Люксембург улсад багш нарын цалин хамгийн өндөр

Люксембург улсад багш нарын цалин хамгийн өндөр

Люксембург улсад багш нарын цалин хамгийн өндөр

Багш нарын цалин бол тэдний улс оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, чанартай сургалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл. Багш нарыг үнэлж, өрсөлдөхүйц цалингаар урамшуулах нь нийгмийн хөгжил дэвшлийн тулгын чулуу. Эл үзэл баримтлалыг чухалчлан үздэг топ 10 улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жагсаан гаргажээ. Багш нар нь хамгийн өндөр цалинтай топ 10 улсыг гаргахдаа бага, дунд боловсролын багш нарын цалингийн дунджид үндэслэсэн байна.

1.Люксембург. Бага, дунд боловсролын багш нар нь хамгийн өндөр цалин авдаг улс бол Люксембург. Тодруулбал, тус улсын багш нарын жилийн дундаж цалин 64.5 мянган ам.доллар. Ирээдүй хойч үеэ төлөвшүүлэхэд сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хэчнээн чухал болохыг Люксембург хүлээн зөвшөөрч, хоёргүй сэтгэлээр үнэлдэгийг энэ тоо харуулна. Дээрх тоо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан үзүүлэлт юм. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр тус улсад бакалаврын зэрэгтэй багш ажлынхаа эхний жилд 70.3 мянган ам. долларын цалин авдаг гэжээ.

Тус улсын багш нар хамгийн өндөр цалинтай байгаад зогсохгүй ирэх 10-15 жилийн хугацаанд цалин нь дахин 20-31 мянган ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Цаашилбал, 30 жилийн дараа гэхэд 124 мянган ам.доллар болж шинэ дээд амжилт тогтооно гэжээ.

2.Герман. Тус улсад багш нарын дундаж цалин 62.6 мянган ам.доллар байна. Тасралтгүй, тууштай хөгжиж буй улс орон боловсролын системдээ гар таталгүй хөрөнгө оруулалт хийдгийг эндээс харж болно.

3.Швейцарь. Багш нар нь 54.9 мянган ам.долларын дундаж цалин авснаар Швейцарь шилдэг гурвын тоонд багтаж чаджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайлагнаснаас өөр эх сурвалжид дурдсанаар тус улсын ахлах сургуулийн багш жилд 73.6 мянган ам.доллараар цалинждаг. Үүнд урамшуулал, илүү цагийн нэмэгдэл зэрэг нь багтжээ. Мөн ажилласан жилээс хамаарч нэмэгдэл дүн авдаг тогтолцоотой.

4.Өмнөд Солонгос. Боловсролын өндөр стандарттайгаараа алдартай Өмнөд Солонгост багшийн дундаж цалин 53.5 мянган ам.доллар байна.

5.Канад. Өндөр чанартай боловсролын тогтолцоог эрхэмлэдэг Канад улсад багш нар нь 51.2 мянган ам.доллараар цалинждаг.

6.Нидерланд. Нидерланд зургадугаар байр эзэлснээр Европын орнууд багш нарын цалин хөлсийг зохих ёсоор олгохын чухлыг хүлээн зөвшөөрдөг чиг хандлагыг баталж байна. Тус улсад багш нар дунджаар 47.8 мянган ам.долларын цалин авч байна.

7.Австрали. Тус улсын багш нарын дундаж цалин 45.3 мянган ам.доллар.

8.АНУ. Хэдийгээр муж улсууд нь өөр өөр байдаг ч АНУ багш нарын цалингаар дэлхийд наймдугаарт ордог. Боловсролын тогтолцоо нь өргөн цар хүрээтэй, олон талт байдалтай тус улсад багш нар нь дунджаар 44.5 мянган ам.долларын цалин авдаг.

9.Ирланд. Багш нар нь 43.6 мянган ам.долларын дундаж цалинтай Ирланд улс боловсролын хүчирхэг, үр дүнтэй тогтолцоотой гэдгээрээ алдартай.

10.Австри. Тус улсын багш нар 40.4 мянган ам.долларын дундаж цалинтай.

Эх сурвалж: WORLD POPULATION REVIEW, BUSINESS DAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-09-17 66.181.189.249

Манай улсад яг багш шиг багш яг хэдэн хувь нь бол, маш бага тоо гарна даа. Багш нар эхлээд өөрсдийгөө ядаж Хүн шиг хүн болго, багш шиг багш бол, сурагчдаасаа хоцорсон сэтгэхүйтэй, хүүхдийг ялгаварладаг, дээрэлхдэг сэтгэхүй багш нараас л гардаг.

Avatar

Үнэн үг 2024-09-17 202.126.88.213

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 50 мянган ам. доллараас дээш орнуудтай юугаа харьцуулдаг юм. Тэдэн шиг цалин авьяа гэвэл эдийн засгийн хүчин чадлаа 20 дахин томруулж, эдийн засгийн бүтээмж үр ашигийг 10 дахин дээшлүүл.

Avatar

Нэргүй 2024-09-17 202.21.107.24

Ингэхэд Манай улс дэлхийд хэдэд ордогийн бол доо хөө

Avatar

Багш 2024-09-17 202.5.194.165

Багш нарыг маш олон ажилд дайчилдаг, сургуулийн засал засвар, дээрээс хичээл заах арга барил, хэрэглэгдэхүүн бичиг цаасанд үргэлж дарагдаастай ийм байхад хэн ажиллах вэ ?

хичээлээ сонирхолтой орох талаар судлуулах бэлтгэх цаг байхгүй үргэлж цаас хэвлүүлж байдаг, байнгын шалгалт нээлтэй хичээл, ур чадвар, илтгэл гээд бүгдийг хийлгэдэг новшийн байхад яаж сайн хичээл орох вэ ?

Avatar

y 2024-09-17 45.117.35.41

Хамгийн хөгжил буурай улс байж хамгийн өндөр хөгжилтэй улсаас дандаа жишээ татаж барьцана. Мэдрэл нь лав зүгээр бишээ

Avatar

Зочин 2024-09-17 106.186.208.29

Өмнөд Солонгосын багш нарын жилийн дундаж цалин 2024 оны 9 сарын 1-ны байдлаар 39,000 АМ байгаа. Зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Танай мэдээ xудал байна. FAKE NEWS

Avatar

Нэргүй 2024-09-17 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-09-17 202.131.225.197

чи одоо ядраач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж