Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2024.09.16-нд нийтлэгдсэн

Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгар улсын Дебрецен хотод эхэлсэн. Энэ удаагийн олимпиадын нээлттэй ангилалд 195 орны 197 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 181 орны 183 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оюун ухаан, уран нүүдлийг уралдуулж байна.


Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. IM Г.Амартүвшин
  2. FM С.Чингүүн
  3. FM Э.Баасансүрэн
  4. IM М.Амилал
  5. FM Х.Итгэлт

Эрэгтэй багийн тухайд таван өргийн дараах байдлаар зургаан оноотой 53 дугаар байрт бичигдэж байна. Тэд эхлээд Маврикийн багийг 4-0 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ ялалтаар эхлүүлжээ. Харин хоёр болон гуравдугаар өрөгтөө Чех, Израилийн багуудтай 2-2 гэж тэнцэв. Улмаар дөрөвдүгээр өрөгт Германы багт тахим буулгаж, тавдугаар өрөгт Суданыг 4-0 гэсэн харьцаатай ялав. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Болгарын баг.

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. WGM Т.Мөнхзул
  2. IM Б.Мөнгөнтуул
  3. IM Д.Номин-Эрдэнэ
  4. WFM Э.Хүслэн
  5. WCM Б.Мөнгөнзул

Эмэгтэй баг таван өргийн дараах байдлаар 10 оноотой, гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд өнөөдрийн байдлаар нэг ч хожигдоогүй таван хожилтой явна. Тодруулбал, тэд таван өрөг тоглохдоо Гуатемала, Монако, Перу, Испани, АНУ-ыг хожжээ. Ялангуяа АНУ-ын хүчирхэг багийг хожиж, шуугиан тарьсан гэнэ. Тэдний ээлжит учраа нь Гүржийн баг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
230
ЗөвЗөв
23
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж