Улсын циркийн барилгыг нураагаад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тус барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч чадаагүй. Тэгвэл “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай хуваалцжээ.
Тодруулбал циркийн барилга 3400 суудалтай, босоогоор 6000-7000 мянган хүн үйлчлүүлэх боломжтой байх гэнэ.
Тэрбээр "АСА" циркийг хувьчилж авсан даруйдаа дотроос нь нурааж эхэлсэн байдаг. Тэртээ 1971 онд одоогийн “АСА” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Тухайн үед уг асуудалд иргэд болоод циркчид шүүмжлэлтэй хандаж байсан.
Тиймээс 2020 онд циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон тухай мэдээлж байсан юм. “АСА” циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан гэх тоо бий. Циркийг худалдан авахдаа Д.Дагвадорж "Дэлхийд гайхагдах цирк болгоно" гэж амлаж байсан. Түүний амлалт биелэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Д.Раднаабазар. 2024-09-17 66.181.189.44
Тэр гэрээг дахин шалгаж байгуулсан гэрээгээ зөрчиж болохгүйг хатуу сануулж эргүүлэн хурааж авах ёстой.
Д.Раднаабазар. 2024-09-17 66.181.189.44
Олон газруудыг менежментийн хувьчлал нэрээр гэрээ хийжөгсөн байдаг. Тэр гэрээгээр үндсэн үйл ажиллагааг сайжруулж авч явна гэсэн заалттайгаар авсан шүү. Үүнд Ард кино театр, цирк, хүүхдийн номын сангууд, СБД-ийн соёлын төв гээд олон газрууд байгаа. Энэ гэрээ тухайн үеийн соёлын яам, өмч хувьчлалын газруудад байх ёстой. Хэрэв устгаагүй бол тэр гэрээг эргэж харах ёстой. Миний мэдэх СБД-ийн соёлын төв одоо хорь орчим давхар барилага болчихоод байна. Ингэж байгуулсан гэрээгээ зөрчиж болохгүйг хатуу
Нэргүй 2024-09-17 202.55.191.194
зарим нь суугаад зарим нь босоогоороо үзэх юм уу
Зочин 2024-09-17 202.126.90.200
Дэлхийд босоогоороо үздэг цирк гэж байдаггүй энэ эргүү Аса бөх юу хийгээд байна вэ? Энэ эргүү бөх Монголчуудыг даажигнаж дуусахгүй юм байна. Бага даажигнаарай Аса бөх чиний өдөр ирнэ
Нэргүй 2024-09-17 66.181.188.212
Цирк, Ард кинотеатруудыг хурааж ав.
Нэргүй 2024-09-17 103.57.92.21
Румынчууд монгол хүүхнүүдийн дугуй цагаан малгайг хараад гайхан биширч өөрсдийн циркээс бас яг тэгж барьсан гэдэг. Гэхдээ бүр 60 хад онд шүү
Нэргүй 2024-09-17 202.9.47.20
Saihan bolnoo
зочин 2024-09-17 66.181.176.167
Нэгэнт хувьчлаад авсан юм чинь баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд ямар хамаа байнаа.
Ямар Давгаа дээрэмдээд авчихсан биш, ганц ширхэг циркээ хувьчилсан төрийн л буруу байхгүй юү.
Гошигнох хэрэг юү байна.
Нэргүй 2024-09-17 122.201.23.84
За ашгүй дээ.
Зочин 2024-09-17 103.145.234.104
Тэнэг бөх циркийг нураагаад өндөр барилга барьж их хэмжээний ашиг олох гэсэн эргүү мөрөөдөл нь талаар болов…Новшийн тэнэг бөхчүүдийн үнэн төрх нь энэ.
Нэргүй 2024-09-17 59.153.112.9
Менежментийн хувьчлал нэрийн доор авсан даа
Нэргүй 2024-09-17 202.126.91.148
Шуналтай тэнэг бөх олигтой юм хийхгүй дээ.
з 2024-09-17 202.126.90.244
хувьчилсанаас хойш ажилласаныг санахгүй байна.