“Мангасын ам”-ыг цэгцэлнэ

“Мангасын ам”-ыг цэгцэлнэ

“Мангасын ам”-ыг цэгцэлнэ

“Нарантуул” захын хойд хаалга буюу “Мангасын ам”-д цагдаагийн пост ажиллаж эхэлжээ. Угтаа энэ хаалга бол “Нарантуул” худалдааны төв рүү орж, гарах хөдөлгөөний нэг хэсэг боловч нөгөө талаар хуучин эд бараа худалдаалах наймаачдын хэсэг гэж хэлж болно. Тус газарт цагдаагийн пост барих шийдвэрийг есдүгээр сарын 7-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар гаргасан.

Үүнтэй холбоотойгоор НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул"Цаашид Улаанбаатар хотод буй энэ мэт хэв журамгүй цэгүүдийг шат дараалан цэгцэлж, янзлах арга хэмжээ авч ажиллана. Мөн "Мангасын ам"-ны зүүн талын замын трассыг хот байгуулалтын стандартын газар баталсан байгаа. Удахгүй газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлнэ. Энэ хавьд нийтийн эзэмшлийн талбай дээр барьж байгуулсан, хувийн аж ахуй нэгжүүдийн барилга байгууламж байгаа.

Эдгээрийг чөлөөлж, явган хүний зам болон машин замыг барьж байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн дахин төлөвлөлт гэсэн нэрийдлээр ямар ч төлөвлөлтгүй баригдсан стандартын бус барилгууд бий. Үүнд шалгалт оруулсан байгаа. Тиймээс энэ хавийг ойрын хугацаанд бүрэн цэгцэлнэ" гэх мэдээллийг өгсөн.

Хуучин цагт “Мангасын ам”-ны ойролцоо орон сууц байхгүй байсан бол одоо олон барилга, байгууламж бий болсон. Тэр ч утгаараа уг шийдвэрийг оршин суугчид сайшааж байгаа. Учир нь “Мангасын ам”-ны эзэд дулааны улиралд бол эндээ бараг л амьдардаг гэж хэлж болно. Архи уусан олон хүмүүс төвлөрдөг учраас бага насны гэлтгүй насанд хүрсэн хүмүүст ч аюултай газар. Тэгэхээр ямартай ч “Мангасын ам”-ыг цэгцлэх шаардлага зайлшгүй бий. Гагцхүү иргэдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг иргэд хэлж байгаа юм.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 103.57.92.244

айчуулыг хааш хийх вэ мал бол алаад идчихмээр байх юм хүн гэхэд хэцүү хүмүүс байна гёрманд шууд эмнэлгт хэвтүүлээд тарьдаг гэсэн биз дээ

Avatar

Нэргүй 2024-09-16 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.88.170

автобусны буудал дээр байрлуулсан түцээ холдуулж өгнө үү.хүмүүс нь багтахгүй байхад илүү байна

Avatar

Нэргүй 2024-09-16 202.131.234.123

ЦЫ Си монголд өвчин тэмбүү тарааж тэр нь 1921 он хүртэл тархаж их гай удах байлаа.

Avatar

Монгол Улсын Иргэн 2024-09-16 66.181.184.26

Монголд хар тамхи судлах шинэ тариа нээх туршилтын цогцолбор бариад наад мангасын амын хэдийг бүгдийг нь туршилтанд оруулаад судлаач наад хэд чинь бол юу ч тарьсан үйлчлэхгүй бараг мутант болчихсон бэлэн туршилтын хархнууд ш дээ уг нь бол ашиглаж болох олон л гаргалгаа байна даа. Наад зомбинуудыг чинь. Хор тарихад амьд үлдэж чадах л зомбинууд.

Avatar

Нэргүй 2024-09-16 203.217.139.240

Явган хүний зам таглаж тавьсан энэ олон ТҮЦ-нүүдээ цэгцлээч ээ. Хүн зөрөхөд хэцүү нарийхан зам дээр ТҮЦ авчирч байрлуулаад, явах ч замгүй болгоод байх юм. Ядаж байхад орчноо аймаар бохирдуулах юм аа. Хаанаас ч юм тогны утас татаад, хүний амь насанд аюултай байдал үүсгээд байна. ТҮЦ-нээс болоод машин зам руу орж явах тохиолдол ч байна.

Avatar

Нар 2024-09-16 202.179.15.130

Нарантуул захын урд зам өглөө ажил цуглах цагаар их түгжирдэг, гэтэл захын хашаан дотор маш том талбайтай машины зам ашиглагдахгүй 2 талын хаалга нь түгжээтэй байдаг. Өглөөний цагаар захын хашаан доторх замыг ашиглаж болохгүй юу, 1 компани хамаг талбай хашиж авчихаад, иргэд нь нарийн зам дээрээ түгжрээд зогсож байх нь хэр зохистой юм бол.

Avatar

Cop 2024-09-16 202.126.88.210

Сайхансамбууд зодуулах гээгүй юм бол наад коммэнтондоо засвар оруулаад хүлцэл өчөөд, хэсэг пялдага ш**

Avatar

Иөхх 2024-09-16 202.9.40.167

Үхсэн ацны улсын хийх ажил их бий ийм юм хийн гэдэг манж хужаагууд хэзээч монгооын эсрэг дайсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж