Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Автобусны хулгайд оролцсон албан тушаалтнууд буруугүй юу?!

Нийгэмд дуулиан шуугиан тарьсан ногоон автобусны хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин өнгөрсөн сард хоёр сараар хойшилсон.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

НИЙТ 134 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэж мэдээлсэн.

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг өнгөрсөн наймдугаар сард /2024.08.12/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшилсон юм.

Тодруулбал, тус хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаар нотлох баримтын хамт хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 дахин цагт товлосон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.189.90

НТГ юу ч хийхгүй бна. Жолоочид мөнгө өгдөг авдаг хэвээр, буудлууд дээрх чиглэлийн маршрутын мэдээлэл дутуу, зогсолтгүй зарладаггүй хэвээр өна шүү. Энэ НТГазрын дарга Замын цагдаад байсан, ажил хийдэггүй л байсан.

Avatar

Насан 2024-09-16 202.9.46.150

хамгийн гол зохион байгуулагч менгений баримт дээр 1р гарын усгийг Сумъбазар зурсан биз дээ Мен ч Сайхан бултаж чадлаа даа

Avatar

Нэргүй 2024-09-16 202.72.243.182

шүүгээч эээ Өөрсдийгөө шударга гэж нэрлэдэг шүүгч нар ажлаа хийгээч ээ

Avatar

Зочин 2024-09-16 66.181.176.186

Хотын дарга Сумьяаг шүүгээчээ тэр бүгдийг мэдэж зохицуулсан байгаа.

Avatar

И 2024-09-16 103.168.34.142

Оюун Эрдэнэ хулгайн хойноос овоо явсан. Одоо хамтарсан засаг байгуулаад хулгайч нартайгаа нийлждээ. нүүрсний хулгай 40 их наяд сураг тасарсан

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.161.136

тэнүүн огоо компанийг бүрэн гүйцэт устгах хэрэгтэй одоо байгаа үйл ажиллагаа зогсоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-16 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Зочин 2024-09-16 59.153.112.55

удахгүй энэ 2хулгайч маш том албан тушаалд очно монгол улс ийм л хуультай

Avatar

Нэргүй 2024-09-16 59.153.113.14

Иргэдийг хууль ёсоор хатуу шийтгэж болно, харин дарга нар, албан тушаалтнууд хэрэг үйлдсэн бол нотолж болохгүй, хаяа нэг заримдаг хэсгийг нь нотолж болох ч шийтгэж бас ч болохгүй. ЯаГААД ВЭ? ТЭД НАР ЧИНЬ МАН-Н ГАРАЛТАЙ , манаас төрсөн байдаг гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байгаа учраас.

Avatar

Irgen 2024-09-16 202.55.188.108

mgl d bol iim huulitai blhor ene hereg engeed l ungurch bgn hujaad bol huuli ni bol ondoo shde tamine awtobusnii hereg hujaad bolson bol huja huuliar ene nuhud udiid duussan bga shde tamine tiim hatuu huulitai blhor huja hugjij bga shde tamine

Avatar

Нэргүй 2024-09-16 202.9.40.236

х***а шиг хатуу ял өгдөг болжээж монгол хөгжих юм байна энэ бузрууд нам дагаж ээлжилж цусалсаар иргэд ядуурч дуусхан

Avatar

Зочин 2024-09-16 202.126.91.248

Гол зохион байгуулагч нь Сумъяа ш дээ, ганц бөх дийлэхгүй бол төр засаг гэж байгаад яах юм бэ

Avatar

Bre 2024-09-16 202.9.40.200

Слнг шүүх прокурор адгийн шааруудыг шалгаж торло хэрээс хэтрсн. шийдвэр гаргадгиын зоргорр шийддэг гажиг дагзууд.

Avatar

Нэргүй 2024-09-16 122.201.31.83

нүүрсний хэрэг шиг 1,2 жил гээд л дуусах байхдаа ихэнхи нь цагаадна

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.72

Hurdan shuugeech. Shuuh bas butehgui

Avatar

Нэргүй 2024-09-16 202.179.26.115

Сумьяабазар яагаад хэрэгт хамрагдсангүй бултчиваа

Avatar

Нэргүй 2024-09-16 202.55.188.107

хамгийн гол хулгайч нь сандагсүрэн

Avatar

ЗОЧИН 2024-09-16 66.181.179.51

ЭНЭ ХУЛГАЙ, ЛУЙВРЫН ГОЛ САНААЧЛАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭХ УИХ-ын ДАРГА БОЛЧИХСОН АМАРБАЯСГАЛАН ГЭХ МАН-ын, МОНГОЛЫН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИЙН НЭГИЙГ ХЭЗЭЭ ШҮҮХ ГЭЖ БГАА ВЭ. ЭНЭ ХЭДТЭЙ НЬ ХАМТ ШҮҮХГҮЙ ЮМ УУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж