Нярай хүүхдээ хаясан иргэнийг шүүнэ

Нярай хүүхдээ хаясан иргэнийг шүүнэ

Нярай хүүхдээ хаясан иргэнийг шүүнэ

Прокурорын байгууллагаас нярай хүүхдээ хаясан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх:

  • Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн Н.О, З.Ө, Н.О нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Ц.Э нь цахим хэрэгсэл ашиглан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bvcx 2 цагийн өмнө 202.126.89.236

тараа зг огцор адгиын манж хужаагууд нэг ч гсэн өдөр нам төрд байлгахгүй шүү адгмйн шааруд хичнээн жил монгоочуждыг дарлав яааралтй ял асуу даварсн лалрууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж