“SHOGUN” цуврал хамгийн олон шагналыг хүртлээ

“SHOGUN” цуврал хамгийн олон шагналыг хүртлээ

“SHOGUN” цуврал хамгийн олон шагналыг хүртлээ

Японд бүтээсэн "Шогун" түүхэн цуврал кино АНУ-д болсон 76 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолоос шилдэг драм, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг дээд хэмжээний шагнал хүртжээ.  Түүнчлэн "Шогун" нээлтээ хийсэн цагаасаа хойш нийт 18 шагнал хүртсэн байдаг. Энэ нь телевизийн нэг улиралтай кино хамгийн олон шагнал авсан тохиолдол юм. Энэ сарын эхээр болсон "Creative Arts Emmy Awards"-аас 14 шагнал хүртээд байна.

Санада Хироюки тус цувралд Ёши Торанагагийн дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Анна Савай хүртсэн бол Фредерик Тойе шилдэг олон ангит киноны найруулагчаар шагнагдсан байна.

 

Японы Сэнгоку үеийн үймээн самуунтай он цагийг харуулж буй "Шогун" кинонд самурай дайчин, түүнд захирагдах болсон Британийн далайчин хоёр гардаг.

Уг олон ангит цуврал ихэвчлэн япон хэл дээр гарсан нь АНУ-ын продакшны хувьд томоохон сорилт болсон юм. Ням гарагт Лос Анжелес хотноо болсон ёслолын арга хэмжээнд Санада үг хэлэхдээ, “Түүхэн жүжгийн уламжлалыг өвлүүлэн үлдээхийг хүссэн. Дэмжиж ирсэн бүх хүмүүст талархаж байна. Мөн найруулагчдаа баярлалаа” гэжээ.

 

Эх сурвалж: NIPPON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 203.98.76.176

Suuliin 2 angi l utgagui tugssun doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж