Орон нутгийн машины хураамж товчоогоор гарахад бүртгэгдэж байна

Орон нутгийн машины хураамж товчоогоор гарахад бүртгэгдэж байна

Орон нутгийн машины хураамж товчоогоор гарахад бүртгэгдэж байна

Улаанбаатар хотод 48-аас дээш цаг болсон орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авах шийдвэр гарсан. Тэгвэл энэ шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаар Замын хөгжлийн газраас тодрууллаа.

Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын өгсөн мэдээллээр, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авах шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Товчоогоор гарахад тээврийн хэрэгслийн дугаар дээр хураамж бүртгэгдэж байгаа гэлээ.

Улаанбаатарт өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилсэн юм.

Хотын даргын захирамжаар түгжрэлийн бууруулахаар Улаанбаатарт нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл

  •     48 цаг дотор 1000 төгрөг,
  •     48 цагаас дээш тохиолдолд хоногт 5000 төгрөгийн хураамж авах төлөх болсон. Тус захирамж энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, Эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэж байгаа аж. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хуримтлагдсан мөнгийг авто замын засвар, шинэчлэлийн ажилд зарцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-09-17 66.181.183.183

тэнэг тогтоол ядарсан ард иргдээ шулдаг хүний заль мэх юм шиг харагдаж өөрсдөө орон нутагт амьдраад үзээч

Avatar

Нэргүй 2024-09-17 202.126.90.193

шал тэнэг шийдвэр бна

Avatar

Зочин 2024-09-17 66.181.182.239

Ард иргэдээ хот хөдөөгөөр нь ялгаварлаад, хөдөөний орк, хотын орк гэж бие биенээ нэрлээд ер нь хотын унаган, уугуул гэж хүн байхаа больсон шдээ бүгд л хөдөө орон нутгаас ирж суурьшсан хүмүүс л байгаа шүү, аливаа татвар багадаагүй.шүү

Avatar

И 2024-09-17 103.168.34.187

Хураамж, торгууль багадаагүй. Тэрийгээ цаг тухайд нь авдаг механизмтай болооч. Арчаагүй юмнууд. Оркууддаа дээрэлхүүлээд л явж байх гэж

Avatar

Нэргүй 2024-09-17 202.126.92.175

товчоогоор орж гарч байгаа машины бүртгэл буруу хийгддэг мю билээ. минй нэр яваагүй өдөр, товчооны хураамж орж ирж байсан, зурагыг нь харуулдаг байсн харуулах аа больсон, ер нь ажил ньсулраад байна хураамжаа төлчихмөөр байвч хүшнийхийг төлөхгүшй ээ

Avatar

baldan 2024-09-17 202.21.107.4

Gunt-r davsan mashiniig yahiin burtgeh u?

Avatar

Сайн ойлгохгүй байна 2024-09-17 59.153.86.205

Хуулийн хэрэгжилт эхлэхээс өмнө ороод ирчихсэн байгаа тээврийн хэрэгслүүд яах вэ?

Avatar

Anonymous 2024-09-17 103.57.95.253

Яг зөв. Жишээ нь хотын төвийн хорооллууд, ялангуяа 11, 13, 15-р хорооллоор БӨ-ийн машинууд их явж байна.

Avatar

Нэргүй 2024-09-17 103.57.95.35

тэр чинь арабуудад үйлчилдэг нөхдүүддээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж