ХХААХҮЯ: Улаан буудайн тариалалт 56 мянган га-гаар багассан

ХХААХҮЯ: Улаан буудайн тариалалт 56 мянган га-гаар багассан

ХХААХҮЯ: Улаан буудайн тариалалт 56 мянган га-гаар багассан

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны /ХААХҮЯ/-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас ургац хураалтын талаар тодрууллаа.


Тэрбээр "Ургац хураалтын ажил өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 гаруй хувьтай байна. Газар дээрээ арай илүү хувьтай байдаг. Энэ жилийн ургац хураалтын ажил урьд жилүүдтэй харьцуулахад 7-10 хоногийн өмнө эхэлсэн. Газар тариалангийн бүс нутгуудад долдугаар сарын сүүлчээр 20 гаруй хоног хэт халж, зарим төрлийн тарималын болц хурдассан. Бид ургацын баланс тогтоож, эхний байдлыг харахад, улаан буудайн чанар сайн байна. Өнгөрсөн жил ургац хураалт дөнгөж эхэлж байхад үргэлжилсэн бороо орж, буудай түрүү соёолох асуудал гарч байсан. Энэ жил ийм асуудал харьцангуй бага байна.

Төмс, хүнсний ногоо гэхэд төлөвлөж байсан хэмжээнээс нэмж тариалсан. Мөн тэжээл тосны ургамал ч гэсэн нэмэгдсэн. Улаан буудай гэхэд, хаврын төлөвлөж байсан хугацаанаас 15 хувиар буюу 56 мянган га талбайгаар багасч, тариалсан.

Үүнтэй холбоотойгоор бусад төрлийн таримлыг нэмж, тариалсан. Улсын хэмжээнд урьдчилсан балансаар 429 мянган тонн буудай хурааж авна гэсэн мэдээтэй байна. Тодруулбал, гурил үйлдвэрлэлд 250-260 мянган тонн буудай нийлүүлнэ гэсэн тооцоололтой байна. Ургац хураалтын дүн гарахад энэ тоо хэлбэлзэнэ. Ургац хураалтын ажил улсын хэмжээнд жигдэрсэн, хэвийн үргэлжилж байна. Ургац хураалтын ажилд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, эрчим хүч тасалдалгүй байж технологийн хугацаандаа улаан буудайгаа хатааж, цэвэрлэж, хадгална. Мөн шатах тослох материалын асуудалгүй байх ёстой. Энэ жил дизель түлшний хомсдол үүсээгүй байна. Ажиллах хүчний асуудлыг шийдэхээр цэргийн ангиудтай хамтран ажиллаж байна. Цаг уурын хувьд олон жилийн дунджаар энэ өдрүүдэд ганц нэг хоногоор цочир хүйтэрдэг. Эргээд намрын налгар өдрүүд үргэлжилдэг учраас ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж, төлөвлөснөөс эрт хугацаанд ургац хураалтаа дуусгах боломж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-09-17 202.55.188.34

ta nar budaa tariad mgl d ymar guriliin une buuh bishde tarihgui bsn deer orosoos tertei tergui tarisan tariagui budaa awaad bga bj de tamine

Avatar

Нэргүй 2024-09-17 103.168.34.72

Ashig ih ogoh urgamalaa tarialsan ni deer l dee. Orosoos buudai avchij boloh l bh.

Avatar

Нэргүй 2024-09-17 66.181.161.39

Багассан нь дээр. Тэр чинээгээр төсвөөс цавчих нь багасна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж