Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.
Учир нь, отог байгуулах нэрийн дор Богд уул, Зайсанд өндөр үнэтэй орон сууц, хаус хороолол сүндэрлэн боссон жишээ олон бий.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барихыг хориглодог ч аж ахуй нэгжүүд “Отог байгуулна” гэх хүсэлтийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гарган, газар эзэмших хүсэлт авуутаа зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Түүнээс болж, өнөөдөр Богд уул, Зайсан, Арцат, Бага тэнгэрийн аманд хууль зөрчсөн барилгууд олноор боссон гэж хэлж болно. Зарим талаараа хүндрэл ч дагуулах болсон. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Авлига, албан тушаалын сонирхлын үр дүнд Богд уулын арын 10 аманд олон мянган айлын үнэтэй орон сууцны хаус хороолол баригдсан. Энэ болгон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр зөвхөн отог гэдэг зориулалтаар олгосон. Гэтэл өнөөдөр тэнд орон сууцны хороолол боссон. Эдгээр хороолол өнөөдөр Улаанбаатар хотоос нийгэм, соёлын бүх үйлчилгээг шаардаж байна. Дээр нь нэмээд дэд бүтэц, шугам сүлжээг бас шаардаж байгаа. Саяхан Яармагийн байрнаас зэвтэй ус гарч шугам сүлжээг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс мөнгө гаргасан. Энэ бол зохимжтой төсвийн зарцуулалт биш.
Дархан цаазат газар дээр хууль бусаар баригдсан орон сууцны хорооллын шугам сүлжээг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчлэх үүрэг нийслэлийн нуруун дээр ирж байна.
Энэ бүгдийг засахын тулд зоригтой ажиллана" гэж мэдэгдсэн юм.
Дархан цаазат газарт отог байгуулах нэрээр газар аван, зориулалтыг нь өөрчилж, хууль зөрчсөн асуудал нийслэлээр тогтохгүй аймгуудад ч мөн тохиолддог зовлон болж хувирсан байна. Түүнийг дагаад төлөвлөлт ч алдагддаг. Иймээс энэ асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллуулж буй аж.
Дэлхийн улс орнууд улсын тусгай хамгаалалттай газар нутагт баригдсан орон сууцанд татвар ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлдэг жишээ баримт олон бий. Монгол Улсын хувьд эл асуудлыг олонтаа хөндөж ирсэн ч ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүргэсэн. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль 2020 онд батлагдсанаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг. Гэвч үл хөдлөх хөрөнгийн татвар төлөлгүй луу унжиж ирсэн жишээ баримт бий. Тухайлбал, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы эзэмшдэг хотын А бүсэд харьяалагдах “Хангай” зочид буудал жилд зургаан сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх ёстой ч 2010 оноос хойш нэг ч удаа татвар төлөөгүй тухай хөндөгдсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бага байгааг өсгөх шаардлагатайг ч мэргэжилтнүүд сануулж ирсэн юм.
Иймээс эдгээр асуудал удахгүй цогцоороо төсөл болж боловсруулагдах нь.
Үе, үеийн УИХ, Засгийн газрын шүдний өвчин болсон ч батлагдаж чаддаггүй хуулийн төсөл бол Газрын тухай хууль гэж хэлж болно.
МАН дангаараа Засгийн эрх барьж байхдаа Газрын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, газрыг зарж хөлжсөн мафиудтай тэмцэх тухай хөндсөн ч бүрэн эрх нь дуусч, шинэ УИХ бүрдсэн.
Тэгвэл хамтарсан Засгийн газрын өмнө Газрын тухай хуулийг шинэчлэх даалгавар мөн хүлээгдэж байна.
Учир нь, газар тариалангийн гол бүс нутаг болсон Дархан, Сэлэнгийн нутаг нэг, хоёрхон бизнес эрхлэгчийн эрх мэдэлд шилжсэн асуудал хөндөгдөх болсон бол малын бэлчээр мянгат малчин нь л өвөлждөг, хаварждаг бичигдээгүй хууль хэрэгжих болсон тухай яригдаж эхэлсэн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн мэдээллээр бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга” төсөл бэлэн болсон. Газрын тухай хуультайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Аль болох дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах сонирхолтой байна” гэдгээ өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр мэдэгдсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Газрын тухай хууль олон харилцааны суурь болдог чухал хууль тул тал, талын байр суурийг авч няхуур хандах шаардлага бий” гэсэн нь нэлээн “ноцолдож” УИХ дээр орж ирж мэдэхээр байгаа юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-09-17 66.181.188.212
Төлж дийлэхээргүй өндөр татвар тогтоогоод, төлөхгүй бол нураах хэрэгтэй.
Нэргүй 2024-09-17 59.153.114.33
Богд уулыг зарах албан ёсны хуультай болох юм бна , улныхан ууландаа гарах эрхгүй болж ээ
Ариука 2024-09-17 203.91.115.49
Богд хан уулын хойд тал зайсан орчмын орон сууцнуудыг хамруул.
к 2024-09-17 202.9.40.84
Дархан цаазат газарт хаус, орон сууц барих нь бүр хэтрээд одоо Энэ Хайрханаа НҮХЛЭНЭ гэж байгаа биз дээ? Үүнийг Нямбаатар, Одонтуяа нар таслан зогсоогоочээ???
Тргэн 2024-09-17 122.201.31.230
авилгачдын тойрон хүрээлж уяир юу ч өөрчлөгдөхгүй
Нэргүй 2024-09-17 124.158.123.244
Тэнд байр барьсан эзэдээс нь авна уу гэхээс байранд орсон хүнээс авна гэдэг хэтэрхий мулгуу, тэнэг шийдвэр… Худал хэлж байр барьсан эзэд цөмөөрөө дарга нарын хамаатан садан, тэдэнд хамааралтай шуналтанууд байгаа… Энэ явдалыг даамжмруулж болохгүй…
Нэргүй 2024-09-17 202.131.238.26
хулгайлсан эд зүйлийг мэдсээр байж авсантай адил учраас тэр байрыг авсан хүмүүсээс татвар авах нь зөв. худалдан авагчгүй бол хулгай хийхгүй
Зочин 2024-09-17 59.153.115.129
Байр худалдаж авсан оршин суугчид ямар буруутай юм бэ? Зориулалтыг нь өөрчилсөн захиралууд, хяналт тавьж ажиллаагүй хүмүүстэйгээ хариуцлаг яриач
Нэргүй 2024-09-17 202.131.238.26
хулгайлсан эд зүйлийг мэдсээр байж авсантай адил учраас тэр байрыг авсан хүмүүсээс татвар авах нь зөв. худалдан авагчгүй бол хулгай хийхгүй
Эрдэнэбилэг 2024-09-17 139.218.246.252
Хамгийн эртний хамгаалалттай гэгдэж байсан Богд уулын амнуудад олон тооны нүүрсээр ажилладаг уурын зуух барьсан байна. Арай ч дээ… Эдгээрийг хааж, хийгээр эсвэл цахилгаанаар халаах шаардлага тавиачээ.
Нэргүй 2024-09-17 103.168.34.51
Хулаллаж авансад ч хууль үөрчсөнөө мэдэж байгаа. Барьсан зарсан хүмүүсээсээ шүүхээр гомдлоо нэх
Нэргүй 2024-09-17 120.18.131.8
Barisan company, gazar avsan garuudad l tatwar toots, negent hudaldaj avsan irged buruugui. Tur yah gj otog ene ter gj zuvshuurul olgoson yum. Zuvshuurliinhuu esreg oron suuts barij bhad yagaad booliulaagui yum. House zarj bhad n yagaad irgeddee avj bolohguishuu gj heleegui yum
Нэргүй 2024-09-17 103.168.34.51
Маш өндөр татвар ноогдуул. Хоёрын хооронд бол луйварчин хулгайчуулад нэг удаагийн хоолны үнэ. Мкв мйг нь өндөр тогтоо. Хууль зөрчөөд авилага өгөөд хотрйроогшй бариа биздээ
Нэргүй 2024-09-17 59.153.115.248
Буянгийн Жагаа гэж хошного царайлсан нөхөр бусдад сургамж айлтгаад байдаг өөрөө татварын өөрөө мөн банкны зээл ээ төлдөггүй хөгийн амьтан байх юм аа
УНШИГЧ 2024-09-17 43.242.242.141
САЙН БАЙНА.. ЭДГЭЭРИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДВАЛ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭМЖИНЭ ШҮҮ. НЯМБААТАР АА
Нэргүй 2024-09-17 202.131.238.26
нээрээ шийдэж чадвал саналаа өгнөө
Нэргүй 2024-09-17 122.201.31.238
маш зөю
Гантөгс 2024-09-17 203.91.116.130
ТЭНД БАРЬСАН КОМПАНИАСАА ТАТВАРАА АВ_ ТЭНД НЬ БАЙР АВСАН ЖИРИЙН ИРГЭДЭД БАС ҮҮРҮҮЛЭХ САНААТАЙ_
Нэргүй 2024-09-17 202.131.238.26
хулгайч нарыг дэмжиж хулгайч нарын гар хөл болсон юмнуудаас метр.кв-аар нь тооцоод жил бүр өндөр татвар авч байх хэрэгтэй
Нэргүй 2024-09-17 139.5.218.237
Хэн газар олгож зөвшөөрөөд , хэн нь авилгадаж бариад, хэн нь улсын комисс гаргаж ашиглалтанд аваад, хэн нь ард олонд зарж ашиг олсныг нь гаргаад ил тод тавиаарай. ноцмоор байгаа бол өмнөх хэдэн авилгач дарга нэртэй новшнуудтайгаа ноцоорой. өөдөөс чинь хараад суужийгааа
Нэргүй 2024-09-17 66.181.187.168
Otog yum bol xaluun us, xalaalt zaisand ogt xereggui shuu.
Irgen 2024-09-17 202.55.188.34
yun tatwar we ter darhan tsaajtai gazart hun baishin barih btugai orohiig horiglodog bj de tamine mgl d dandaa butehgui yum ih garah yuma tamine ter bayan ulsad tatwar tuluh yu yum be tamine
Нэргүй 2024-09-17 202.9.40.236
За нам дагасан өлөнгүүд иргэдиин мөнгөөр бас ус дулаан богд уулыг ухсан бузруудад дэд бүтэц сургууль цэцэрлгиин шиидхэндэээ ялтчгүй ул чацагууд юмдаааа энэ бузрууд гэхдэээ мөнх хулгаа хииж амьдрахгүй нь үнэн юмдаа шуналт авилгачдааа
Зочин 2024-09-17 59.153.114.136
Авах авахдаа бүр Нямтайшир хүртэл сонсоод савж унахаар хэмжээний юм л авах хэрэгтэй
нямбаатар аа 2024-09-17 202.21.111.170
бага тэнгэрт баахан сайд нар авлигын байшинд амьдарч байна даа
Б 2024-09-17 66.181.161.186
өөрсдөө харсаар бгаадл нэмээд бариулаад бсан бж..уул юмуу гмээр боллоо
Б 2024-09-17 66.181.161.186
харсаар бгаад нэмээд бариулаадл бгааздээ..уул гэхээргүй л боллоо
ЗОЧИН 2024-09-17 66.181.190.80
ЖИРИЙН ИРГЭН ОТОГ БАЙГУУЛНА ГЭЭД ГАЗАР ГУЙВАЛ ТҮЙ МАЙ Л ГЭНЭ ШҮҮ ДЭ. АНХНААСАА ЭРХ МЭДЭЛТЭЙ НӨХДҮҮД ТЭНД ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ГАЗАР АВСАН.
Нэргүй 2024-09-17 59.153.114.237
БАЯН БАГИИ НАРАС ТАТВАР ИХ АВ 100 МК ДЭШ ОРОН СУЦТАИ АИЛАС ЦАХИЛГАН ДУЛАНИГ НЭМЖ АВ
Зочин 2024-09-17 64.119.29.46
Энэ харин зөв шүү хаус хороололын хүмүүсээс татвар авах нь маш зөв дэмжиж бна
Нэргүй 2024-09-17 45.117.35.4
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛ ТАЛ, АЖИЛ АЛБАН ТУШААЛ, МӨНГӨ ӨНГӨНИЙ ДАВУУ БАЙДЛААР ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДАД БАРИГДСАН БҮХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖААС ТАТВАР АВАХ НЬ МАШ ОНОВЧТОЙ ШҮҮ.АМЖИЛТ ХҮСЭЕ
00076869м 2024-09-17 66.181.187.98
Анхнаас нь яах гэж барилгын зургийг нь батлуулж Барилга барих зөвшөөрлийг нь өгсөн юм!!!???? Байр Хаус худалдаж авсан хүмүүст буруу байхгүй Барилга барьж зарсан газарт нь татвар ноогдуул
Зайл зайл 2024-09-17 66.181.161.145
өөрсдөө хууль бусаар баахан хаус барьчихаад одоо албан ёсны болгож байна. Оюунхорол гээд унтамхай эмээгээс эхлээд бүгдийг нь шалгаачээ
Нэргүй 2024-09-17 103.161.242.189
бага тэнгэрт байгаа Хүүкийн хаузаас авчраарай Харий
зочин 2024-09-17 59.153.115.179
зөв.зөв. Яг нүдээ олсон бодлого
Нэргүй 2024-09-17 59.153.115.125
мэдээлээ нягталж бичээчээ Аялал жуулчлалын, хүн түр отоглох, буудаллах, судалгаа, шинэжилгээний зориулалтаар олгосон газарт Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар буюу Ерөнхий архитектур ямар барилга барьж болохыг баталж өгдөг, А даалгавар гаргаж өгдөг, бусад Цахилгаан, Дулааны техникийн нөхцөлийг олгодог шүү дээ, өндрийн хязгаарыг нь хүртэл аваад хаячихсан. Хамгийн их газар олголтыг Оюунхорол сайд хийсэн, дараан нь Бат-эрдэнэ гуай ордог шүү
Нэргүй 2024-09-17 59.153.114.202
ёс төдий юм хийж шийдсэн дүр эсгэнэ, худал ярих хэлбэрдэхээс цаашгүй төр, захиргаа, яахаараа төсвийн хөрөнгөөр богд уул руу орон сууцны дэд бүтэц хийж байдаг юм, барьж зарсан байгууллага нь хийж байгаа юм биш үү, харж л байгаарай, олигтой юм хүлээхээ больсон шүү
Zochin 2024-09-17 139.5.218.237
Дархан цаазат газар жимс, ногоо түүсэн иргэд торгууль хүлээнэ. Гэтэл эрх мэдэлтнүүд хөрөнгө босгоно. Ер нь ойлгохгүй юм. Хууль тэгш үйлчилэх ёстой сон доо
Zochin 2024-09-17 24.80.235.31
Татвар авч зохицуулах нь зөв. Зохицуулалтгүй байхаар л авилга бий болж байгаа юм. Дэлхийн том хотууд ууландаа байшин барьдаг хориголдоггүй, гагцхүү цэвэр ус нь ч юмуу, үл хөдлөх н татвар нь ч юмуу илүү үнэтэй л байдаг.
Нэргүй 2024-09-17 103.212.116.208
баячуудад шүлсний чинээ татвар ноогдуулчихаад бодлого явуулсан нэр зүүчихгүй бол харж л байя хир татвар ноогдуулах бол
Нэргүй 2024-09-17 124.158.123.244
Буруу хаягласан "захидал" байна. Барьсан эзэд нь татвар нэмэн авах гэж байгаа үг шүү дээ. Сайтар эргэцүүлэн бод. Тэнд хэн хэн барилга барьсан бэ? Эрх тушаалиан нар л барьсан…
И 2024-09-17 103.168.34.142
мэдсээр, ярьсаар байхад чинь Богд хаан уулын маань орой руу барилга барьсаар л байна. зогсоож, хуулиа хэрэгжүүлж болдоггүй юм уу? төргүй улс, эзэнгүй хот…
зочин 2024-09-17 66.181.176.131
ЗӨВ ШҮҮ. ТАТВАРААР Л АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
ТЭР ТУСМАА ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ДАРХАН ЭРХТЭЙ АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСТ ИЙМ ТАТВАР НОГДУУЛАХ НЬ
НӨГӨӨ ШУДАРГА ЁСОНД ЯГ ТАГ НИЙЦНЭ ШҮҮ.
Нэргүй 2024-09-17 139.5.217.105
Амьдарч байгаа оршин суугчид ямар буруутай вэ?Отог байгуулах нэрээр орон сууц барьсан Өнөрболороос татвар ав