Өвлийн идэш бэлдэх дөхөж байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ хэлбэлздэг. Ургац хураалтын улиралд шинэ ногооны үнэ бусад саруудаас хямд байдаг бол махны үнэ өсдөг бичигдээгүй уламжлалтай. Тэгвэл томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний барааны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
Хүний хөдөлгөөн үргэлж үл тасрах "Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын зах. Амралтын өдрийн өглөө /2024.09.15/ 08:30 цагт очиход орон нутгаас ирсэн ачааны машинтай гулуузнууд нь хэдийнэ дуусчихсан угтлаа.
Хүмүүс "Хүчит шонхор" руу ихэвчлэн бөөний мах авахаар л ирдэг байна. Гэхдээ ачааны машинууд дээрх гулууз дууссан ч үүд хэсэгт нь мах өрөөлдөж болон гулуузаар зарах "амжиргаа цагаантай" хүмүүс цөөнгүй байлаа. Тус захад хүмүүсийн хамгийн их авч байгаа хонины гулууз 8500-9300 төгрөг, цул килограмм нь 9500-9800 төгрөг, үхрийн цул 14-15 мянган төгрөг, адууны цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Харин гурил, будаа үйлдвэрээс хамаарч өөр, өөр үнэтэй байна. Тухайлбал,
- Улаанбаатар нэгдүгээр гурил таван кг нь 12 мянган төгрөг,
- 10 кг нь 23 мянган төгрөг,
- 25 кг нь 48 мянган төгрөг.
"Алтантариа" болон бусад үйлдвэрийн гурил 5-25 кг савлагаатай нь 11-55 мянган төгрөгийн хооронд байна.
Будааны хувьд мөн үйлдвэр, улсаас хамаарч таван кг нь 18-40 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өндөг 580-670 төгрөгөөр зарагдаж байна.
БАРУУН ЗҮГИЙНХНИЙ ХҮНСЭЭ БЭЛДДЭГ "ХАРХОРИН" ЗАХ "ХҮЧИТ ШОНХОР"-ООС 1-3 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА
Хот хоорондын автобус, жижиг машин, томоохон эмнэлгүүд, хотхон хороолол гээд баруун бүсийнхний хүнсээ бэлддэг гол худалдааны төв бол "Хархорин" зах. Тус захад Баасан гаригийн үдээс хойш хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Тус захын хүнс, жимс, ногоо Дэнжийн 1000-аас кг тутам нь 1000-3000 төгрөгөөр илүү үнэтэй байна. Хонины гулууз нь 9500 төгрөгөөр эхэлж байсан бол цул нь 14-15 мянган төгрөг. Үхрийн цул 16-18 мянга, адууны мах 12-13 мянган төгрөгийн хооронд.
"Улаанбаатар" гурил 10 кг нь "Хүчит шонхор"-т 23 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол Хархоринд 26 мянган төгрөг байна.
Харин таван кг гурил 13 мянга, 25 кг нь 56 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Будаа бусад захтай ижил таван кг нь 19-40 мянган төгрөг. Нарийн ногоо мөн илүү үнэтэй байсан юм. Хүнсний ногооны хувьд:
- Төмс 1300 төгрөг
- Лууван 2500-3000 төгрөг
- Манжин 2500-3000 төгрөг
- Сонгино 2500 төгрөг
- Байцай 1500-2500 төгрөгийн үнэтэй байна.
"БАЯНЗҮРХ" ЗАХАД НОГОО ХАМГИЙН ХЯМД, БУДАА ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ
Улаанбаатарын хойд болон баруун бүсийн иргэдийн үйлчлүүлдэг худалдааны төвүүдийн дараа хотын төвд байрлах "Баянзүр"х зах руу Бямба гаригт очлоо. Тус захад хүнс, өргөн хэрэглээний бараа олон сонголттой шинээрээ байдаг. Махны хувьд Хархорин захтай ижил үнэтэй байлаа. Гэхдээ үхрийн мах 16-18 мянган төгрөг байсан юм.
Тус захын тухайд хүнсний ногоо хамгийн хямд буюу төмс кг нь 1100 төгрөг, лууван 2000-2500 төгрөг, манжин 2300-2500 төгрөг, монгол сонгино 2000 төгрөг байв.
Гурил мөн "Хархорин" захтай ижил, харин будаа таван кг нь 19000-48000 төгрөг, кг нь 3500-5400 төгрөгөөр зарагдаж байна. Худалдагчдын хэлж байгаагаар сүүлийн сард хүнсний бараанаас гурилан бүтээгдэхүүн, өндөгний үнэ л 30-100 төгрөгөөр нэмэгдсэн. Нарийн ногоо хэвэндээ, хүнсний ногоо харин шинэ ургац гараад хямдарсан гэлээ.
ҮНЭ НЬ ӨСДӨГ БУУДАГГҮЙ ХҮНС БОЛ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ГЭВ
Бид хотын дөрвөн зүгт байрлах "Тэнгэр" худалдааны төв, "Баянзүрх" зах, "Дэнжийн 1000", "Хархорин" зэрэг захуудаар орж хүнсний бүтээгдэхүүний үнийг сурвалжиллаа. Хол зөрүү байхгүй ч кг тутамдаа 100 төгрөгийн зөрүүтэй байх нь ч иргэдийн халаасанд ихээр нөлөөлдөг. Хэрэв ирэх саруудад тог, дулааны үнэ нэмэгдвэл үйлдвэрлэгч, импортлогчид барааны үнээ нэмэхээс өөр сонголтгүй байна.
Мөн худалдагчдын хэлж байгаагаар үйлдвэрүүд үнэ нэмэх гэж байгаа, нэмсэнээ огт мэдэгддэггүй бөгөөд падаан бичих үед хэлдэг байна. Ялангуяа гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд. Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч үнээ нэмсэн ч дараа нь хямдардаггүй байна.
Боорцогны тухайд үйлдвэрээс хамаарч 450 граммтай нь 3800-6500 мянган төгрөгийн хооронд, 900 грамттай нь 6300-11200 төгрөгийн хооронд байна. Хамгийн үнэтэй боорцог аарцтай боов бөгөөд 750 грамм нь 10500 төгрөг. Талх 2800-7900 төгрөг хооронд чихэртэй, чихэргүй, сүүтэй, олон үртэй, хөрөнгөний гэхчлэн үнэ нь ялгаатай байна. Иргэдийн зүгээс ирэх өвөл хүнсээ ч авч чадахгүй байх вий дээ хэмээн халаглан мах, гурилаа авч байгаа харагдана.
Сүүлийн саруудад үхрийн махны үнэ 500-1000 төгрөгөөр тогтмол нэмэгдсэн бол орос цагаан будаа, өндөгний үнэ 50-100 төгрөгөөр хямдарсан байна. Нарийн ногооны үнэд өөрчлөлт ороогүй бол хүнсний ногоо хямдарчээ.
Нэргүй 2024-09-16 103.57.92.131
авахгүй үнэ нь буурчихсөөн
Bgg 2024-09-16 202.9.40.167
Чам мин х***а зулбсаг герман дормжллод манж санаа гаргаад явахын монгол хүн ингэж ярьжийн гэж бодно үмхмй санаатай х***а шээс.
Нэргүй 2024-09-16 188.162.254.117
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !