"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

"ХХААХҮЯ-ны ажилчдын 80 хувь орон нутагт ажиллахыг дэмжсэн"

Засгийн газрын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.


-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ. Яам нүүлгэн шилжүүлэх ажилд хэр зардал төсөвлөсөн бол?

-Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ны хуралдаанаар Засгийн газрын 100 хоногтой холбоотой, ХХААХҮЯ-ыг нүүлгэх танилцуулгыг салбарын сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Үүнтэй холбоотой тэмдэглэл гарсан. Үүнд, ХХААХҮЯ болон түүний харьяа газруудыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэн байршуулах ажлыг төлөвлөж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг салбарын сайдад даалгасан. Шийдвэр гарсан даруйд маргааш нь бүгд нүүх боломжгүй. Үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ. Эхний ээлжид яамны тодорхой хэсэг болон холбогдох харьяа байгууллагууд орон нутагт шилжин суурьших боломж нөхцөлийг ярилцаж байна.

Энэ дагуу саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффис барилгатай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан.

-Нүүлгэн шилжүүлэх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?

-Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч, очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан байгаа.

-ХХААХҮЯ одоо ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ. Алба хаагч, ажилчдаас санал асуулга авсан уу?

– Яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажиллаж байна. Бүх алба хаагчдын дунд санал асуулга явуулахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн. Гэхдээ алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх гаргалгааг шийдвэрлэхээр ажиллаж байна. Алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэнэ.

Тиймээс судалгааны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэлтийн ажил эхлэхээр ямар нэгэн зохицуулалт хийнэ. Мэдээж тухайн албан хаагчдын сонирхол, амьдралын нөхцөл байдалтай холбогдон шийдвэрлэнэ.

Монгол Улсын Засгийн газраас хотын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Мөн бүсчилсөн хөгжлийн бодлогыг баталж, улсын хэмжээнд долоон бүсэд хуваасан. Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүсээр зарласан. Үүний том бүтээн байгуулалтын гол ажил нь Төвийн бүсэд эхэлнэ гэж харж байгаа. Тэгэхээр ХХААХҮЯ нүүлгэн шилжүүлснээр энэ ажлуудыг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой болно. Засгийн газрын эхний 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд энэ ажил багтаж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2 минутын өмнө 66.181.176.131

Гарчигаа эргэж харна уу!!! Ажилчин, ажилтан 2 ялгаатай үг шүү !!!

Avatar

Б 3 цагийн өмнө 66.181.184.187

шал дэмий зардал.Хөдөө аж ахуй ганцхан Сэлэнгэд байдаг юм уу? Эргүү дагзнууд. Баахан үргүй зардал.. Явбал Засгийн газар, Их хурал нь бүгд явбал таарна.

Avatar

Ө 3 цагийн өмнө 66.181.184.187

заа ш** ш**.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.186.130

Тарж бутраад амар ч юм болх нь дээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 158.59.146.28

helberdelt helberdelt helberdelt

Avatar

Зочин 10 цагийн өмнө 192.82.92.42

ХААИС -ыг эхлээд явуулаачээ! Ямар ч бодлогогуй мулгуу тер!!!

Avatar

Мөнх 10 цагийн өмнө 103.57.93.118

80 хувь нь дэмжсэн гэдэг шал худлаа. Хэн ч үнэмшихгүй.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.186.10

За за, Сайд болонгуутаа Яамаа хувьчлаад авчихдаг,тэгээд өөрийнхөө хувийн аж ахуйдаа ойртуулаад явчихдаг, айн !!!

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.179.213

Хотын захиргаа яармаг руу нүүгээд, нэг яам Дарханд очлоо гээд юу шийдэгдэнэ гэж, иймэрхүү үр ашиггүй хоосон хэлбэрдэлт хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.89.158

Солиорол! 1 яам нүүлээ гээд түгжрэл багасах уу, коммунистууд буруу суртал ухуулга хийх иргэд ээ басамжлах даа дадамгай хоцрогдсон хулгайчууд!

Avatar

mgl 2024-09-16 66.181.191.68

ZOV ZOV. BAGA CH GEsen nemer blno

Avatar

zochin 2024-09-16 202.9.40.160

Газар т ариалан яах Яам явж вэ цаг хугацааны л ажилтай.. Хамгийн гол хүнний болон, хөнгөн үйлдвэр бүгд хотод, мал аж ахуйн нь бүх аймагтаа бгаа шүү дээ. Яамыг нүүлгэж байснаас Их, Дээд сургуулиудыг л нүүлгэх хэрэгтэй. Дархан руу ХААИС-ийн Агро механикийн сургуулийг ч юм уу….

Avatar

Осор 2024-09-16 202.55.188.120

Одоо тэгээд алслагдсан аймгийнхан улаанбаатарт ирээд дархан явдаг давхар зардалтай болох нь ээ Газар тариалангийн зонхилох бүс мөн боловч мал аж ахуйн хувьд тийм биш шүү бас жижиг дунд хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйнууд хаана байдаг билээ

Avatar

Zochin 2024-09-16 103.212.119.147

Yamnii ajilchdad bair ugnu ene ter geed tarhiig ni ugaaj de

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.89.215

Ажилчид нь 80 хувь нь ажил хийдэггүй, хоосон толгой, шахааны боолууд юм байна.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.89.215

ж.энхөаяр нь төрөөс төрсөн тэрбумтан.Эцэш Жадамба нь газарчин дээд сургуульд гээд Орос гарахад баахан обьект хуссан.Хүү нь баахан төрийн мөнгө ЖДҮ идсэн.дарханд байр буудал нь бэлэн 2 дахь эхнэр хүүхэддээ цаг гаргана.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.131.225.53

utgiig ni alduulj uguh yumaa neeree

Avatar

zochin 2024-09-16 202.9.40.160

Төрийн захиргааны байгууллагууд уг нь ард иргэддээ аль ойрь төвдөө байх нь зөв байхдаа. Арай л биш шийдвэр болох нь доо

Avatar

Нэргүй 2024-09-16 202.9.40.138

kkkkkk

Avatar

Нэргүй 2024-09-16 202.179.8.4

121 ail nuulee geed tugjreld tui ch hamaagui

Avatar

Нэргүй 2024-09-16 202.131.236.22

Жэнхбаяр хувийн аж ахуй руугаа дөхөж буухаар шийдэж. Өөр ямарч ач холбогдол харагдахгүй байгаа

Avatar

оноч 2024-09-16 66.181.190.171

Энэ дор бичсэн нөхдийг харсан… нөгөө замын ноход хуцаж л байдаг…яам нүүдгээрээ нүүнэ гэж хэлмээр санагдав.

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.1

дандаа нөхөргүй хүүхэдтэй хүүхнүүд цугласан газар даа ДАРХАНААС НӨХӨР АВАХНЭЭ ДЭЭ..

Avatar

Тьвв 2024-09-16 202.126.91.214

Гааль татвар мэргэжлийн хяналтын авгай нар ганц хоёр хөгшин гаруудад ээлжээр шаалгаад байдын гэсэн шүү хөдөө явуулж хөдөөний мангаруудын толгойг эргүүлж нөхөртэй болго

Avatar

Zochin 2024-09-16 66.181.182.211

Илүү зардал. Яам орон нуагт очоод ажил нь муудна уу гэхээс яав ч сайжирахгүй. Яамны ажилчдын 80 хувь дэмжсэн гэдэг нь худлаа. Энэ дарга өөрөө ч хөдөө шилжих дүргүй байгаа.

Avatar

aduu 2024-09-16 180.149.98.126

gadaad yavdliin yamiig zuunmod-ruu nyylge

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 212.30.37.137

gadaad ruu nuulgeh n zuv. ajliin talbartaa iluu oir

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж