УЦУОШГ: Хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй

УЦУОШГ: Хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй

УЦУОШГ: Хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй

Ургац хураалтын ажил өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 гаруй хувьтай байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж буй. Ургац хураалтын өдрүүдэд есдүгээр сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж