АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк) 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа тул энэ долоо хоног нь тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой юм.
Хүүг бууруулах алхам нь инфляцийн эсрэг тэмцэлд ахиц дэвшил гаргаж, сүүлийн хоёр жилд хурдацтай өссөн амьжиргааны зардлыг бууруулах болно.
Гэвч, хүүг бууруулах шийдвэр энэ оны эхээр хэрэгжинэ гэж олон хүн таамаглаж байсан ч зарим шалтгааны улмаас Холбооны нөөцийн сан хожуу шийдвэр гаргах болжээ. Тухайлбал, тус сан болон хөрөнгө оруулагчид зах зээлийн ханш 2024 оны эхэн үед буурч эхэлнэ гэж таамаглаж байсан.
Инфляциас үүссэн ханшны зөрүү өмнөх зургаан сарын дотор буурсан байсан бол хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийг санхүүгийн дарамтаас ангижрахад туслах байлаа.
Энэ оны хавар гэхэд зээлийн хүү буурна гэдэгт америкчууд итгэлтэй байсан. Гэвч одоо хүртэл бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул Уолл Стритийн хөрөнгө оруулагчид бухимдаж, америкчуудын санхүүгийн дарамт үргэлжлүүлсээр байна. Тиймээс энэ Лхагва гаригт гарах эцсийн шийдвэр нь олон хүний амьдралыг шийдэх юм.
Холбооны нөөцийн сан өмнө нь бодлогын хүүгээ бууруулаагүй учир нь ифляцийг дахин өсгөх эсвэл өндөр түвшинд удаан хугацаанд байлгаж болзошгүй гэх болгоомжлолоос үүдэлтэй юм. Хэдийгээр инфляци 2022 оны оргил үе болох 9.1 хувиас буурч байгаа ч 2024 оны эхний хагасыг урьдчилан таамаглах аргагүй байсан гэж Холбооны нөөцийн сангаас тайлбарлаж байна.
“TD Securities”-ийн стратегич Оскар Мунозын хэлснээр, 2022, 2023 онд инфляцийн төвшин ажлын байр болон хэрэглэгчдэд төдийлөн хор хөнөөлгүйгээр буурчээ.
Тиймээс Холбооны нөөцийн сан өнгөрсөн оны долдугаар сарын өсөлтийн дараа инфляцийг сааруулж, эдийн засгийг тогтвортой байлгах үүднээс зээлийн хүүг бууруулах ёстойг ойлгосон гэж Муноз үзэж байна.
Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл 2024 оны эхний сард хүүг хоёр хувьд хүргэх боломжгүй байсан гэж тайлбарлав. Учир нь нэгдүгээр сард инфляци хүлээгдэж байснаас өндөр төвшинд байсан бөгөөд энэ нь ирэх саруудад хэд хэдэн удаа давтагдсан байна. Тиймээс Холбооны нөөцийн сан өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдахдаа инфляци төдийлөн буураагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүг бууруулах явдлаа түр азнах хэрэгтэй болжээ.
Холбооны нөөцийн сан одоо л зээлийн хүүгээ бууруулах боломжтой болж байна.
Тухайлбал, бондын өгөөж сүүлийн хэдэн долоо хоногт ажлын байрны мэдээлэл багасч, инфляци буурах шинж тэмдгүүдийн улмаас буурсан байна. Үүний үр дүнд сүүлийн хорин жилийн дээд түвшиндээ хүрсэн байсан ипотекийн зээлийн хүү мөн 1.5 хувиар буурчээ.
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
Холбооны нөөцийн сан зээлийн хүүг хянадаг бөгөөд энэ нь мөнгө зээлэхэд хэр их давхар зардал гарахыг хянадаг гэсэн үг юм. Үнийн хүү өндөр байвал эдийн засгийг удаашруулдаг бол хүү бага байвал эдийн засгийн өсөлтийг сайжруулдаг. Улмаар Холбооны нөөцийн сан инфляци болон ажилгүйдэлтэй тэмцэх боломжтой болдог аж.
Сүүлийн үед инфляцийг бууруулах тал дээр олон жил анхаарч ажилласан уг сан эцэст нь хөдөлмөрийн зах зээлийг илүү ойлгож, ажлын байр, бизнесүүдийг дэмжснээр инфляци буурах боломжтой гэж шинжээчид тайлбарлаж буй.
Холбооны нөөцийн сан бие даасан байгууллага хэдий ч Уолл Стрит, Конгресс, Цагаан ордны дарамт шахалттай тулгардаг. Одоогийн Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг ерөнхийлөгч Трамп, Байден хоёр хоёулаа сонгосон. Тэрбээр дарамт шахалтыг үл харгалзан тоо баримтад тулгуурлан шийдвэр гаргахад анхаарлаа хандуулдаг гэж хэлж байжээ.
Эдийн засагч Филипп Карлссон-Шлезак хэлэхдээ, Пауэлл зах зээл болон улс төрчдийн дарамт шахалтыг үл харгалзан, байгууллагаа сайн удирдаж чадсан бөгөөд эдийн засагт ямар нэгэн томоохон асуудал гаргаагүй гэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон хүн банк санхүү, ажлын байр, орон сууцны асуудалтай холбоотой асуудлаас эмээж, Холбооны нөөцийн сангаас хүүгээ бууруулахыг хүсч байсан. Гэсэн хэдий ч Пауэлл төлөвлөгөөндөө үнэнч байж, баримтад тулгуурлан, хүлээх сонголт хийжээ. Одоо Холбооны нөөцийн сан "зөөлөн буулт" гэж нэрлэгддэг эдийн засгийн уналт үүсгэхгүйгээр инфляцийг удаашруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Эх сурвалж: CNN
-cm-; 2024-09-17 216.38.195.74
-##p-, π bapag zubc; w ;+?1
Дорж 2024-09-17 1.144.106.31
Орозын төв банкны суурь хүү 19% болж, бүтэн 1% өслөө.
Пүтлэр 21-р зуунд ЗХУ болон ХойдСо-н э****з төрхтэй Охуй гэдэг улсыг үлдээгээд тамд явах нь дээ.
Нэргүй 2024-09-17 192.42.116.178
Холбооны нөөцийн сан гэж доллар хэвлэдэг принтер юм л даа, ккк.
Америк бусад улсуудын баялагийг аваад оронд нь хэвлэсэн ногоон цаас өгдөг газар, ккк
ид шид 2024-09-17 192.82.92.204
Харин тийм, тэр хэвлэсэн ногоон цаас энэ ертөнц дээр хаана ч хэзээ ч үнэгүйддэггүй, хачирхалтай хийгээд гайхамшигтай цаас шүү. Дэлхийн бүх улс, ухаант хүмүүн төрөлхтөн тийм хүчтэй цаас хэвлэдэг, принтертэй болох гэж өдрийн бодол шөнийн зүүд…ккк. Тийм л хүчтэй гайхам принтер ба цаас бий болгосон ид шидтэй ард түмэн.
Нэргүй 2024-09-17 185.220.101.38
Тэрнийг чинь бүх дэлхий аль хэдийнээс ойлгочихоод тэр принтер ногоон цааснаас чинь татгалзах давалгаа эхэлчихсэн байна, кккк