Орчин үед хүүхэд хаана сурч байгаагаасаа шалтгаалж, боловсролын чанар хөндөгдөх болсон. Тодруулбал, хотын төвд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагч орон нутаг, нийслэлийн захын дүүрэгт суралцдаг сурагчаас илүү чанартай боловсрол эзэмшдэг. Цаашилбал алслагдсан сумдад сурдаг хүүхдүүд болосвролын салбарын бүхий л мууг үүрч байгаа гэж хэлж болно. Хамгийн сүүлд гэхэд Хүний эрхийн үндэсний коммис /ХЭҮК/-оос Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн байна.
Тус сум нь Улаанбаатар хотоос 900 км зайтай алслагдсан, үүнээс шалтгаалан багш, ажилтны хүний нөөцийн хомсдол үүссэн. Ерөнхий боловсролын сургууль нь 69 багш, ажилтантай бөгөөд сургуулийн хоёр байранд 640 сурагч хичээллэдэг байна.
Сурагчдын боловсролын ялгаатай байдлыг шийдвэрлэх гарц нь сайн багш бэлтгэж, өндөр цалин олгож, тогтвортой ажиллах боломжоор хангах явдал гэж үздэг. Иймээс алслагдсан аймаг, сум, нийслэлийн захын дүүргийн сургуульд эхний таван жилд тасралтгүй ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, мөн үргэлжлүүлээд багшилбал гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгасан юм байна. Гэвч бодит амьдрал дээр уг хууль хэрэгжиж чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр Монголын боловсролын салбар өөрөө ямар дүр зурагтай байгааг иргэд хараад шүүмжилж байна. Алслагдсан сум байтугай нийслэлд ажиллах багш ч дутагдалтай байгаа.
Тооцооллоор 2024-2025 оны хичээлийн жилд нийт 4000 гаруй багш дутагдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Багшийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд БШУ-ны сайдын авч хэрэгжүүлж байгаа ажил маргаан дагуулсаар байна. Үүнээс гадна тус сургуулийн ахлах, дунд ангийн сургуулийн байр нь 1978 онд ашиглалтад орж, 2019 онд их засвар хийгдсэн бол бага ангийн сургуулийн барилгыг 2013 онд ашиглалтад оруулж, 2023 онд сумын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.
Гэвч сургуулийн барилга нь өвлийн улиралд дулаан алдагдал ихтэй, хананд цууралт үүссэн учир сурагчид гадуур хувцастай хичээллэдэг талаар сургуулийн захирал хэлсэн байна.
Мөн 2016 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байранд 2024-2025 оны хичээлийн жилд 120 хүүхэд хамрагдаж байгаа аж. Энэ бол ердөө ганцхан сургуулийн жишээ. Үүнээс дүгнэхэд боловсролын салбар өнөөдөр ямар түвшинд байгааг харья гэвэл хотын төвийн технологит суурилсан сургуулиуд биш энэ мэт алслагдсан сумдын сургуулиудаа анхаарах хэрэгтэй болов уу.
зочин 2024-09-16 202.9.41.68
хотын захын зарим сургуулиуйн сурагчид хөдөө сумын сургуулийн сурагчдын орчноос муу орчинд хичээллэж байна. Дүүргийн боловсролын газрууд харьяа сургуулиуддаа хянал шалгалт хийж дүгнэлт гарган дээш нь уламжилдаг болоосой. Яамандаа ч, сонгогдсон их хурлын гишүүндээ ч санал хүсэлт өгдөг болоосой. Сургалт ч муу, орчин ч муу байх юм. Зарим багш нар утсаа чихнээсэээ салгахгүй 2 цаг болсон гээд л хүүхдүүд ярих юм. АНхаарлаа хандуулаачээ
Нэргүй 2024-09-16 188.162.254.117
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!