Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид, жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насныхан замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байна.
Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог гэдэг. Гэтэл сурроныг жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд унана гэдгийг Замын хөдөлгөөний дүрэмд тусгаж 2018 онд баталсан байна.
Сурроныг сурагчид унах хориотой бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах шинэ журам гарсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвөөс тодрууллаа.
Суррон дугуй нь мотоциклын төрөлд хамаарах унаа. Тиймээс тус унааг жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд унаж оролцох боломжтой. Энэхүү дүрмийг 2018 оны Замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд тусгасан байдаг гэлээ.
Нялга дайр 2024-09-16 66.181.160.33
Том тэрэгнүүд хэдийг нялгадаад хаяих зам дээр тэгээд нам болно
Нэргүй 2024-09-16 122.201.23.84
Монголчууд цөөхүүлээ!
Нэргүй 2024-09-16 139.5.217.105
Ниргэсэн хойно нь хашгирахаа хэзээ болих вэ?Эхнээс нь ул суурьтай нухацтай япончууд шиг шийдэж сурмаар байх юм.
Нэргүй 2024-09-16 66.181.186.33
Энэ дүрэмийн хэсэг дээр Суррон, цахилгаан дугуй, скүүтэр тэдгээрийн хүчин чадалыг зааж ангилж өгсөн ойлголт байна уу, би хайгаад олсонгүй… байхгүй бол мотоцикл/мопед гэдэг ангилалд оруулж болохгүй. Тусад нь маш тодорхой зааж өгөх хэрэгтэй… Түрээсийн цахилгаан дугуй, скүүтэрүүд ч гэсэн сурронтай адил аюултай тээврийн хэрэгсэл болоод байна…
Нэргүй 2024-09-16 202.131.225.197
яг
иргэн 2024-09-16 66.181.189.180
Хууль нь байгаад байхад Тээврийн цагдаагийн алба Яагаад ажлаа хийж Үүргээ биелүүлэхгүй байгаа юм,,,,
Зочин 2024-09-16 202.126.90.188
Номержуулаачээ. Энэ хэдэн төмрийн сэгээ
слава 2024-09-16 202.5.207.192
замын цагдаа ажилаа хий эсвэл татан буугд
Зочин 2024-09-16 59.153.112.55
Монголын хууль дүрэм гурав хоног тэгээд таг мартагддаг
Зочин 2024-09-16 59.153.112.55
Монголын хууль дүрэм гуравхан хоног болоод мартагддаг
Оркуудад зохих ял 2024-09-16 104.28.68.89
Суронтой гаруудыг дайраад алчихаад бай хэдийг нухчихад аяндаа унахаа болино миксерүүд хэдийг гялс нухчих
Нэргүй 2024-09-16 66.181.187.94
Битгий худлаа яриад байгаарай тээврийн цагдаагийнхан. Шившиг шүү
Нэргүй 2024-09-16 66.181.187.94
Битгий худлаа яриад байгаарай. Тээврийн цагдаагийнхаан. Шившиг шүү
з 2024-09-16 202.126.90.244
мэдэн будлиад байгаарай замын цагдаа нараа
Нэргүй 2024-09-16 202.131.225.197
заа уушлаарай