"Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй өгнө"

"Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй өгнө"

"Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй өгнө"

“Автомашингүй өдөр-2024″арга хэмжээг есдүгээр сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулна. Энэ өдөртэй холбоотой хаах зам болон бусад мэдээллийг албаныхан өнөөдөр /2024.09.17/ өглөө. 


 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.ЭРХЭМБУЛГАН:

-Улаанбаатарын хотын Засаг даргын захирамж есдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Энэ захирамжаар зохион байгуулах ажлын хэсгийг томилж, аль, аль байршилд зам хааж, хаана ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ажлын хэсэг шийдвэрлэсэн. Бэлтгэл ажлыг хангаж, үйл ажиллагааг хийхээр бэлдээд байна. Автомашингүй өдрийн тухайд нийт 1500 хотод 100 гаруй сая хүн оролцуулж тэмдэглэдэг гэсэн статистик мэдээ бий. Монгол Улс энэ өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд болдог. Улаанбаатарын хувьд ирэх Бямба гаригт зохион байгуулна.

Энэ өдрийн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах. Иргэдийн явган алхалтыг дэмжиж, нийтийн тээврээр олноор зорчиход чиглэж байна.

Энэ жилий онцлог нь "ecomobility"-г илүү тодотгож байгаа. Төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу хязгаарлана. Мөн худалдааны 20 зах, төвийг хаана. Бямба гаригт Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Талбайн урд хэсгээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.

"АВТОМАШИНГҮЙ БҮСЭД СУРРОН, ЦАХИЛГААН СКҮҮТЕР, МОПЕДЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ"

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.ГОМБОСҮРЭН:

-Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлд хүч хүчээ хуваарилаад ажиллана. Ирэх Бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС-ийн уулзвар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар, зүүн талд Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангри Лагийн уулзвар, Монголын хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа Өгөөжийн уулзвар, Баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр буюу өмнөх жилүүдийнхтэй адилхан хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл оруулахгүй.

Хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, түр хаалт тавих 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана.

Дээр дурдсан байршлууд дотор ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчихгүй гэдгийг энэ бүсэд оршин суудаг иргэд анхаарах хэрэгтэй. Мөн хязгаарласан бүсэд механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох учир суррон, цахилгаан скүүтер, мопедыг дээрх бүсэд хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-09-17 66.181.161.22

Gaduur hsniad covid IH bhd olon hun tdugluukad rne ofo sanastsi medleggui yumnud be,

Avatar

Нэргүй 2024-09-17 202.21.107.22

TIIMEE

Avatar

Нэргүй 2024-09-17 202.131.225.242

л***р халтар эргүү аалзнууд юун үхсэн аалзны машингүй өдөр вэ, машин тэргээ унаж ажил төрлөө амжуулж амьдрал ахуйгаа өөд татдаг юм байгаа биздээ. Хотын захиргааны мангар намчин төмс мангарууд зүгээр лай болохгүй элдэв юм санаачлагүй шиг байж болохгүй байна уу. Нянбактерийг тойрсон хэдэн мангар пяздаанууд байнаа.

Avatar

Нэргүй 2024-09-17 103.168.34.172

byambad pz chin ajilda hohi chin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж