АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис ялбал ирэх дөрвөн жил аанай л Байдены засаглал үргэлжилнэ гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон хэлжээ. Тэрбээр олон улсын асуудлууд болон сонгуулийн талаар яриа өгөхөөр Ням гаригт “Cats Roundtable” радио нэвтрүүлэгт орсон.
Энэ үеэр Байдены засаг захиргааг Афганистанаас цэргээ татсан гэж Болтон шүүмжилжээ. Үүнээс болоод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэх мэт дэлхийн удирдагчид бидний сул талыг олж харсан учраас Украинд дайн эхэлсэн гэж боддогоо хэлсэн байна.
Байден өрсөлдөөнөөс нэрээ татаж, оронд нь Камала Харрис нэр дэвших болсноос хойш түүний бодлого ямар чиглэлд байх вэ гэдэг асуулт үүссэн. Орос, Украины дайн, Израиль, Хамасын мөргөлдөөнийг Харрис зохицуулж чадах уу гэж олон нийт эргэлзэж байна. Энэ талаар Болтон хэлэхдээ "Харрисын засаг захиргаа яг л Байдены дөрвөн жил шиг байна. Энэ бол хамгийн боломжит таамаглал. Мөн энэ нь биднийг сул дорой, найдваргүй гэдгийг дэлхий дахинд харуулах болно" гэжээ. Түүний үзэж буйгаар Харрис өөрийн нэрээр нэрлэх боловч Байдены засаг захиргааны ажлыг л үргэлжлүүлэхийг эрмэлзэнэ гэлээ.
Эх сурвалж: THE HILL
Өвгөн 2024-09-16 66.181.160.79
БН-чуудын мүтээсэн агуу АН-ийг зүүнийхэн буюу цагаачдын хуарангийхан нурааждээ. Одоо яая гэхэвдээ гэхдээ гуйлагчид нь баярлах болтол басч хугацаа бийвий…
Нэргүй 2024-09-16 104.35.34.183
Харрис гарна .
Нэргүй 2024-09-16 66.181.188.217
Энэ *л сонгогдоно ч гэж байхгүй ээ.
Зочин 2024-09-16 202.55.188.114
БИТГИЙ ГУЦ ЗА! ӨМХИЙ ТРАМПЫН ЖОРЛОН МИНЬ! ХА ХА ХА
Нэргүй 2024-09-16 66.181.160.96
Болтон гэж Трампын засаг захиргаанд ҮАБ-ын зөвлөх байсан цагаан сахалт гаж нөхөр байдаг, тэрний үгийг тоодог хүн цөөхөн дөө!!
зочин 2024-09-16 66.181.160.44
Болтон надаас илүү л мэдэж байгаа байх л даа … Гэхдээ л Клифорни мужийн ерөнхий прокурор байсан гэхлээрл чанга л хүн байгаа даа гэж бодогдох юм …Жижиг сажиг муж ч биш бүр Калифорни шүү