Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл мессежээр ирнэ

Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл мессежээр ирнэ

Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл мессежээр ирнэ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн хүсэлтийг "Е-Mongolia" системээр хүлээн авч дуусчээ. Энэ удаад цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 7,898 хүүхэд бүртгүүлсэн байна.  2024 оны есдүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээгдэх юм.

Хоёрдугаар шатны бүртгэлд нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой байсан.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлд 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхдэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.172

Хувийн цэцэрлэг нэртэй хүүхэд дарамталаад бдг галзуучуудыг цэвэрлээрэй хүүхэд х**, давар чи үх гэсэн үг сураад бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж