Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2024.09.17-нд нийтлэгдсэн

Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Суррон, мопед зэргийг насанд хүрээгүй хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцсоноос энэ оны  эхний найман сарын байдлаар  100 гаруй осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээлэл бий. Хуульд зааснаар эдгээр хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унахыг хориглосон шийдвэр 2018 онд батлагдаж хэрэгжиж эхэлсэн байдаг. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд "18 нас хүрсэн жолоодох эрхийн А үнэмлэхтэй этгээд мопедны төрөл болох сурроныг унана" гэж заасан аж. Гэтэл энэхүү зохицуулалтад  Тээврийн цагдаагийн газар нь ч хяналт тавилгүй зургаан жил болсон. Мөн хууль хэрэгжүүлэх ёстой эрх мэдэлтнүүд нь ч бараг ийм хууль байдаг гэдгийг мэдэхгүй сонгуулийн солиоролдоо автан мэдэмхийрэх жишээтэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр санал гаргаснаар 18-аас доош насны хүүхдийг суррон унахыг хориглож байгаа мэтээр PR хийн шоудах болов. Угтаа бол түүнийг санал гаргахаас өмнө хууль нь батлагдсан байсан юм шүү дээ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд нь ажиллаагүй.

Харин эл асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулж, насанд хүрээгүй хүүхэд дээрх хэрэгслийг ашиглан хөдөлгөөнд оролцож байгаа нь амь насаа эрсдэлд оруулж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар анхааруулж, хэвлэлүүд тогтмол мэдээлсний хүч гэж хэлж болно. Гэтэл хурган дарга нар нь эрх ашигтаа ашиглачихсан, "Сурроныг 18 насанд хүрээгүй хүүхэд ашиглахыг хориглож байна" гэхчлэн шоудах.

Бас болоогүй ээ,  энэ асуудалтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг гарч сурронтой холбоотой асуудлыг судалж эхэлж…Үүний оронд насанд хүрээгүй хүүхэд суррон, мопед унах нь эрсдэлд орж байна гэдгийг холбогдох байгууллагууд нь олон нийтэд хандаж анхааруулж, зөвлөмж өгөх шаардлага байна шүү дээ. Иргэдийн дунд энэ төрлийн мэдээлэл дутмагаас насанд хүрээгүй хүүхдүүддээ суррон, мопид авч өгч байна. Цахилгаан унадаг дугуй суррон тийм ч хямд биш. Монголд өргөн хэрэглэж байгаа сурроны дундаж үнэ гэхэд 6-15 сая төгрөг. Энэ нь туулах чадвараас хамаарч цагт багадаа 30-40 км хурдлах боломжтой. Харамсалтай нь, эцэг эхчүүд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэддэггүйгээс хүүхдүүддээ сурроныг унадаг дугуйн адилаар үзэн, авч өгч байна. Энэ нэг талдаа хүүхдийнхээ, нөгөө талд бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа үйлдэл. Тиймээс ажлын хэсгийнхний гаргах бас нэг дүрэм журмаас илүү амьдрал дээр замын хөдөлгөөнд оролцож байх үед нь дахин суррон унахгүй байх зөвлөмжийг хүүхдүүдэд өгөх шаардлага байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж