З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
З.Энхболд: Том дарга анх удаа иргэнээ гүтгэлээ

УИХ-ын дарга асан З.Энхболд өнөөдөр/2024.09.17/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар миний нэртэй холбогдуулан удаа дараа дурдаж гүтгэлээ. Замын бродюр солих ажил дээр нь хэл ам гарсан. Хямдхан бродюрийг үнэтэйгээр шахсан гэх асуудал гарахад намайг хагалсан мэтээр ярьж гүтгэсэн. Х.Нямбаатарын яриад байгаа цаг хугацаанд би Өвөрхангайд мод тариад явж байсан учраас надад сунадаг алх байдаггүй л юм бол тэндээс бродюр хагалах боломжгүй л дээ. Мөн намайг гадны тагнуул гэж гүтгэсэн. Өөрийнх нь ярьсан энэ асуудалтай холбогдуулан би Эрүүгийн хуулийн 13-ын 14-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү хэмээн харъяа цагдаагийн газрынх нь 2-р хэлтэст гомдол гаргаж байна. Намайг гадаадын туршуул гэж хэлсэн нь ямар улсын туршуул гэсэн утгаар хэлээд байгааг нь би ойлгоогүй. “Эрдэнэс Тавантолгой”-г хулгайлах гэсэн Монгол, Хятадын хамтарсан бүлэглэлийнхэн MCS  зэрэг нөхдүүд бий дээ.  Х.Нямбаатар тэдний нэг болохоороо өөрсдөд нь өгөөгүй учраас орлогоо алдлаа гэж гомдсон шиг байгаа юм. Тэр яриад байгаа 100 их наяд төгрөг чинь Хятадын компанийнх болох байсныг би УИХ-ын 40 гишүүний хамтаар зогсоосон юм. Үүнээс болоод намайг туршуул гэж яриад байгаа бололтой. Монголын ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээж, Хятадад өгөөгүйн төлөө л хэрэг хүлээдэггүй юм бол надад өөр хийсэн хэрэг байхгүй.

Би энэ яриад байгаа бродюрийн асуудал гарах үед Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж, би энд байна Х.Нямбаатар уучлалт гуй гэж хэлсэн. Одоо болтол надад хариу өгөөгүй учир би өнөөдөр ирж гомдол гаргалаа. Намайг бродюр хагалсныг, гадаадын туршуул гэдгийг Х.Нямбаатар батлах ёстой. Чадахгүй бол тэгээд ял авна шүү дээ. Сүүлийн 8 жил тасралтгүй, үндсэндээ 108 жил Улаанбаатарыг МАН удирдчихаад хотын байгаа царайг хар л даа. Маш их мөнгөтэй болчихоод хотынхоо замыг засахгүй байна. 8 жилд засах ёстой зам шүү дээ. Гэтэл тэр авсан бродюрийг нь хар. Би энэ тал дээр татвар төлөгч иргэний зүгээс байнга шүүмжилсний төлөө намайг бродюр хагалсан гэж гүтгэж байгаа нь өөрөө төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хувьд ёс зүйгүй үйлдэл. Анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж байна. Сайдын хэмжээний ранктай төрийн албан хаагч байж иргэнээ гүтгэж байгаа бол хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гантулга 1 цагийн өмнө 124.158.107.78

Угаасаа чулуугаар хийгээгүй байна. Хиймэл хятад чулуу. Чулууны Монгол үйлдвэрүүдээс хамаг тооцоо мэдээллийг нь аваад Нямбаатар хульхидсан. Нөгөөдүүл нь их ажил хийх ньгээд хөрөгө оруулаад шатсан. Ийм л байна даа.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.191.43

Алх нь цүнхэнд нь байгаа

Avatar

Түгжил Зика 2 цагийн өмнө 192.82.92.204

Энэ хүн болвоос Оросын тагнуул бөгөөд Монгол Улсын эдийн засгийн а******н Зика вирус гэдэг нөхөр байгаа юм. Монгол Улсын эдийн засаг өсөж, биенесийн орчин сайжрах нь оросын эдийн засагт халтай гэж үздэг оросын 5-р цувааны дэд ахлагч цолтой, Монголын ардчилал, эдийн засгийн амыг барих гэж томилогдсон "Төрийн хутгуур" Түгжил Зика гэдэг хүндээ. Яг нууцгүй хэлэхэд "Тавантолгойг" Женко, MCS 2 булаацалдаж "Тамын тогоо"-нд орж зогссон болохоос Зика нэг их эх орондоо хайртай гэж зогсоогүй юм шүү.кк

Avatar

Ngcr 3 цагийн өмнө 202.9.40.13

Үхсэн ацны том дарга манж үг том жижиг гэж гажигттдг үг хэллэг манж монголд манж х***а авилгач хулгайчууд хэдэн зуу мянгаара бга бүгдийн барьж гяндлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж