ОХУ-ын Уралын бүс нутгийн Челябинск хотын нэгэн сургуулийн сурагч алх ашиглан багш, сурагчид руу дайрсан гэж мужийн захирагч Алексей Текслер мэдэгдэв. Тэрбээр “Telegram" суваг дээр “Челябинск хотын 68-р сургуулийн сурагч ангийнхан болон багш нар руугаа дайрч, гэмтэл учруулсан. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн" гэж бичсэн байна.
Текслер дараа нь “Нөхцөл байдлыг хувийн хяналтандаа авсан” гэж мэдэгджээ. Амбан захирагчийн мэдээлснээр хэргийн газарт хууль сахиулах байгууллагын ажилтнууд, Челябинск хотын дарга Наталья Котова, Хүүхдийн төлөөлөгч Евгения Майорова нар ажиллаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаашид “Tass" агентлагаар дамжуулан мэдээлнэ.
Эх сурвалж: TASS
Нэргүй 2024-09-16 103.41.93.137
Хоёр хүүхдийг эмчлүүлэхээр Москва авч явсан. Ер нь Путины дэглэмийн Орос завхарч байгаа шүү