Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

Олимпиад: Монголын эмэгтэй шатарчид АНУ-ыг хожиж, шуугиан тарилаа

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгар улсын Дебрецен хотод эхэлсэн. Энэ удаагийн олимпиадын нээлттэй ангилалд 195 орны 197 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 181 орны 183 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оюун ухаан, уран нүүдлийг уралдуулж байна.


Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. IM Г.Амартүвшин
  2. FM С.Чингүүн
  3. FM Э.Баасансүрэн
  4. IM М.Амилал
  5. FM Х.Итгэлт

Эрэгтэй багийн тухайд таван өргийн дараах байдлаар зургаан оноотой 53 дугаар байрт бичигдэж байна. Тэд эхлээд Маврикийн багийг 4-0 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ ялалтаар эхлүүлжээ. Харин хоёр болон гуравдугаар өрөгтөө Чех, Израилийн багуудтай 2-2 гэж тэнцэв. Улмаар дөрөвдүгээр өрөгт Германы багт тахим буулгаж, тавдугаар өрөгт Суданыг 4-0 гэсэн харьцаатай ялав. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Болгарын баг.

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. WGM Т.Мөнхзул
  2. IM Б.Мөнгөнтуул
  3. IM Д.Номин-Эрдэнэ
  4. WFM Э.Хүслэн
  5. WCM Б.Мөнгөнзул

Эмэгтэй баг таван өргийн дараах байдлаар 10 оноотой, гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд өнөөдрийн байдлаар нэг ч хожигдоогүй таван хожилтой явна. Тодруулбал, тэд таван өрөг тоглохдоо Гуатемала, Монако, Перу, Испани, АНУ-ыг хожжээ. Ялангуяа АНУ-ын хүчирхэг багийг хожиж, шуугиан тарьсан гэнэ. Тэдний ээлжит учраа нь Гүржийн баг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
96
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-09-16 202.9.46.63

саин баина ер нь бэлтгэл хиихдээ хүнд юм зөөх маягаар тархны цусан хангамжаа саижруулах гар дээр доошоо харах зэрэг дасгалуудыг их хиидгиин билээ шүү

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.182.36

амжилт. дэлхийд ухаанаараа гайхуулж чадаж байгаа шүү, даан ч төр засаг иргэн, аж ахуйн нэгжүүд нь сум орон нутгийн бөхчүүлээс ч дор үзэж, дэмжиж туслахгүй юм доо.

Avatar

зочин 2024-09-16 66.181.186.241

Амжилт хүсье .Охидууд мундаг байна

Avatar

Нэргүй 2024-09-16 112.72.15.122

Монголыг охид, бүсгүйчүүд нь авч явдаг болжээ, Арчаагүй эрчүүдтэй…

Avatar

Нэргүй 2024-09-16 80.64.75.60

харин тийм, эрэгтэй баг нь гэж хэдэн бие ээ тоосон хоосон онгироо нусгай бацаанууд байгаа, ялангуяа 1д бичигдсэн банди

Avatar

Нэргүй 2024-09-16 202.131.225.197

Аль ч эмэгтэй спорт өрсөлдөөн багатай байдаг юм.

Avatar

Зочин 2024-09-16 64.119.29.46

Манай охидууд мундаг бна ер нь маш сайн формтой бгаа нь мэддэгдэж бна амжилт хүсье

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 202.126.90.169

mundag aa mundag yarih yum baihgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж