Трампийн амь насанд халдахыг завджээ

Трампийн амь насанд халдахыг завджээ

Трампийн амь насанд халдахыг завджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн амь насанд халдлах оролдлого Ням гаригт дахин гарав. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд гарч буй хоёр дахь халдлага болно.

Түүнийг Флорида дахь гольфын клубтээ байх үед амь насанд нь халдахыг завдсан гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байна. Тодруулбал, Трампийг гольф тоглож байх үед талбайд винтов барьсан хүн гарч иржээ. Сэжигтэн этгээд Трампаас 250-450 метрийн зайд байсан. Нууц албаны ажилтан АК-47 загварын винтов буутай хүнийг олж харсан боловч сэжигтэн этгээд машинтай зугтжээ. Тухайн этгээдийг Палм Бичээс хойд зүгт орших Мартин тойргийн I-95 дугаарын зам дагуу хойд зүгт явж байхад байршлыг нь тогтоосон байна. Хэргийн газраас "GoPro" камер мөн олджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь Райан Уэсли Рут гэгч этгээд юм. 50 гаруй настай гэгдэх Райан Уэсли Рут нь Украин дахь дайны ажиллагаанд туслах хүсэлтэй байгаагаа 2023 онд "NY Times" сониноор дамжуулан илэрхийлж байжээ. Мөн талибанчуудаас зугтсан афган цэргүүдийг Украинд илгээх ажлыг хөөцөлдөж байсан. Тухайн үед тэрбээр сонинд ярилцлага өгөхдөө "10 гаруй цэрэг Украин явах хүсэлтээ илгээсэн. Тэднийг Пакистан, Иранаас Украинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Зарим тохиолдолд энэ нь хууль бус байх болно. Энэ хэргийг хэлэлцэхийн тулд Европ дахь АНУ-ын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны комисстой уулзана" гэжээ.

Украинд тулалдах цэрэг элсүүлэх ажил Рут долдугаар сарыг хүртэл оролцсон гэж үзэж байна. Долдугаар сард тэрбээр фэйсбүүк хуудсандаа "Цэргүүд ээ, над руу битгий залга. Бид афганистан цэргүүдийг Украинд илгээхийг хичээсээр байна. Украин ирэх саруудад тодорхой хариулт өгнө гэж найдаж байна. Тэвчээртэй байгаарай" гэжээ.

Түүнчлэн Райан Уэсли Рут нь 2002-2010 оны хооронд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, ял сонссон этгээд болохыг хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлсэн байна. Үүнд нууцаар зэвсэг авч явсан, баривчилгааг эсэргүүцсэн, зугтсан, хулгайн эд хөрөнгө эзэмшсэн зэрэг хэрэг багтжээ.

Нууц албаны тусгай төлөөлөгч Рафаэл Баррос мэдэгдэхдээ "Ням гаригийн 14:00 цагаас өмнөхөн ерөнхийлөгч асан Дональд Трампийн амь насанд халдахыг оролдсон. Ерөнхийлөгч асан гэмтэж бэртээгүй, аюулгүй байна. Нууц албаны ажилтнууд үл хөдлөх хөрөнгийн ойролцоо байсан зэвсэгт этгээд рүү гал нээсэн" гэжээ.

Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар болсон явдлын талаар мэдээлэл авсан бөгөөд хэн хэн нь мэдэгдэл хийжээ. Тухайлбал, ерөнхийлөгч Байден Ням гаригийн орой мэдэгдэл хийхдээ "Манай улсад улс төрийн хүчирхийлэл хэзээ ч байх ёсгүйг би олон удаа хэлж байсан. Аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх нөөц, чадавхи, хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг нууц албаныханд даалгасан" гэжээ. Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис "Х" платформдоо "Ерөнхийлөгч асан Трамп болон түүний Флорида дахь үл хөрөнгийн ойролцоо буун дуу гарсан тухай мэдээлэл надад ирсэн. Түүнийг эсэн мэнд байгаад баяртай байна. Америкт хүчирхийлэл оршин тогтнох орон зай байхгүй" гэж бичсэн байна.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.177.70

зохиомж жүжиглэл , ельциндэх арга барил гэдэгиймаа , эсрэг талаа харлуулах ….

Avatar

зочин 2024-09-16 66.181.160.44

Америкийн юунь сайхан бэ?.. ЭРХ ЧӨЛӨӨ …..Америкийн юунь муухай бэ ?…ЭРХ ЧӨЛӨӨ …

Avatar

Нэргүй 2024-09-16 104.35.34.183

Аргагүй дээ . Зөв зөв
9 сарын 18 нд шүүхээр орох гэж байгаа , сонгуулийн рейтэнг навс унасан .
Сонгуульд нэр хүндээ дээшлүүлэх арга а
Трамп Ази хүнийгмуур нохой мэт үздэг .

Avatar

Дулмаа 2024-09-16 104.35.34.183

9 сарын 18 нд 34 зүйл ангиар шүүхэд дуудагдах гэж байгаа .
Тэрнээсээ ял завших гэсэн арга .
Мөн мэтгэлцээний дараа трампийн нэр хүнд унасан учраас сонгуулийн өмнө нэр хүндээ дээшлүүлэх арга байж магадгүй .
Трамп Ази хүнийг нохой муурнаас ч дор үздэг .

Avatar

Нэргүй 2024-09-16 139.5.216.23

Америк аа гэж, нэг ийм улс дэлхийд атамандаад байгаа юм даа…

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.186.10

Оросоос арай илүү л байгаа хэрэгдээ, хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж