Африк даяар тархаад буй сармагчны цэцэг өвчинтэй тэмцэх бүх дэлхийн хүчин чармайлтын нэг хэсэг болгон Япон улс ДЭМБ-д гурван сая орчим тун вакцин нийлүүлэхээ амлажээ. Европын холбоо, АНУ болон бусад улс орноос амласан вакцинууд нийлээд 3.6 сая болж байгаа аж. Үүний зэрэгцээ Японы амлаж буй тоо ширхэг нь одоогийн хамгийн том хандив болно гэж ДЭМБ мэдэгдэв.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс өнгөрсөн сард Ардчилсан Конго улс болон хөрш зэргэлдээ бусад оронд сармагчны цэцгийн өвчлөл нэмэгдэл байгааг олон улсын хэмжээнд анхаарал хандуулах ёстой асуудал гэж тодорхойлоод, эрүүл мэндийн онц байдал зарласан. Өмнө нь Covid-19-ийн үед ч ийм мэдэгдэл хийж байсан билээ.
"Вакцин, эмчилгээ, оношилгоо нь сармагчны цэцгийн дэгдэлтийг хяналтдаа байлгахад маш чухал юм. Хүний амь насыг аварч, цаашид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх туслахыг одоо бэлэн байгаа улс орнуудад уриалж байна" гэж Тедрос Адханом Гебрейюс хэлжээ.
Японы санал болгож буй вакцин нь Күмамото дахь "KM Biologics" компанийн үйлдвэрлэсэн "LC16" вакцин юм. ДЭМБ-ын зүгээс Данийн "Bavarian Nordic A/S" компанид үйлдвэрлэсэн "MVA-BN" вакциныг мөн зөвлөж байна. ДЭМБ-ын саяхан гаргасан тайланд дурдсанаар Ардчилсан Конго болон Африкийн бусад 14 оронд 5700 орчим тохиолдол бүртгэгджээ. Эндээс 32 хүн нас баржээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
уншигч 2024-09-17 43.242.242.162
одоо бас ямар хор хийсэн юм бол доо яана аа