Энэ жилийн наадмаар допинггүй наадаж чадаагүй. 512 бөхийн дотроос дөрөв нь шинжилгээнд бүдэрч, сорьцоос нь хориотой бодис илэрсэн. Тодруулбал, улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нар допингтой бөхчүүд болж таарав. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн нь улсын харцага Г.Ганхуягийн сорьцоос илэрсэн бодис зөвшөөрөгдөх эсэхийг тодруулна гэсэн.
Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын багийн мэдэгдэлд "Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байна. Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн" гэх аж.
Үүнээс хойш үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг дахин мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийсэнгүй. Угтаа дүрмэндээ ил тод зарлаж, гарсан шийдвэрээ олон нийтэд танилцуулна гэх заалттай. Одоог хүртэл нам жим байгаа нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж, хардлага төрүүлнэ.
Нөгөө талдаа улсын харцага Г.Ганхуяг олимпийн бус жингийн чөлөөт бөхийн дэлхийн аваргад оролцохоор болжээ. Ирэх аравдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд Албани улсын Тирана хотод тус тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин өрсөлдөнө. Сорил тэмцээн өчигдөр/2024.09.16/ болсон бөгөөд Г.Ганхуяг 92 кг-д түрүүлжээ.
Сүүлд Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд нэр бүхий бөхчүүдэд хариуцлага тооцсон. Тус мэдэгдэлд "Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай" гэжээ.
Ямартай ч улсын харцага Г.Ганхуяг допингийн шинжилгээнд бүдэрсэн ч үүндээ хариуцлага хүлээсэнгүй. Харин ёс зүйн зөрчил гаргасан гэдэг шалтгаанаар гурван сараар барилдах эрхээ хасуулжээ. Гэхдээ чөлөөт бөхөөр олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн барилдана гэхээр бөх сонирхогчдын гайхшрал төрж байх шиг.
Иргэн 2024-09-17 66.181.178.120
Ганхуят г бэлтгэлээ сайн базааж чөлөөтийн дэлхийн аваргад амжилттай оролцоорой гэж хүсье Хэрвээ дэлхийн дэвжээнд амжилт гаргаж чадвал цаашид үндэсний бөхийн цолоо ч ахиулах арслан аварга цолонд хүрэх ч бололцоо бий шүү
Нэргүй 2024-09-17 66.181.191.140
Үүнийг бичигч бол үнэн арчаагүй амьтан байна. Ганхуяг хориотой допинг хэрэглээгүй. Аптект зарагдаж байдаг фурсомед гэдэг эм бага хэмжээтэй илэрсэн нь олон улсад мөрдөгдөж байгаа журмаар хориглох хэмжээнвд хүрэхгүй байгаа юм байна. Үүнийг заавал допинг болгож байж санаа амрах гээд байгаа хар дотортой атаархуу адгуус тэр дүрэм журмыг нь судалж үз.
зочин 2024-09-17 66.181.166.196
Чөлөөтийнхөн явдаг жорлон хөлсөлсөн нь допингтой болж таарсан уу, кк Таарсан таар шуудайнууд ч бол доо
Эрка 2024-09-17 66.181.184.223
Атийсан аалз шиг юмнаас арайл их бяр гараад байсын , хор долоосон чяцага байсан байна лээ . Хүнд чинь бас арал чяц дагаж бяр байдаг ,ийм тайрдас шиг юманд бол байхгүй л дээ
Иргэн 2024-09-17 66.181.191.140
Юманд чанар гэж нэг юм бас бий. Жин ихтэй, том л бол чадалтай, чац нуруу багатай бол чадалгүй байдаг юм биш. Ганхуяг бол чадалтай авъяастай бөх. Фурсомед гэдэг эм бага хэмжээтэй илэрсэн нь олон улсад мөрдөгдөж байгаа дүрмээр хориотой бодис хэрэглэсэн гэх хэмжээнд хүрээгүй юм байна. Мөрдөгдөж байгаа журмыг нь судалж үз.
zochin 2024-09-17 203.91.115.244
hog
Нэргүй 2024-09-17 74.15.95.126
kkk
Нэргүй 2024-09-17 66.181.190.250
Допингоо аргалах гэж худал жүжиглэж байна!! Дэлхийн аваогад оролцоно гэж,
Нэргүй 2024-09-17 103.212.116.222
ТҮҮНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ БҮҮ ОРОЛД. МОНАДА ӨӨРӨӨ БУРУУТАЙ. ГАНХУЯГ БОЛ МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН. ЮУ ИДЭЖ УУХЫГАА САЙН МЭДДЭГ БӨХ.
Мөнхцэцэш 2024-09-17 202.126.91.197
Балай торгууд
zochin 2024-09-17 43.228.129.139
Ene muu torguud batsaan arai davraad bna uu guu yuu
Нэргүй 2024-09-17 59.153.115.22
найраагүй наадмыг хаяж явах нь зөв
-ylcuun xamgaaltad-; 2024-09-17 132.194.13.90
-cpok batalgaat
xynui yumand buti xyr. dnt toch chyjniy; # #- 2024-09-17 132.194.13.90
-tubuincw;
– bop, Ceifneec tylxyyr Cyrgaltun; -baigaluine uguupei. martcan. tsynx xylgailcang tootsox;
Нэргүй 2024-09-17 203.91.115.38
Шинжилгээ авсан монада буруутай
Нэргүй 2024-09-17 112.72.15.122
ӨӨРСДӨӨ УЛС ОРОН ДОТОРОО ШИНЖИЛГЭЭГЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДООПИНГ МООПИНГЭЭ БОЛИМООР ЮМ. АГУУ СУМО -Д ДОПИНГ ХАМААГҮЙ Л БАЙДАГ ЮМ БНА
Нэргүй 2024-09-17 139.5.217.105
Бас л тамын тогоондоо алалцсаар