Багш нарын цалин бол тэдний улс оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, чанартай сургалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл. Багш нарыг үнэлж, өрсөлдөхүйц цалингаар урамшуулах нь нийгмийн хөгжил дэвшлийн тулгын чулуу. Эл үзэл баримтлалыг чухалчлан үздэг топ 10 улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жагсаан гаргажээ. Багш нар нь хамгийн өндөр цалинтай топ 10 улсыг гаргахдаа бага, дунд боловсролын багш нарын цалингийн дунджид үндэслэсэн байна.
1.Люксембург. Бага, дунд боловсролын багш нар нь хамгийн өндөр цалин авдаг улс бол Люксембург. Тодруулбал, тус улсын багш нарын жилийн дундаж цалин 64.5 мянган ам.доллар. Ирээдүй хойч үеэ төлөвшүүлэхэд сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хэчнээн чухал болохыг Люксембург хүлээн зөвшөөрч, хоёргүй сэтгэлээр үнэлдэгийг энэ тоо харуулна. Дээрх тоо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан үзүүлэлт юм. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр тус улсад бакалаврын зэрэгтэй багш ажлынхаа эхний жилд 70.3 мянган ам. долларын цалин авдаг гэжээ.
Тус улсын багш нар хамгийн өндөр цалинтай байгаад зогсохгүй ирэх 10-15 жилийн хугацаанд цалин нь дахин 20-31 мянган ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Цаашилбал, 30 жилийн дараа гэхэд 124 мянган ам.доллар болж шинэ дээд амжилт тогтооно гэжээ.
2.Герман. Тус улсад багш нарын дундаж цалин 62.6 мянган ам.доллар байна. Тасралтгүй, тууштай хөгжиж буй улс орон боловсролын системдээ гар таталгүй хөрөнгө оруулалт хийдгийг эндээс харж болно.
3.Швейцарь. Багш нар нь 54.9 мянган ам.долларын дундаж цалин авснаар Швейцарь шилдэг гурвын тоонд багтаж чаджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайлагнаснаас өөр эх сурвалжид дурдсанаар тус улсын ахлах сургуулийн багш жилд 73.6 мянган ам.доллараар цалинждаг. Үүнд урамшуулал, илүү цагийн нэмэгдэл зэрэг нь багтжээ. Мөн ажилласан жилээс хамаарч нэмэгдэл дүн авдаг тогтолцоотой.
4.Өмнөд Солонгос. Боловсролын өндөр стандарттайгаараа алдартай Өмнөд Солонгост багшийн дундаж цалин 53.5 мянган ам.доллар байна.
5.Канад. Өндөр чанартай боловсролын тогтолцоог эрхэмлэдэг Канад улсад багш нар нь 51.2 мянган ам.доллараар цалинждаг.
6.Нидерланд. Нидерланд зургадугаар байр эзэлснээр Европын орнууд багш нарын цалин хөлсийг зохих ёсоор олгохын чухлыг хүлээн зөвшөөрдөг чиг хандлагыг баталж байна. Тус улсад багш нар дунджаар 47.8 мянган ам.долларын цалин авч байна.
7.Австрали. Тус улсын багш нарын дундаж цалин 45.3 мянган ам.доллар.
8.АНУ. Хэдийгээр муж улсууд нь өөр өөр байдаг ч АНУ багш нарын цалингаар дэлхийд наймдугаарт ордог. Боловсролын тогтолцоо нь өргөн цар хүрээтэй, олон талт байдалтай тус улсад багш нар нь дунджаар 44.5 мянган ам.долларын цалин авдаг.
9.Ирланд. Багш нар нь 43.6 мянган ам.долларын дундаж цалинтай Ирланд улс боловсролын хүчирхэг, үр дүнтэй тогтолцоотой гэдгээрээ алдартай.
10.Австри. Тус улсын багш нар 40.4 мянган ам.долларын дундаж цалинтай.
Эх сурвалж: WORLD POPULATION REVIEW, BUSINESS DAY
3,576.02






















































Холбоотой мэдээ