Туршлага, менежментээр ялгарах тэд Чингэлтэйг НИТХ-д төлөөлөхөөр өрсөлдөнө

Туршлага, менежментээр ялгарах тэд Чингэлтэйг НИТХ-д төлөөлөхөөр өрсөлдөнө

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Туршлага, менежментээр ялгарах тэд Чингэлтэйг НИТХ-д төлөөлөхөөр өрсөлдөнө

Нийслэлийн ирэх дөрвөн жилийн амин чухал асуудлыг деталь түвшинд нь хэлэлцэж, гарц гаргалгаа эрэх, ерөөс улаанбаатарчуудын “илгээлт”-ийг авах төлөөлөгчид ирэх аравдугаар сарын 10-нд сонгогдоно. Энэ нь НИТХ-ын сонгууль юм.

НИТХ-ын сонгуульд МАН-аас 42 хүнийг нэр дэвшүүлээд байна. Өдгөө Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар ажиллаж буйн хувьд, түүнчлэн хот дээр реформын шинжтэй томоохон төслүүд эхлээд байгаа цаг үед ямар баг бүрдүүлж, эл сонгуульд өрсөлдөж байгаа нь анхаарал татсан. Ер нь НИТХ-д дүүргүүдийн ИТХ-аас “дэвшиж” оролцдог жишиг бий. Мөн цоо шинэ дүр орж ирэх магадлалтай. Багцаар нь харвал ИТХ-д ч ажиллаж, аж ахуй хийгээд менежментийн ажилд нухлагдаж үзсэн туршлагатай, өөр томоохон төрийн ажилд захиа даалгавар аван томилогдож байсан намтартай, өндөр боловсролтой, нас насны төлөөлөл багтсан шинж чанараар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид ялгарч байна.

Тодруулбал, НИТХ-д Чингэлтэй дүүргийг төлөөлөхөөр МАН-аас Н.Мандуул, З.Төмөртөмөө, Ба.Мөнхбат, Л.Ариунтуяа нар нэр дэвшжээ.

Ба.Мөнхбат

Ба.Мөнхбатын хувьд өөрөө Чингэлтэй дүүргийн Засаг дарга. Аа, энд бүр 20 гаруй жилийн өмнөөс ажилласан. Үндсэн мэргэжил нь физикийн багш тэрбээр удирдлагын ухаанаар магистр хамгаалсан, Удирдлагын академын докторант юм. 2002 онд Чингэлтэй дүүргийн 23-р сургуульд багшилснаар түүний хувьд тавилан энд холбогджээ. Хоёр жилийн дараа дүүргийн ЗДТГ-т шилжин ажиллаж, боловсрол, нийгмийн халамжийн салбарыг хариуцан ажилласан. Улмаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч хийж байгаад 2016 оноос хойш найман жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ үүднээс бүрэн хэмжээний туршлага, Чингэлтэйн иргэдийг энэ удаа сайн багийн хамт дахин дөрвөн жил НИТХ-д төлөөлөхөд зангараг заах нэгэн юм.

Л.Ариунтуяа

Л.Ариунтуяа бол Чингэлтэй дүүргийн ИТХ-ыг даргалж байсан, ер дүүргийн Засаг даргын томилгооны үеэр үргэлж нэр нь яригдаж ирсэн эмэгтэй. Олон улсын харилцааны суурьтай, эрх зүйч нэгэн юм. 2016 онд буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт хорооны Засаг даргаас нийтийн ажлаа эхэлсэн. Хувийн хэвшлийн салбарт амжилттай замнаж байсан тэрбээр ийн нэгж хороо удирдахаар шийдэж, амжилттай ч ажилласан. 2020 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-д чингэлтэйчүүдийг төлөөлсөн байна. Тэрбээр хийе гэснээ хийдэг, эхлүүлсэн ажлын ард чадамгай гардаг, гадаадын төлөөллүүдийг дүүргийн ажилд ихээхэн татан оролцуулж, тэдний анхаарлыг татаж чаддагаараа ялгарч ирсэн. Одоо тэр НИТХ дотор дүүргээ төлөөлж үзэхээр шийджээ.

Б.Мандуул

Б.Мандуулын хувьд Хөгжлийн банкийг удирдаж, санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гаргаж ажилласнаараа олон нийтэд хэдийнэ танигдсан. Тэр өмнө нь Чингэлтэй дүүргийн олон нийтийн байгууллагад ажиллаж байгаагүйгээрээ дээрх нэр дэвшигчдээс ялгарна. Гэхдээ шинэ залуу, боловсрол арвин дүр. Өдгөө Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа. Энэ утгаар түүнийг НИТХ-ын сонгуульд аль ч дүүрэгт сойх бүрэн боломжтой, тэр нь анхаарал татаж байсан. Тэгвэл Чингэлтэйг сонгожээ.

Тэр Болгарт бизнесийн удирдлагаар төгсөж, АНУ-д магистр хамгаалсан. Дэлхийн банк, IHS Consulting Group зэрэг олон улсын байгууллагад зөвлөх, санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатайгаас гадна Сангийн яам, ЭТТ ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д амжилт гаргасан намтартай. Хамгийн тод нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан намтар юм. Санхүү, бизнесийн чиглэлээр Сангийн яаманд ч ажилласан туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ч онцлогтой, шинэ залуу улстөрч ийн Чингэлтэй дүүрэгт хувь нэмрээ оруулахаар шийдээд байна.

З.Төмөртөмөө

З.Төмөртөмөө өөрөө Нийслэлийн олон нийтийн удирдах байгууллагад жил дагнан ажилласан. Түүнийг олон нийт улс төрийн карьераар нь танина.

2017 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр эхэлж, НИТХ-ын төлөөлөгч болсон тэрбээр сүүлийн дөрвөн жилийн тухайд агаар орчны бохирдол асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллалаа.

Улс төрийн мэдрэмжтэй, өсөж буй карьертайн дээр НИТХ гэж юу байдаг, тэнд хэрхэн ажилладгийг сайн гадарлах хүн. Залуу ч хүн. Түүнчлэн агаар, орчны бохирдлоор өнгөрсөн дөрвөн жил Нийслэлд дагнасан нь Чингэлтэй дүүргийн хувьд зөв “илгээлт” гэж харагдахаар байгаа юм.

Үүнээс харахад дөрвөн нэр дэвшигчийн хоёр нь яг Чингэлтэй дүүргийн асуудлыг мэдэх, гардан тулж ажилласан туршлага дутахааргүй. Улс төрийн карьерын хувьд дүүргийн олон нийтийн байгууллагаас дэвшиж яваа хүмүүс. Чингэлтэй бол Улаанбаатарын хамгийн их хүн амтай, гэр хороолол болон хотжилт хосолсон, тэр хэрээр тулгамдсан асуудлууд нь нэлээд комплекс шинжтэй. Асуудлаа мэдэх хүмүүс НИТХ-д тус дүүргийг төлөөлөх нь оновчтой. Нөгөө хоёр нэр дэвшигч нь Чингэлтэйд ажиллаж байгаагүй ч энд төвлөрч ажиллах боломж нөөц, өсөх ирээдүйгээр арвин байна. Гадаадын сайн боловсрол, улс төрийн мэдрэмж, дүүргийн ИТХ-аас эхэлж туршлагажсан байдал, нас бөгөөд хүйсийн тэнцвэрээр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн энэ дөрөв анхаарлын төвд орлоо.

Ажил хариуцаж, ард нь гардаг дүр зургаараа сайн менежерүүд Чингэлтэйд дэвшжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 66.181.184.71

МАНдуул гэдэг нохойн гөлөг,Төмөртөөмөө нусан чавх,Ариунтуяа гэж хороон даргаас гэнэт томхон зэрэг дандаа хулгайч нар байнаа

Avatar

өөө 26 минутын өмнө 66.181.164.23

Мөнхбатаа эхлээд Нүхтийн аман дахь тас хар хаусаа яаж авсанаа иргэддээ тайлбарлана байгаа, өөр олон асуудал байгаа гэхдээ энэ удаа ингээд дуусгая даа, Сү ах чинь чамаар 1 л өдөр туг тахих вий дээ болгоомж илүүдэхгүй шүү

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 202.21.119.186

Whahaha Tumurtumuu geed zolbin gulug bas yaagaad devshij baigaa yum be shorond oroh yostoi hun shuudee

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 192.82.92.204

МАН-туунуудыг хөөж зайлуул, дээрх 4-өөс хэрэгтэй ганц ч МАНтуу алга байнаа кккк

Avatar

Анандбузар 3 цагийн өмнө 203.91.116.130

Төмөртөөмөө чинь цавчаа ногоон автобусны хэрэгтэн биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж