Цул махны үнэ 0,5-1,9 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Цул махны үнэ 0,5-1,9 хувь өсчээ

Есдүгээр  сарын 1-ний байдлаар хонины махны үнэ өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.3-6.6 хувь, үхрийн махны үнэ 2.0-4.1 хувь, адууны махны үнэ 6.4 хувь, ямааны махны үнэ 5.7 хувиар тус тус буурчээ.Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь буурч, хонины цул махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, адууны махны үнэ 1.5 хувь өсч, ямааны махны үнэ тогтвортой байгаа ажээ. Улаанбаатар хотын хүнсний зах болон дэлгүүрүүдэд нэг  кг хонины ястай  мах дунджаар 3617 төгрөг, үхрийн ястай мах  4081 төгрөг, ямааны мах 2720 төгрөг, адууны мах  2760 төгрөг, хонины цул мах  3667 төгрөг, үхрийн цул мах 4700 төгрөгийн үнэтэй байна.

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж