"The MongolZ"-ийн хасагдах шатны эхний өрсөлдөгч нь Германы "BIG"

"The MongolZ"-ийн хасагдах шатны эхний өрсөлдөгч нь Германы "BIG"

"The MongolZ"-ийн хасагдах шатны эхний өрсөлдөгч нь Германы "BIG"

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 20 дахь улирал Мальта улсад эхэлсэн. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив, бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд 16 баг шалгарав.

Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ", "ATOX Esports" болон Хятадын "Lynn Vision" багууд оролцсон. Улмаар "The MongolZ" баг ганцаараа хэсгийн шатаа давж, тивээ төлөөлөн үлдэв.

"The MongolZ" маргааш 19:00 цагаас Германы "BIG" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийнэ. Азийн тэргүүн багийн хувьд хамгийн сүүлд Францын "3DMAX", Аргентины "9z" багуудыг буулган авчээ. Харин "BIG" баг Австралийн "Rooster", Их Британийн "Fnatic", АНУ-ын "Complexity" багуудыг буулган авчээ. Хоёр багийн хувьд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ.

Дээрх хоёр багийн хожсон нь дараагийн шатанд Туркийн "Eternal Fire" багтай хүч үзнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.172

910 senzuu alaad og

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж