Мераб Двалишвили: Би UFC-ийн хамгийн шилдэг тулаанч

Мераб Двалишвили: Би UFC-ийн хамгийн шилдэг тулаанч

Мераб Двалишвили: Би UFC-ийн хамгийн шилдэг тулаанч

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох UFC-ийн UFC 306 өдөрлөг Лас Вегас алдарт Сфер буюу Бөмбөлөг дотор боллоо. Мексикийн тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэ удаагийн өдөрлөг бүхэлдээ Мексикийн соёл, зан заншлыг шингээсэн, мексик гаралтай тулаанчдаар дүүрэн байв. Нийт 16,024 үзэгч хуран чуулсан бөгөөд нийт 22 сая ам.долларын ашиг орлого олж, UFC-ийн түүхэнд болон Лас Вегас бөмбөлөгийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоожээ.

Энэ өдрийн оргил тулаан бантам жингийн аваргын төлөөх учраа байв. Аваргын бүсийг эзэмшигч Шон О’Маллигийн эсрэг бүсэнд шунагч Мераб Двалишвили октагонд гарсан. Мераб ч аварга болохын төлөө маш сайн бэлдсэн гэдгээ харуулж, эхний үеэс Шоныг илүүрхсэн. Ялангуяа түүний барилдааны ур чадвар өрсөлдөгчдөө боломж олгосонгүй. Таван үеийн турш Мераб илүүрхэж, эцэст нь ялалтыг байгуулсан. Шоны барилдааны бэлтгэл, хамгаалалт үнэхээр тааруу байлаа.

Жингийнхээ аварга болсон Мераб Двалишвили "Өнөөдөр надад өөр өдөр шиг санагдсангүй. Бүсний төлөө тулалдаж байгаа болохоор өөрийгөө сайн бэлдсэн. Өдөр бүр хийдэг зүйлээ л хийлээ. Би шаргуу хөдөлмөрлөдөг. Зүүдэлж байгаа юм шиг л санагдаж байна. Алхам алхмаар урагшилсаар энд хүрлээ. Би О’Маллиг сайн гэдгийг нь мэднэ. Гэхдээ би түүнийг энгийн л харагдууллаа. Өнөөдөртөө би UFC-ийн хамгийн шилдэг тулаанч. Үүнийгээ ч баталлаа" гэв.

Мөн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын төлөөх тулаан болсон. Аваргаа хамгаалагч Алекса Грассогийн эсрэг хуучин аварга Валентина Шевченко тулалдаж, киргиз бүсгүй өрсөлдөгчөө буулган авч, аваргын бүсээ эргүүлэн авчээ.

Тулааны дараа Шевченко "Бөмбөлөг дотор тулалдана гэдэг зүүд шиг л байлаа. Үнэхээр том юм. Энэ шоуг таалж, UFC гэр бүлийн нэг хэсэг байсан та бүхэндээ баярлалаа. Энэ тулааны бүх зүйл нь сэтгэл татам байлаа. Тулааны төлөвлөгөө бол октагонд гарч, эцсээ хүртэл тулалдаж, ялахын төлөө бүхнийг хийх байсан. Алексад талархмаар байна. Бидний ривал гайхалтай үр дүнгээр өндөрлөлөө. Үүнийг л хүмүүс эмэгтэйчүүдийн тулаанаас хүсдэг. Зүгээр нэг маяг, бохир яриа биш. Хүндлэл байлаа. Бидний ривал энэ спортын түүхэнд үүрд үлдэнэ" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж