Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Сурроныг эрх ашигтаа нааж шоудах хэрэггүй

Суррон, мопед зэргийг насанд хүрээгүй хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцсоноос энэ оны  эхний найман сарын байдлаар  100 гаруй осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээлэл бий. Хуульд зааснаар эдгээр хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унахыг хориглосон шийдвэр 2018 онд батлагдаж хэрэгжиж эхэлсэн байдаг. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд "18 нас хүрсэн жолоодох эрхийн А үнэмлэхтэй этгээд мопедны төрөл болох сурроныг унана" гэж заасан аж. Гэтэл энэхүү зохицуулалтад  Тээврийн цагдаагийн газар нь ч хяналт тавилгүй зургаан жил болсон. Мөн хууль хэрэгжүүлэх ёстой эрх мэдэлтнүүд нь ч бараг ийм хууль байдаг гэдгийг мэдэхгүй сонгуулийн солиоролдоо автан мэдэмхийрэх жишээтэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр санал гаргаснаар 18-аас доош насны хүүхдийг суррон унахыг хориглож байгаа мэтээр PR хийн шоудах болов. Угтаа бол түүнийг санал гаргахаас өмнө хууль нь батлагдсан байсан юм шүү дээ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд нь ажиллаагүй.

Харин эл асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулж, насанд хүрээгүй хүүхэд дээрх хэрэгслийг ашиглан хөдөлгөөнд оролцож байгаа нь амь насаа эрсдэлд оруулж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар анхааруулж, хэвлэлүүд тогтмол мэдээлсний хүч гэж хэлж болно. Гэтэл хурган дарга нар нь эрх ашигтаа ашиглачихсан, "Сурроныг 18 насанд хүрээгүй хүүхэд ашиглахыг хориглож байна" гэхчлэн шоудах.

Бас болоогүй ээ,  энэ асуудалтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг гарч сурронтой холбоотой асуудлыг судалж эхэлж…Үүний оронд насанд хүрээгүй хүүхэд суррон, мопед унах нь эрсдэлд орж байна гэдгийг холбогдох байгууллагууд нь олон нийтэд хандаж анхааруулж, зөвлөмж өгөх шаардлага байна шүү дээ. Иргэдийн дунд энэ төрлийн мэдээлэл дутмагаас насанд хүрээгүй хүүхдүүддээ суррон, мопид авч өгч байна. Цахилгаан унадаг дугуй суррон тийм ч хямд биш. Монголд өргөн хэрэглэж байгаа сурроны дундаж үнэ гэхэд 6-15 сая төгрөг. Энэ нь туулах чадвараас хамаарч цагт багадаа 30-40 км хурдлах боломжтой. Харамсалтай нь, эцэг эхчүүд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэддэггүйгээс хүүхдүүддээ сурроныг унадаг дугуйн адилаар үзэн, авч өгч байна. Энэ нэг талдаа хүүхдийнхээ, нөгөө талд бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа үйлдэл. Тиймээс ажлын хэсгийнхний гаргах бас нэг дүрэм журмаас илүү амьдрал дээр замын хөдөлгөөнд оролцож байх үед нь дахин суррон унахгүй байх зөвлөмжийг хүүхдүүдэд өгөх шаардлага байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-09-17 66.181.189.180

Монголд хэзээ Хууль хэрэгжиж байсын, дээр байгаа том Дарга нар, Цагдаа Шүүх гээд бүгд Хууль зөрчицгөөж байж Хүүхдүүдыг Суррон, Скүүтэр унаж Хууль зөрчиж байна гэж Хашгижих нь Ичмээр ш дээ,,,,,,Томчуул бид Өөрсөдөө Хууль зөрчигсөд байж,

Avatar

Нэргүй 2024-09-17 59.153.114.237

ДЭР ДОРГҮИ СУДЛАХ СУДЛАХАС ӨР ХЭЛЭХ АЛГУ МАНГАРУУД

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.187.94

Гол буруутан нь Тээврийн цагдаагийн газар

Avatar

Мояа 2024-09-17 202.179.8.118

Суран зардаг гарын захиалгаар бичжээ хөөрхий

Avatar

Нэргүй 2024-09-17 202.131.225.242

Ер МАН ын хэдэн шалдан пацаанууд ждү зээл авч давуу байдлаа ашиглаж скүүтэр оруулж ирээд иргэдийн явах явган хүний замыг ашиглаж бизнес хиймээргүй байна шүү. МАН ын мангар бацаануудын скүүтрийн бизнесүүдийг хаая хориглоё.зогсооё бооё боймлоъё.

Avatar

Нэргүй 2024-09-17 202.131.225.242

Унаад явж л байг та нарын ямбы приустай булаацалдаа юу. унах юмтай айлын хүүхдүүд өөрсдийн юмаа унаад явж байнаа улны пиздаануудаа. Хориглох гээд байгаа бол наад ямбын скүүтрүүдээ хориглоорой лалруудаа.

Avatar

Нэргүй 2024-09-17 139.5.217.105

Амь насанд нь аюултай бас бусдад саад болж байна үхэрээ

Avatar

ЗО ЗО 2024-09-17 202.55.191.194

Дугуйтай хүүхэд машин мөргөж ГЭМТЭЭЖ СЭВ, ХОНХОРХОЙ ГАРГААД ШУУД ЗУГТААСАН…УЛСЫН ДУГААР , БҮРТГЭЛИЙН НОМЕРТОЙ БОЛГО…

Avatar

ЗОЧИН 2024-09-17 103.168.34.81

НААД АМЬНААСАА УЙДСАН ЦАРЦАА ШИГ ХҮҮХЭД , ЗАЛУУСЫГ БОЛИУЛААЧЭЭ. ХҮН ХАРАХААРАА БҮР ОНГИРООД ЧАНГА ЧАРЛУУЛЖ НИСЭХ ШАХАМ ДЭВХРЭЭД БАЙНА. ҮХВЭЛ ХОХЬ БИЗ. ЗАМААР АЛХАЖ БАЙГАА ХҮМҮҮС АЙЖ ЦОЧИЖ, МАШИНД ДАЙРУУЛАХ ГД БНА..

Avatar

Эргүү мал 2024-09-17 203.91.116.130

Замын цагдаа гэж амьсгаанууд нь ажлаа хийгээч, хориглоочээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж