байгаа бродюрийн асуудал гарах үед Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж, би энд байна Х.Нямбаатар уучлалт гуй гэж хэлсэн. Одоо болтол надад хариу өгөөгүй учир би өнөөдөр ирж гомдол гаргалаа. Намайг бродюр хагалсныг, гадаадын туршуул гэдгийг Х.Нямбаатар батлах ёстой. Чадахгүй бол тэгээд ял авна шүү дээ. Сүүлийн 8 жил тасралтгүй, үндсэндээ 108 жил Улаанбаатарыг МАН удирдчихаад хотын байгаа царайг хар л даа. Маш их мөнгөтэй болчихоод хотынхоо замыг засахгүй байна. 8 жилд засах ёстой зам шүү дээ. Гэтэл тэр авсан бродюрийг нь хар. Би энэ тал дээр татвар төлөгч иргэний зүгээс байнга шүүмжилсний төлөө намайг бродюр хагалсан гэж гүтгэж байгаа нь өөрөө төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хувьд ёс зүйгүй үйлдэл. Анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж байна. Сайдын хэмжээний ранктай төрийн албан хаагч байж иргэнээ гүтгэж байгаа бол хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тулга 2024-09-17 66.181.178.158

том дарга ч гэх шиг Зика өөрөө жижиг дарга байсан хэрэг үү хэрүүлч хүүхэн.

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.185.89

Төрийн өмчийн хорооны дарга гэж байхдаа улсын бүх өмчийг бусниулан сүйтгэсэн муу бэлтрэг дээ !
Эрлэгийн хаалган дээрээс Аюуш тамруу л томилолт аваарай !!!

Avatar

дорж 2024-09-17 202.131.251.130

Нямбаатарын буруу. энэ нөхөр ер нь маш хөнгөн. гоомой хүн шүү дээ. Шүүхээр хүн гүтгэсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.Энхболд тийм сайн хүн биш, гэхдээ шудрага, голчтой , нотолгоотой юм ярьдаг хүн.

Avatar

Нэргүй 2024-09-17 202.9.40.4

МАН нийслэлийг 108 жил удирдсан гэж байгаа шал худал юм. Ардын хувьсгал ялаад 103 жил болж байгаа худлаа ярьж бичихээ больцгоо

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.186.10

Дамбийжаагийн тоодгор гэгчээр энэ бол Женкогийн тоодгор,одоо үүнийг хэн ч тоохгүй болохоор амьтны анхааралд орох гэж аргаа ядаж хэрүүл эрж яваа ТООДГОР л доо !

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.186.10

Лаа лаа

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.160.123

Гөлийсөн худалч хулгайч юм байж юугаа хуцаад байгаа н**ш вэ

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.189.160

Зика Жеко вируснууд хол очиж хуцаа ганц ажил хийж бг хунруу дайраад хэрэгуй

Avatar

иргэн.. 2024-09-17 202.21.107.26

Маш зөв ярьж байна ..Тэр гүтгэсэн НЯМБААТАР гэдэг нөхрийг шүүхэд өгөөд шийдүүлэх нь маш зөв шүү….

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.187.94

Иргэд бид МАН ыг одоо сонгохгүй байхад л бллно

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.160.121

Аль улсын тавиул хорлон сүйтгэгч вэ гэдгээ өөрөө хүлээн мэдүүлчихсэн байна шдээ?!

Avatar

зочин 2024-09-17 66.181.166.196

Зика нэг их гүтгүүлээд сүйд болоод байхаар нэгэн мөн үү, хоёр таарсан таар шуудайны хэрүүл хэнд сонин байх вэ дээ, ер нь уг хэрэг Нямбаатардаа ч биш байх оо, Зика мартагдсан дууль болчихгүй гэсэндээ л өөрийнхөө байгааг харуулж байгаа царай нь, ирэх сонгуулиар үзэх санаатай л гэсэн үг

Avatar

Гантулга 2024-09-17 124.158.107.78

Угаасаа чулуугаар хийгээгүй байна. Хиймэл хятад чулуу. Чулууны Монгол үйлдвэрүүдээс хамаг тооцоо мэдээллийг нь аваад Нямбаатар хульхидсан. Нөгөөдүүл нь их ажил хийх ньгээд хөрөгө оруулаад шатсан. Ийм л байна даа.

Avatar

Зочин 2024-09-17 66.181.191.43

Алх нь цүнхэнд нь байгаа

Avatar

Түгжил Зика 2024-09-17 192.82.92.204

Энэ хүн болвоос Оросын тагнуул бөгөөд Монгол Улсын эдийн засгийн а******н Зика вирус гэдэг нөхөр байгаа юм. Монгол Улсын эдийн засаг өсөж, биенесийн орчин сайжрах нь оросын эдийн засагт халтай гэж үздэг оросын 5-р цувааны дэд ахлагч цолтой, Монголын ардчилал, эдийн засгийн амыг барих гэж томилогдсон "Төрийн хутгуур" Түгжил Зика гэдэг хүндээ. Яг нууцгүй хэлэхэд "Тавантолгойг" Женко, MCS 2 булаацалдаж "Тамын тогоо"-нд орж зогссон болохоос Зика нэг их эх орондоо хайртай гэж зогсоогүй юм шүү.кк

Avatar

Ngcr 2024-09-17 202.9.40.13

Үхсэн ацны том дарга манж үг том жижиг гэж гажигттдг үг хэллэг манж монголд манж х***а авилгач хулгайчууд хэдэн зуу мянгаара бга бүгдийн барьж гяндлаа.

Avatar

oogii 2024-09-17 66.181.183.37

БИ З…..Г САЙН ГЭЖ ОГТ БОДОХГҮЙ БНА. ТӨРИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХУЛГЙЧИЙНЛ Л НЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж