Майкл Жексоны ах нас баржээ

Майкл Жексоны ах нас баржээ

Майкл Жексоны ах нас баржээ

“The Jackson 5”-ын анхны гишүүн, Майкл Жексоны ах Тито Жексон 70 насандаа таалал төгсчээ. Тэрээр ах дүү Жеки, Жермен, Марлон, Майкл нартайгаа хамтран хамтлаг байгуулж, поп одод болж чадсан юм. Тус хамтлаг 1970-аад онд “ABC”, “I Want You Back”, “Blame It On The Boogie”, “I’ll Be there” зэрэг хит дуунуудыг гаргасан түүхтэй.

Жексон гэр бүл есөн хүүхэдтэй бөгөөд Тито гурав дахь нь байжээ. Тэрээр хамтлагтаа гитар тоглож, арын хоолой хийдэг байв. Гэвч хамтлаг тарснаар 2016 онд Тито  “Tito Time” цомгоо гаргаж, бие даасан төсөл хэрэгжүүлсэн юм. Түүний хөвгүүд болох Таж, Тарилл, Ти Жей Жексон нар “3T” гэх хамтлагтай бөгөөд өөрсдийн инстаграмм хуудас дээрээ аавыгаа нас барсан тухай нийтлэл оруулсан байна.

Тэд инстаграмдаа "Бид цочирдож, харамсаж, сэтгэлдээ шаналж байна. Манай аав хүн бүрийн сайн сайхны төлөө санаа тавьдаг гайхалтай хүн байсан. Тэр их үгүйлэгдэх болно. Бидний хувьд ‘Tito Time’ мөнхөд орших болно. Аав минь үргэлж бие биенээ хайрла гэдэг байсан. Бүх хүн нэгнээ түүний хэдлснээр хайрлаж байгаарай. Бид танд хайртай ааваа" гэжээ.

Эх сурвалж: SKY NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж