Сурвалжлага: Шинэ өнгө, мэдрэмж төрүүлсэн super concert

Сурвалжлага: Шинэ өнгө, мэдрэмж төрүүлсэн super concert

Сурвалжлага: Шинэ өнгө, мэдрэмж төрүүлсэн super concert

Удтал хүлээлт үүсгэсэн Rain тэргүүтэй дэлхийн оддын тоглолт  "HIT PARK"-ийн задгай талбайг дүүргэж чадлаа. Тоглолтын зохион байгуулагч компаниас тодруулснаар тус тоглолтод нийт 30 мянга орчим хүн хүрэлцэн ирсэн гэнэ. Энд ирсэн үзэгчдийн нүдээр тоглолт хэрхэн зохион байгуулагдсан талаар сурвалжлав.

Дэлхий болон дотоодын шилдэг уран бүтээлчид оролцсон "SUPER CONCERT"-ийн хаалга есдүгээр сарын 15-ний 16:00 цагт нээгдэв. Тоглолт үзэхээр Монгол, Солонгос, Вьетнам тэргүүтэй орны үзэгчид цуглажээ. Угаас тухайн тоглолт ямар улсад болж байгаагаас үл хамааран дэлхийн оддын тоглолт үзэхээр хөрш орнуудаас жуулчид цугладаг уламжлалтай. Үүний дагуу хүрэлцэн ирсэн үзэгчдийн цуваа тоглолт зохион байгуулагдсан "HIT PARК"-ийн гадна талбайд хөвөрнө. Үзэгчдийг замчлах, тасалбар шалгах зэрэг ажлыг тухайн тоглолтыг хамтран зохион байгуулж ажиллаж буй байгууллагын залуучууд гүйцэтгэж байлаа. Бидний сайн мэдэх Кпоп тоглолт дээр үзэгчид ашиглагддаг гэрэлт дохиурыг тоглолтод ирсэн үзэгчдэд тараасан. Монголд зохион байгуулагдсан бусад тоглолтоос "SUPER CONCERT" тоглолт ямар ялгаатай вэ гэдгийг хамгийн энгийндээ үүнээс харж болохоор байлаа. Учир нь Солонгос уран бүтээлчдийн хувьд энэ нь тун ач холбогдолтой. Тухайн гэрэлт дохиураар үзэгчид, уран бүтээлчдийг хэр дэмжиж, хүлээн авч байгаагаа илэрхийлэх боломжтой юм.

May be an image of crowd and text

Хэрэв тухайн тайзан дээр байгаа уран бүтээлч үзэгчдийн сэтгэлд нийцэхгүй бол гартаа барьж буй гэрэлт дохиураа унтраадаг соёл Кэй попын үзэгч фенүүдэд бий.

Ялангуяа нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, асуудал тарьсан уран бүтээлчийг тайзан дээр үзүүлбэр үзүүлж байх үеэр үзэгчид “Black ocean” буюу хар далай үүсгэж тухайн уран бүтээлчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлдэг. Тиймээс "SUPER CONCERT” тоглолтын үзэгчдийн барьсан ногоон гэрлэн дохиурыг харсан Өмнөд Солонгосын одод сэтгэл хангалуун байсан болов уу. Харин дотоодын уран бүтээлчдийн хувьд энэ нь харьцангуй шинэ зүйл билээ. Монголд зохион байгуулагдаж буй бараг бүхий л тоглолт дээр уран бүтээлчид үзэгчдэд хандан “Бүгдээрээ утасны гэрлээ асаагаарай” гэдгийг үзэгчид андахгүй биз. Тэр ч утгаараа дэлхийн одод чуулсан тоглолт гэдэг цаанаа л өөр уу амьсгал мэдрүүлсэн юм.

SUPER CONCERT-ИЙН СУПЕР ТАЙЗ

May be an image of 4 people, crowd and text

"HIT PARK" задгай талбайд энэ зуны турш амралтын өдөр бүр тоглолт зохион байгуулагдсан. Задгай талбай гэдэг утгаараа тайз, дэлгэц, дууны чанар хамгийн чухал. Тус талбайд өмнө нь зохион байгуулагдсан тоглолтуудтай харьцуулбал "SUPER CONCERT" тоглолтод нэмэлт дэлгэц байрлуулж өгсөнд үзэгчид талархалтай байв. Энэ нь талбайн аль ч хэсэгт байгаа үзэгч тоглолтын тайз болоод уран бүтээлчдийг ойроос харах боломжийг олгосон юм. Түүнчлэн тайзны дуугаралт супер байгаа талаар үзэгчид ам сайтай байв. Энэ нь зүгээр чанга хөгжим сонсогдох гэдэгтээ биш. Хамгийн гол нь үзэгчдэд тухайн тоглолтын уур амьсгалыг мэдрүүлэх, уран бүтээлчтэй харьцах, байгаа орчноосоо таашаал авах мэдрэмж төрүүлэхэд чухал үүрэгтэй. Үүн дээр зохион байгуулагч тал сайн ажилласан гэж үзэгчид дүгнэсэн.

Тоглолтын зохион байгуулагчаар Солонгос Монголын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани болох "Evandis" Entertainment ажилласан.

Тус компани өмнө нь БНСУ-ын уран бүтээлчид, Монгол Улсын уран бүтээлчдийн хамтарсан "Your Valentine" олон улсын тоглолтыг зохион байгуулж байсан удаатай. "Your Valentine" олон улсын тоглолтод 10 гаруй орчуулагчийн баг, тайзны багийн 100 гаруй ажилтан, 160 гаруй сайн дурын ажилтнууд гээд нийт 350 орчим хүн ажилласан байдаг. Тоглолт зохион байгуулагдаж дууссаны дараа Evandis Entertainment-ын зүгээс "Дараагийн тоглолт энэ удаагийнхаас илүү байна гэдгийг амлаж байна" хэмээж байсан. Үзэгчид тэднийг хэлсэн амлалтдаа хүрсэн гэж дүгнэж байгаа болов уу?

ДЭЛХИЙН ОДДЫН ТАЙЗНЫ ГҮЙЦЭТГЭЛ ҮЗЭГЧДИЙГ АЛМАЙРУУЛАВ

Тус тоглолт жинхэнэ утгаараа уран бүтээлч хүмүүс тайзан дээр хэрхэн гүйцэтгэлтэй, ажилдаа хариуцлагатай байх ёстой гэдгийн үлгэр болов. Уран бүтээлчдийн биеэ авч яваа байдал, амьд дуулалттай зэрэгцэх бүжгийн үзүүлбэр кпоп хөгжим сонсдог, сонсдоггүй гэдгээс үл хамааран тэнд хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Үүнээс Солонгосын алдарт 2NE1 хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Sandara Park буюу Dara-г онцолъё. Өмнөд Солонгос улсдаа тэрбээр хөөрхөн царайтай гэдгээрээ алдартай. Хамтлагтаа ч мөн хамгийн хөөрхөн, хамгийн эмэгтэйлэг гэж тодорхойлогддог. Тэр ч утгаараа кино урлаг, загварын салбарт амжилттай яваа уран бүтээлч. Харин түүнийг дуучин гэдэг хувиар нь үзэгч фенүүд дутуу үнэлдэг гэж хэлж болно. Гэвч түүний урлагийн карьер хамгийн бат бөх байгаа шалтгааныг өчигдрийн тоглолтоос харж болохоор байлаа. Түүнийг хэн ч харсан дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч хүн яг л ийм дүр төрх, гүйцэтгэлтэй байх хэрэгтэй гэдэгт санал нийлэх биз.

May be an image of 9 people and crowd

Эх орондоо алдарт 2NE1 хамтлагийн дууг сонсоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй миний хувьд "Нээрээ л Монгол Улс хөгжиж байна. Үүнээс илүү зүйл хийх боломж бидэнд байна" гэх бодол төрснөө нуух юун. Тоглолтын сүүлийн уран бүтээлч бол мэдээж нийт үзэгчдийн удтал хүлээсэн Rain байв. Сүүлийн цагт тэрбээр үзэгчдийн уур амьсгалыг бүрдүүлж, дуулж, бүжиглэж, үзэгчидтэй хошигнож амжив. Түүнийг монголчууд дуучин биш жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Тиймээс түүнийг зүгээр л харах гэж ирсэн хүмүүс олон биз. Харин Rain үнэхээр л хүрэлцэн ирсэн үзэгчдэд уран бүтээлч хүний сэтгэлээр хандсан. Түүний тайзны үзүүлбэр, бүжгийн ур чадвар, найруулга жинхэнэ "од" хүн шиг байсныг дурдъя.

ТОГЛОЛТЫН HОST, ОРЧУУЛАГЧ ҮЗЭГЧДИЙГ "ХӨГЖӨӨЖ", “EVANDIS”  ШИНЭ БОСГО ТОГТООВ

Тоглолтын хөтлөгчөөр комедиан Содоо /У.Содхүү/ ажиллав. Тэрбээр ёстой л Монгол үзэгчдэд зориулж нэг янзаар, гадаад үзэгчдэд зориулж нэг янзаар тоглолтоо хөтөлж буй харагдав. Өөрөө ч үнэхээр универсал хүн аж. Харин бүхэл бүтэн комедиан мэргэжилтэй хөтлөгчөөс илүү үзэгчдийг хөгжөөсөн хүн бол гадаад уран бүтээлчдийн яриаг орчуулсан бүсгүй байлаа. Түүнийг шүүмжлэх нэгэн байхад өхөөрдсөн өнгө аястай хариу үйлдэл үзүүлсэн хүмүүс ч байв. Түүнд туршлага дутсан байж болох ч ямартай ч цаашдаа улам сайжрах боломж бий.

Задгай талбайн зохион байгуулалтын хувьд "VIP", "Fanzone", "GA" буюу энгийн гэсэн хэсгүүдэд үзэгчид хуваагдсан.

Задгай талбайд нэмэлтээр үзэгчдэд мэдээлэл өгөх хэсэг, цагдаа, түргэн тусламж, зураг авхуулах хэсэг, хоол болон уух зүйл худалдаалах хэсэг, ариун цэврийн өрөө гэсэн нэмэлт хэсгүүд байсан юм. Үзэгчдийн хувьд сэтгэл хөөрсөндөө ч тэр үү тоглолтоо соёлтой үзэх гэхээсээ илүү, сэтгэл ханамжтай үзэхэд анхаарч буй нь харагдаж байлаа. Ямартай ч тоглолт дуусахад бүхий л тоглолтын адилаар газраар хөглөрсөн хог хаягдал багагүй байх боловч хоорондоо үл ойлголцож, бухимдсан иргэд огт харагдсангүй. Магадгүй соёлт улсын уран бүтээлчийн тоглолт, уур амьсгал нийт массд нөлөөлсөн ч байж болох.

Солонгос-Монголын хамтарсан “Evandis” энтертаймент “Super Concert”-ийг зохион байгуулсан. Тоглолтын бүрэлдэхүүнд Солонгос Монгол хамтарсан 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд Солонгос 45 артист, Монгол 9 артист оролцжээ.

Зуны турш "HIT PARK"-д зохион байгуулагдсан шоу тоглолтуудаас “Super Concert”-ын тайз, зохион байгуулалт төгс байв. Урд эгнээнээс хамгийн арын эгнээнд зогсч байгаа үзэгчид хүртэл тайзан дээрх үйл явдлыг бүрэн мэдрүүлэх шийдлийг хийж чадсан байлаа.

Сонирхуулахад, Солонгос-Монголын хамтарсан “Evandis” энтертаймент цаашид олон олон оддын тоглолт болоод сюрприз Монголын үзэгчдэд бэлдсэн байгаа гэнэ лээ.

May be an image of 7 people, crowd and text

ГЭРЭЛ ЗУРГИЙГ "EVANDIS ENTERTAINMENT" 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tums 2024-09-17 66.181.180.246

Manai tumsnuudiig bodvol sain bujiglej humuusee tsenguulj show hiij chadaj blee. Manaihan neg urlagiin uzleg aytai taizan deer zogsoj baigaad daldardag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж