Монгол залуусын компани 110 гаруй сая хүн амтай Филлипинд гялалзаж байгаа талаар аялагч Г.Ганхүү газар дээрээс нь танилцууллаа. /https://www.facebook.com/gankhuu.gendendaram/videos/1820188321723841 Самдангийн Отгонбатын санаачилж байгуулсан “Chiko” компанийг өдөр тутам 2 монгол залуу удирдаж, 40 филлиппин ажилладаг. Монголчуудын “Чико” компани 20 сая хүнтэй Манилла хотод 10 киоск байршуулжээ. Монгол инженерүүдийн бүтээсэн программ хангамж бүхий ухаалаг терминалаар дамжуулан 2022 оноос эхлэн, 112 мянган филлипин хүн зээл аваад байгаа юм.
Филлиппиний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамгийн том Golden Globe шагналыг авсан монгол компанийн дараагийн зогсоол 80 сая хүнтэй Тайланд, 260 сая хүнтэй Индонез зэрэг Өмнөд Азийн зах зээл юм. “Бичил глобус” санхүүгийн группын захирал Самдангийн Отгонбат үүнээс өмнө Америкт бичил зээл олгодог компани байгуулж, мөс зүсэж байсан.
Самдангийн Отгонбат Төв аймгийн Эрдэнэ суман дахь нүцгэн хоосон газарт 23 мянган гаруй модтой шинэ ой ургуулсан, Улаанбаатар хотод дугуйн 9 шинэ зогсоол хийсэн зэрэг шинэ содон санал санаачилга гаргадаг, бүтээн байгуулагч юм.
“Чико” компани уул биш ухаанаа ухаж, оюунаа олборлож, монголчууд гадаадын том зах зээлд гарч болдгийг батлан харуулж байна.
Нэргүй 2024-09-17 203.98.77.237
Зөв л бна ш дээ Ганц Монгол хүн гадаадад сайн ажиллаж байхад социализмын тархи угаалтаар баян хүнийг үзэн ядах өөдөө яваа нэгнээ адилхан тэгш байлгах гэсэн коммунист үзэлтэй байх юмаа Олон олон Монголчууд баян болоосой
Багахүү 2024-09-17 103.57.92.212
МОНГОЛД БАГТАЖ ШИНГЭХЭЭ БОЛЬСОН ХУЛГАЙЧУУД АВИЛГАЛЫН МӨНГӨӨ ФИЛИППИНД Л УГААЖ БАЙГААШ ДЭЭ.
Нэргүй 2024-09-17 188.162.254.73
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !
Нэргүй 2024-09-17 124.158.104.73
ГОЁ. САМДАНГИЙН ОТГОНБАТЫГ Бурхан ивээг.