Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилж байна

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилж байна

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилж байна

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдаж буй дөрөв дэх удаагийн Евразийн эмэгтэйчүүдийн форум болон "BRICS"-ийн эмэгтэйчүүдийн форумд оролцохоор хүрэлцэн иржээ. Хойд Солонгос дахь Оросын Элчин сайд Александр Иванович Мацегора Пёньян олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйг үдэж өгсөн байна.

Форумууд есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно. Чой Сон Хуйн илтгэл болон оролцох хэлэлцээнүүд нь форумын төлөвлөгөөнд багтсан гэдгийг Элчин сайдын яам мэдэгдэв.

Оросын парламентын дээд танхимын Холбооны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Валентина Матвьенкогийн хэлснээр форумд 100 орчим орны төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж. Тус зөвлөл форумын түүхэнд гадаадын төлөөлөгчдийн дээд амжилтыг тогтоохыг хичээнэ гэдгээ мөн мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч Путин форумын урьдчилсан хэлэлцүүлгүүдэд оролцсон ч гэлээ жинхэнэ үйл ажиллагаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Чой Сон Хуй жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа ОХУ-д айлчилж буй нь энэ юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард мөн ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Путинтэй уулзсан билээ. Өмнөд Солонгостой үүсээд буй хурцадмал байдалд чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтад Пёньян бэлдэж буй үетэй эл айлчлал давхцаж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Chinbat sumiya 2024-09-17 122.201.31.105

ukrainii dainii talaar medeeleliig avch baimaar bn

Avatar

lmkk 2024-09-17 202.9.40.3

kml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж