3×3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо таван өдрийн турш үргэлжилж, өчигдөр/2024.09.15/ өндөрлөлөө. Энэ удаагийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг буюу тив бүрээ төлөөлсөн нийт шилдэг 40 баг өрсөлдөж, нийслэлийн төв талбай сагсан бөмбөгөөр амьсгаллаа.
ОЛИМПИЙН АВАРГУУД БҮДРЭВ
Энэ удаагийн залуучуудын дэлхийн аваргад Герман улс олимпийн аваргуудаа илгээсэн. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгөөр олимпийн аварга болсон Элиса Мевиус болон Марье Рехерт нар Улаанбаатарт ирэв. Гэвч олимпийн алтан медалиа дэлхийн аваргын алтан медальтай хослуулж чадсангүй. Тэд хэсэгтээ Польшийн шигшээд хожигдож, хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар шөвгийн наймд Унгарыг хожсон ч хагас шигшээд Нидерландын шигшээд нэмэлт цагт хожигдож, хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ.
Хүрэл медалийн төлөө Герман, Хятадын шигшээ багууд учраа таарч, 20-14 гэсэн Хятадын шигшээ баг хожиж, дэлхийн аваргын медальтнууд болов. Харин хүлээлт өндөртэй байсан ч Германы бүсгүйчүүд ганзага хоосон буцлаа.
АВАРГУУД АВАРГАА ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ
Өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аваргад АНУ-ын эрэгтэй шигшээ баг, Нидерландын эмэгтэй шигшээ баг түрүүлж байлаа. Тэгвэл энэ жил хоёулаа аваргаа хамгаалж чадсангүй. АНУ-ын эрэгтэй шигшээ баг финалд Германд хожигдсон бол Нидерландын эмэгтэй шигшээ баг финалд АНУ-д хожигджээ.
ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭЭГҮЙ ЭЗЭН ОРНЫ БАГУУД
Монголчууд нутаг дээрээ дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа битүү морьдоор нэрлэгдэж байв. Гэвч эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд нь хүлээлтэд хүрсэнгүй. Хоёр баг хоёулаа хэсэгтээ ердөө ганцхан хожилтой тэмцээнээ өндөрлүүлэв.
Монголын эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Кенийг хожсон ч Герман, Израиль, Польшийн багуудад хожигджээ. Харин эрэгтэй шигшээ баг нь Бенинийг хожсон ч Хятад, Япон, Нидерландад хожигдсон юм. Угтаа Азийн үндэстнүүдийн лигт Монголын эрэгтэй шигшээ баг Хятад, Японыг зогсоол бүр дээр илт илүүрхэж байсан үзүүлэлттэй ч дэлхийн аварга дээр учрыг нь олсонгүй.
19 НАСТАЙ ГЕРМАН ХҮҮ АМЕРИКИЙН ОДДЫГ ЭЗЭРХИЙЛЭВ
АНУ-ын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд NBA-ийн хөгжлийн лигт тоглодог, NBA-д мөрөө гаргаж, нэрээ үлдээсэн тамирчид байсан. Энэ ч утгаараа тэднийг түрүүлэх болов уу гэж харж байсан хүн олон. Хэсгийн тоглолтууддаа ч тэд өрсөлдөгч бүрээ илт илүүрхэж, талбай дээр хөгжилдөж байв. Гэвч финалд Фабиан Гисманн гэх 19 настай хүүг давж гарч чадсангүй.
Германы шигшээ баг Америкийг 21-13 гэсэн харьцаатай илүүрхэж, Гисманн 13 оноо авчээ. Тэрбээр талбай дээр довтолж, хамгаалж, тохож, хааж, шидэж гээд бүхнийг хийж байв. Ханновер хотоос гаралтай, 205 см өндөртэй хүүгийн үсрэлт, тэсрэлт үнэхээр гайхалтай байлаа. Түүний хувьд энэ тэмцээний туршид нийт 72 оноо авч, шилдэг тоглогчоор шалгарчээ.
Германчууд анх удаагаа залуучуудын дэлхийн аваргад түрүүлж байгаа нь энэ.
Тэмцээний бэлгэдлийн шигшээ багт Гисманны хамтаар АНУ-ын Жамер Нелсон Жуниор, Испанийн Айсак Мэйо нар нэрлэгдсэн.
Жамер Нелсон Жуниорын аав нь цагтаа NBA-д шуугиулж явсан Жамер Нелсон билээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын шигшээ баг түрүүлэв. Тэд финалд аваргаа хамгаалагч Нидерландыг 18-15 гэсэн харьцаатай буулган авсан юм. Шилдэг тоглогчоор АНУ-ын Саниа Феагин тодорсон. Тэрбээр долоон тоглолтод нийт 44 оноо авчээ.
Бэлгэдлийн багт Саниа Феагинаас гадна Нидерландын Лиселот Скулк, Хятадын Жиан Пин нар багтсан.
Та бүгдэд медальтнуудыг танилцуулъя.
Эрэгтэй
- Герман /Дензель Агьеман, Сиди Бейкаме, Леон Фертиг, Фабиан Гисманн/
- АНУ /Жон Батлер, Алекс Фадж, Дэвид Жонсон, Жамер Нелсон Жуниор/
- Испани /Габриел Гил, Пабло Лонгарела, Айсак Мэйо, Фаллу Нианг/
Эмэгтэй
- АНУ /Азана Байнес, Саниа Феагин, Коти Хэйес, Хармони Төрнер/
- Нидерланд /Лиселот Кулк, Лотте Сант, Лотте ван Крустум, Алисса ван дер Плас/
- Хятад /Дуолин Ху, Фени Сан, Жиан Пин, Ван Шиню/
Дараа жил Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болно.
Нэргүй 2024-09-16 66.181.177.137
МАНАЙ БАГААС ӨӨР ПҮҮЗНИЙХЭЭ УЛЫГ ГАРААРАА ОЛОН УДАА ИЛЖ ТААЛЖ ХИЙМОРЬ ЛУНДААГАА ГУТААЖ ТЭР ГАРААРАА БӨМБӨГ ШИДЭЖ ГООЛ ОРУУЛНА ГЭЖ БАЙХГҮЙ. ӨМНӨХ ТЭМЦҮҮНҮҮДЭД ЭНЭ ҮЙЛДЛЭЭ ХИЙСЭЭР БАЙГААД Л ХОЖИГДДОГ. ИЙМ ХАЧИН БУРУУ ЗУРШЛИЙГ ХААНААС СУРАВ, БУСДААС ӨӨДТЭЙГ НЬ СУРААЧ. МАНАЙХАН МАШ БОХИР ТОНОЛДОГ ЮМ БАЙНА ҮҮНИЙХЭЭ ХЭРЭЭР МАШ ИХ ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЖ ЭСРЭГ БАГТАА ӨГӨӨШ БОЛДОГ. ТЭР АЗЗАЯА, БИНДЭРЯА. АВИРМЭД, ИНДРА … ГЭЭД АВАХ ЮМ АЛАГАДАА. ИРЭЭДҮЙ БОЛ БҮРХЭГ САНАГДЛАА. САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО МУУ БАЙНА.
Нэргүй 2024-09-16 66.181.177.137
ИРСЭН БАГУУД ДОТРООС ХАМГИЙН МУУ НЬ МОНГОЛЫН БАГ БАЙВ. БИНДЭРЯА ГЭЖ 8 УДАА ТОРГУУЛЬ ШИДЭЭД НЭГ Ч ГОЛ ОРУУЛЖМЧАДААГҮЙ ШИВШИГ БОЛОВ. ИНДРА НЭЖ БАС НЭГ ШИВШИГ. 2 ОНООНЫ ШИДЭЛТ ХИЙГЭЭД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УУРАНДАА АЛДААГ УДАА ДАРАА ГАРГААД БАГАА ХӨӨДӨНӨ. ҮР ДҮНГЭЭС ХАРАХАД БЭЛТГЭЛ МАШ МУУ, ТЭР ДУНДАА СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ ГЭЖ ЮУЧ АЛГА БАЙВ, ДАСГАЛЖУУЛАГЧ УХААНЫ ЦЭНГҮЙНБАЯР, СТИВ НАРЫГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ТОГЛОГЧИД БОЛОХООС ДАСГАЛЖУУЛАГЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА, ЯМАРЧ ТАКТИК БАЙХГҮЙ.
Нэргүй 2024-09-16 202.131.235.238
Герман хүү гэж нигер л бна ш дээ
зочин 2024-09-16 103.57.95.30
Биндэрьяа, Авирмэд гэж яасан ч техник ур чадваргүй нөхөд вэ?олон жил тоглолоо,өөрийн гэсэн ганц ч дархан хувилваргүй .
Нэргүй 2024-09-16 59.153.113.14
23 оны дэлхийн аваргад Хятадыг 21-19-өөр, Чехийг 19-18 тус тус хожиж, Чилтэй тэнцэж нэмэлт цагаар, Недерландыг дийлэлгүй хожигдож байсан атал хөвгүүд маань 2024 онд 3х3 – ийнхүү нуралтанд орсон нь Батцэнгэлийн олихоогүй шунал, бодлого, дасгалжуулагчаа Стивээр сольсон бэлтгэлийн болж байсан систем алдагдсан зэргээс болжээ.
Нямбуу 2024-09-16 59.153.113.14
Хүрсэн амжилтаасаа уруудна гэдэг спортод нуралт боллоо гэсэн үг. Манай 23 настнууд өнгөрсөн оны дэлхийн аваргад Хятадыг 21-9, Чехийг 19-18-р тус тус хожиж, харин Чилид оноо тэнцэж нэмэлт цагт, Недерландад тус тус хожигдож байв. Энэ удаа охидын тоглолтод Ариунцэцэг, Индра нарын туршлагаар ахиц гарлаа. Хэрэв Индраагийн хөл, тархины гэмтэл байгаагүй бол монголчууд дуулиан тарьж болох байсан. Холбооны ерөнх.Батцэнгэлийн мулгуу бодлого, чадвартай монгол дасгалжуулагчаа Стивээр сольсон …үргэл..
Нэргүй 2024-09-16 103.29.146.148
Tulgaag erguulj avaachee
Нэргүй 2024-09-16 103.50.206.203
манайх бүр сураггүй болжээ
зочин 2024-09-16 103.57.95.30
Дэлхийн аваргын тэмцээнээ зуны сард хийгээрэй ,сая тэмцээн үзэх гэж их даарлаа,
Нэргүй 2024-09-16 103.168.34.44
үзэгчгүй