Супер сарны үзэгдэл маргааш тохионо

Супер сарны үзэгдэл маргааш тохионо

Супер сарны үзэгдэл маргааш тохионо

Саранд дурлагсдад дуулгах сайхан мэдээг хүргэе. Хэрвээ та Хойд Америк, Өмнөд Америк, Африк болон Европт байгаа бол Мягмар гаригийн бүтэн сар болон сарны хэсэгчилсэн хиртэлт давхцахыг харах боломжтой.

Сарны хэсэгчилсэн хиртэлт нь нар, сар хоёрын дундуур дэлхий ороход тохиолддог үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, сарны зарим хэсэг дэлхийн сүүдэрт орно гэсэн үг. Ингэснээр нарны гэрэл сарны гадаргуу дээр тусахгүй буюу олон гариг нэг тэнхлэгт давхцах үзэгдэл болно.

Есдүгээр сарын бүтэн сар нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн олон газарт ургац хураалттай давхацдаг. Тиймээс энэ сарыг "Ургац хураах сар" ч гэж нэрлэх нь бий. Тэргэл сар тэнгэрт гарснаар тариаланчид шөнө орой болтол ажиллаж, үр тариагаа ахиу хураадаг уламжлалтай.

Цаашилбал, үүнийг супер сар ч гэж нэрлэдэг. Сар нь зууван хэлбэртэй замаар дэлхийг тойрон хөдөлдөг бөгөөд нэг бүтэн тойрч дуусахад ойролцоогоор 27 хоног зарцуулдаг. Энэ хугацаанд дэлхийтэй хамгийн ойртож ирэх үе нь есдүгээр сард тохиох бөгөөд үл ялиг том, өмнөхөөсөө илүү тод гэрэлтэж харагддаг.

Мягмар гаригийн сарны хэсэгчилсэн хиртэлт оройн 20:41 цагт эхлэх ба 22:44 цагт оргил үе нь тохионо. Энэ үед сарны гадаргуугийн найман хувь нь бүрэн сүүдэрлэгдэх ажээ. Нар хиртэлтээс ялгаатай нь сар хиртэлтийг үзэхдээ хамгаалалтын нүдний шил зүүх шаардлагагүй бөгөөд энгийн нүдээр ч аюулгүйгээр харж болно.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 202.9.41.11

Yuu veeeeeeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж