Яармагийн иргэд нэгэндээ "дайгдана"

Яармагийн иргэд нэгэндээ "дайгдана"

Яармагийн иргэд нэгэндээ "дайгдана"

Хотын түгжрэл ялангуяа Яармаг чиглэлийн авто замын түгжрэл үе үеийн хотын дарга нарын "толгойны өвчин" болсон. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд зорчдог  иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг гаргасан.

Тус санаачлага хэрэгжиж "UBCap" онлайн такси үйлчилгээний компаниас нэг чиглэлд өдөр бүр явдаг автомашинтай хүмүүсийг технологийн шийдлээр холбох ажлыг эхний ээлжинд Яармаг чиглэлд хийхээр болжээ.

Тиймээс Яармагт амьдардаг хувьдаа тээврийн хэрэгсэлтэй жолооч нар "UBCab дайгдъя" үйлчилгээнд бүртгүүлж, их хотын түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой юм.  Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Засаг даргын Тамгын газар /2024.08.08/-д бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүсэн билээ.

Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тардаг. Тиймээс түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагт эхэлдэг байна.

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудалтай нүүр тулсан. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-09-16 202.70.44.46

Дугуйн зам бол маш зөв шийдэл, машин зам биш Дугуйн зам таввиад бай

Avatar

ЗОЧИН 2024-09-16 202.70.44.46

Яармаг үнэхээр хэцүү байна эрхэм дарга нар арга ухаанаа зараад арга хэмжээ аваач ээ, иргэн миний бодлоор хотод машины зам тавиад амуудал шийдэгдэхгүй, дугуй замаа олигтойхон тавих шаардлагатай байна, Яармагаас сайн замтай бол 4 улиралд дугуйгаар явмаар байна.

Avatar

зочин 2024-09-16 66.181.176.131

Нямбаатарын буруу юү байна. Түгжрэлээс гарах гарц хайсан байна.Өнгөрсөн 30 жил ажилласан хотын дарга нар хотын газрыг зарж цементэн ширэнгэ байгуулсан. Зам тэр тусмаа явган хүн зорчих ч замгүй болсон. Дархан цаазтай газрыг ч үлдээгээгүй. Хүүхдийн паркийн газрыг үлдээгээгүй. Тэгээд түгжрэл, төвлөрөлийг ганц Нямбаатар хариуцах уу?

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.90.254

еэ еэ бөвө ,иймтэнэг шийдвэр гаргадаг,түгжрээд байхад нэмж төвлөрөл үүсгээд байдаг ккккк,мулгуу Нянбаатар

Avatar

Оөоөү 2024-09-16 103.168.34.80

Суурьшлын бүсэд 1 га-д хэдэн өрх байх, тэдэнд шаардагдах тог дулаан, цэвэр бохир ус, худалдаа үйлчилгээ, сургууль, эмнэлгийн хүртээмж, замын ачаалал зэргийг тооцож газраа квоттой олгож, хотын код стандартыг ягштал мөрдүүлээгүй хэн дуртайд нь газар өгч шавар овоолуулсаар байгаад л ийм байдалд хүрсэн ш д. Одоо машины татвар, замын төлбөрийг тултал нь нэмээд төлж чадах нь машинаа уна гээд суухаас өөр түгжрэлийг шийдэх ямар ч арга бхгүй.

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.80

Газрын наймааны л балаг ш дээ. Хотоо анхнаас нь л суурьшлын болон аж үйлдвэрийн бүсүүдэд хуваагаад, 1 га суурьшлын бүсэд хэдэн өрх амьдрах, тэрэнд нь ямар багтаамжтай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ хэрэг болох юм, цахилгаан дулаан, цэвэр бохир усны хэрэглээ яаж өсөх юм, замын ачаалал яаж нэмэгдэх юм гээд бүгдийг нь төлөвлөж газраа олгож барилгын зөвшөөрлөө өгч, код стандартад нийцүүлж барьж буй эсэхийг хянаж ажиллах ёстой байсан.

Avatar

Нэргүй 2024-09-16 203.169.50.253

автобус яасан бэ

Avatar

Зочин 2024-09-16 202.9.46.194

МАН бүх бүрэлдхүүнээр тэнэгийн цуглуулга болохын нэг баталгаа. Батүүлээс илүү мундаг болох гэж Яармагруу хотын захиргааг шинээр барьсан нь бодлогын алдааг нь шууд харуул байна.

Avatar

зочин 2024-09-16 66.181.190.14

Ардчилагч гэх гоё нэртэй луйварчдын бүтээл, Эд нарын буй болгосон дэг журамгүй эмх цэгцгүй дураараа авирлах байдал л нийслэл хотыг маань хүртэл иргэдийг ажилдаа хүрэх,гэртээ очих боломжгүй олон цагаар түгжирдэг аймшигт хүнд байдалд хүргэлээ, Эд нараас сайн зүйл хүлээх хэрэггүй

Avatar

Зочин 2024-09-16 202.126.91.141

Албан газрууд ажилчдаа хувийн унаагаар ирэхийг нь хорих хэрэгтэй

Avatar

зочин 2024-09-16 66.181.190.14

Одоо тэгээд буцаад өнөө дарангуйлал рүүгээ явах уу

Avatar

Хотын хүү 2024-09-16 202.126.88.181

Хохь нь төрийн хүнд сурталтай хулгайч нар

Avatar

Зочин 2024-09-16 106.146.11.77

Зөв шүү. Гаднын улс орнууд түгжрэлийг бууруулах гэж янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээ нь зарим улсад та ганцаараа машинаа бариад хотын төв рүү орвол маш өндөр татвар төлдөг. Харин урд хойноо дүүрэн хүнтэй бол татвараас чөлөөлөгддөг. Ер нь бол түгжрэлийг хүн л бий болгож байгаа. Тиймээс хүний ухамсраас маш их зүйл шалтгаална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж