Авлигын загалмайлсан эцэг нэр автлаа алдаршсан Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад барихад огт мэдээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Монголд мэдэхгүй нохой ч байхгүй. Өөрийнх нь хэлдгээр “амбаар” нэртэй орд харшаа бариулах мөнгөө насаараа төрд зүтгэсэн тэрбээр хаанаас олсноо одоо хэр нь тайлбарлаж чаддаггүй. “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухайгаа хээв нэг тайлбарлаж суудаг энэ хүн Хууль зүйн сайдаар хамгийн олон томилогдсон нэгэн.
Орондоо албан тушаалтнуудын хэрэгт хариуцлага тооцох заалтыг алга болгочихдог түүний үед ч, ам нээвэл “Авлигатай хийх тэмцэл” гэж попорч суудаг Л.Оюун-Эрдэнийн үед ч авлига ид гаарав.
АТГ-ын нүүр царай болсон хоёр иртэй хутга шиг жүжигчин Амараагийн “Далайн усыг данханд багтааж болдоггүй юм” гэдэг шиг данхар төрийн авлига барагдахгүй аж. Монголд авлига ялж байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарласан.
Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ гэх 17 хүний нэр.
Гэтэл өнөөдөр бүгдээрээ шахуу сонгогдох нь сонгогдож, сонгогдоогүй нь эрх чөлөөтэй явна. Энэ хугацаанд АТГ ерөнхий сайдын шууд мэдэлд очсон бөгөөд авлигатай хийх тэмцэл нь Засгийн газрын үүрэг болсон. Ийн улстөрчдийн нэрсийн жагсаалт замаасаа сугарч, алга болж, алсарч явсаар эцэст нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүн л "нүүрсний" гэх хэргээр ял авав. АТГ-ын анх зарласан нэр дундаас ганц нэгхэн хүн л багтсаныг эс тооцвол нүүрсний "жинхэнэ" хулгайчид нь улстөрчид биш албан тушаалтнууд болж хувирсан. Нэр бүхий 11 шүүгдэгчид холбогдох “нүүрсний” гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар ялын хэмжээг өөрчилж, шаардлагатай нотлох баримтгүйгээр ял өгсөн нь тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.
…“Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай нотлох баримтыг аваагүй, тэр ч бүү хэл прокуророос ялын дүгнэлт ирүүлээгүй байсан тухай асуудал сөхөгдөв. Хэрэг сонгуулийн өмнөх шоу байсан төдийгүй иргэдэд авлигатай тэмцсэн нэр зүүх гэсэн улс төрийн тоглолт л байсан нь нэгэнт тодорхой болов.
АТГ ч анх зарлахдаа яагаад 17 хүний нэрийг зарлав. Олон нийтэд “17” гэх тоо хар аяндаа л авлигын айхавтар хэрэг гэж буух бөгөөд шууд л “17 чингэлэг спирт”-ийн хэрэг гэж буух нь ойлгомжтой байв. Хоржоонтой нь таван жил бариад бараагүй Дарханы замын асуудал сөхөгдмөгц “17 чингэлэг спирт”-ийн хэргийг нэгэн цагт мөрдөж явсан гишүүнийг буруутан болгох гэж бас л баалав. 40 их наядаар тооцоод буюу нүүрсний хэрэг ийнхүү замхрах нь тодорхой болов. Ер нь Монголд авлигын гэх хэрэг иймэрхүү байдлаар л явдаг.
УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл гэгч л долоон тэрбумтай баригдан ял авсан, сайд асан Б.Батзориг намынхандаа зээл олгоод багахан мөнгөөр торгуулаад өнгөрсөн. Нэгэн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Д.Хаянхявраа авлигын хэргээ хүлээж, ялаа хөнгөлүүлсэн зэргээс харвал эрх мэдлийн төлөөх зодооноор л гэрэл цохиулж, өрсөлдөгчдөө зайлуулдаг аж.
МАН-ын бугласан идээ, бээр дийлдэхээ байгаад задарч байгаа хэрэг болохоос үүнийг авлигатай тэмцээд байна гэвэл ёстой лөөлөө. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг байнга нүүрсний хэрэгт холбож ирсэн ч одоо хэр нь хариуцлага тооцсон зүйл алга. Эхлээд овоолсон шороо, дараа нь мухар төмөр зам бариулсан буруутан болоод буй Х.Баттулга гэхэд л дахин сонгогдоод даналзаж явна.
Поп гэдгээрээ алдартай Т.Аюурсайхан яагаад нүүрсний хэргийн автор болсон түүх нь улстөрчдийн шивнэлддэгээр дараагийн Ерөнхий сайд гэж ирдэж, гадаадад түүнийгээ тэмдэглэсэн нь удирдлагад нь таалагдаагүй, уурыг нь хүргэсэн асуудал болохоос үнэндээ нүүрсний гэх хэрэгт бүгд ямар нэгэн байдлаар холбогдсон хэрэг.
Тиймээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар шүүх хурлын үеэр намын бүх гишүүдээ, тэр дундаа даргаа ирэхийг шаардаад байсан хэрэг. Хулгайчид хулгай хийх боломж олгосон бол та буруутай гэдэгчилэн энэ их хулгай болоод байхад бүх төсвийг нь мэддэг хэр нь боломж олгоод буй засаг буруутай. Ковидын төсөв гэж бас их наядаар ярих хулгайн тайлан одоо хэр нь алга. Агаарын бохирдлыг бууруулах гэж төрийн компани дангаараа ноёлсон шахмал түлш гэхэд л их наядаар тоологдох хулгай дагуулсныг аудитынхан хэлээд өглөө. “Авлига” гэж өөрсдийнх нь нэрлэсэн хороолол баригдсаар хэзээний ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд энэ хорооллын зөвшөөрлийг Д.Сумъяабазар олгосныг Дарханаас сонгогдсон нэг нөхөр орон нутгийн сонгуулийн өмнө чуулган дээр хэлээд буй нь дахиад л эрх мэдлийн төлөөх зодоон болохоос ард түмэн, улс орноо бодсон асуудал огтоос биш билээ. Ийнхүү аман дээрээ авлигатай тэмцэнэ, “5ш ажиллагаа” гэж хөтөлбөр хэрэгжүүлсэн засаг авлигад ялагдсан нь нэгэнт тодорхой болов. Далайн усыг данханд багтааж болдоггүй юм гэгчээр данхар төрийн авлига барагдах биш дээ. Ганц ойлгомжтой зүйл гэвэл өмнө нь нэг нам дангаараа авлигын автор байсан бол ирээдүйд гурвуулаа болж нэмэгдэнэ. Өөрсдийнх нь хэлээд байгаагаар авлигын хэрэгт яригдах мөнгөний хэмжээ 120 их наядаар ч яригдаж магадгүй.
Монголчууд хурдтай хөлжих бус улстөрчид хурдтай хөлжих тухай л тэд яриад байна.
Нэргүй 2024-09-16 202.72.243.182
17-г анх гаргасан хүнийг хорьсоны дараа л авлига цэгцрэх бхаа
Зочин 2024-09-16 59.153.112.55
гайхах юм алга авилга л ялдагшдээ монголд
Нэргүй 2024-09-16 202.126.90.132
АТГ эрх баригчдын захиалгаар ажилладаг болоод удаж байна. Удирдлагыг бүгдийг өөрчлөөд шударга хүн томилох хэрэгтэй.
Тийм л гэлцээд байх,н**ш юм аа 2024-09-16 66.181.189.146
АТГ-ийн хэнийг ч өөрчиллөө гээд тусыг эс олноо.Яасан гэнэ хүүхэд шиг юм ярина вэ? Захиалагч эздийг барьж гэсгээсэн цагт л арай дээрдэж магад? Тэр нөхөдийн ааш авир,башир арга бааш нь дундрашгүй. Өнөөдөр ЭМЯ -ийн эрхэмүүдээс үл мөрөө баллах гэж нэгэн цагт сайн найз явсан цавчаа,мөнгө угаалгаж ашигласан хамтрагчдаасаа эхнээсээ нь АТГ- өгөөд байгаа гэнэлэй
Нэргүй 2024-09-16 202.131.236.22
Учруулсан хохирлыг нь төлүүлдэг, чадахгүй бол төлтөл нь шоронд нь байлгаж байдаг болохгүй бол ямарч авилгач тоохгүй нь ойлгомжтойй
Нэргүй 2024-09-16 59.153.112.104
шүүхийг буруутгах ямар ч үндэс байхгүй. Авлигтай тэмцэх нэрээр хүнийг хэлмэгдүүлж амьдралаар нь тоглож болохгүй!!!! 37 он биш шүү!!!!
Хөрөнгө хурааж, ялыг эдлүүлэх 2024-09-16 103.57.92.155
Үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхдийн хөрөнгий нь хурааж, ялыг нь эдлүүлдэг болохоос нааш энэ авлига, хээл хахууль буурна гэж
ёстой байхгүй. Одоо орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хар даа, тэрбумтангууд. Тэдэнд тодоос тод хар тамга дарж, үр удам нь хүртэл ичиж зовж амьдардаг болгох хэрэгтэй.
Нэргүй 2024-09-16 66.181.160.96
Хэдэн тэрбум миллиардаар идэж цусалчихаад 2-3 жил шоронд (тусгай хангамжтай!) суусан болж гарч ирээд тэр их мөнгөөрөө нсан туршдаа туйлдаг – ийм нэг "тэргүүн туршлага" тээр жилийн Хадгаламж банкийг (14 тэрбум билүү дээ?) тоносон хэргээс хойш Монголын төрд маш амжилттай нэвтэрчээ!!! Тэр хэрэгт оролцсон гэдгээр шалгагдаж байсан хүн эдүгээ төрийн оройд заларч байгаа биз дээ?? Хулгайлсан хөрөнгийг нь хураахгүй бол ямар хэрэг байхав дээ?? Урамшуулал л болно шдээ!!
Нэргүй 2024-09-16 202.9.40.108
авилгал илчилсэн ӨНӨРӨӨ ШОРОНД АВилга авсан хулгайчид нь гадуур шалгагдаад хэрэг хаагдана.
Даваа 2024-09-16 202.126.90.169
өөрсдөө авлигад идэгдсэн газар болсон.
Нэргүй 2024-09-16 202.21.102.50
Dankh bvh yumand buruutai
Нэргүй 2024-09-16 202.9.40.4
Ерөнхий сайд авилгалын хэрэгтэй сайн тэмцэж байгаа. Түүнд санаа байвч тэр хэлэхээс цаашгүй. Ерөнхий сайд АТГ-т нөлөөлж тэдний ажлыг хэлж, зааварчилж болдоггүй хуультай. Авилгалын хэрэгт бол АТГ мөрдөн байцаалтыг явуулж, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх ял оноодог журамтай. Ерөнхий сайд энэ ажилд огт оролцдоггүй. Гэтэл Оюун-Эрдэнийг авилгалтай тэмцэхгүй байна гэж шүүмжлэх нь утгагүй мэдлэггүй хүний яриа юм. Ядаж байхад шүүгч нар нь Элбэгдорж, Баттуулын томилсон хүмүүс байхад яаж ял өгөх билээ
Нэргүй 2024-09-16 202.131.236.22
элбэгдоржийн томилсон шүүх МАН-ын авилгчдыг өршөөгөөд байна уу. Араай үнэмэшилгүй байна. харин АТГ ерөнхий сайдын мэдэлд очсон бөгөөд алдаа оноог нь тэр хүлээнэ гэсэн үг
Нэргүй 2024-09-16 66.181.160.96
Ерөнхий сайдыг өөрөө биечлэн шалгахгүй байна гэж хэн ч буруутгаагүй, гагцхүү УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ гэж нэг айхтар юм байдаг, тэр нь дутахаар хулийнхан буруутахаас айгаад хөдөлдөггүй!!! Нүүрсний хэрэг илрэхэд Хүрэлсүх хуулийн байг-ын дарга нарыг өрөөндөө дуудаад ширээ шааж загнасны дараа шалгах ажил бужигнаад өрнөөд явчихсан шүү дээ!!!
Нэргүй 2024-09-16 202.179.26.115
Төрд гарсан томчуулд яаж ч байсан хэрэг хүлээлгэж чаддаггүй мөртөө жирийн иргэдийг ганц хоёроор нь авилга авлаа гэж баривчилж ялладаг АТГ ыг татан буулга
Нэргүй 2024-09-16 66.181.160.96
ТӨР-ийн хамгийн дээд орой дээр ямар хүн сууж байна, доош доошоо бүх асуудал тэр хүний араншин, байр суурьийн нөлөөн дор л байдаг юм!!! Хэрэв Төрийн тэргүүн хатуу зарчимч (хуурамч биш!) байр суурьтай байвал бүх юм доошоо тийм л байдаг!!!Та нар үүнийг нэг компанийн жишээн дээр л хараад үзээрэй??!!!
ЗОЧИН 2024-09-16 66.181.179.51
АВИЛГЫГ МОНГОЛД БҮР ГААРУУЛСАН ЭЗЭН НЬ БОЛ"АВИЛГА" ГЭЖ ШҮГЭЛ ҮЛЭЭГЭЭД АВИЛГАЧДАА ХАМГААЛСАН ОЮУНЭРДЭНЭ ГЭХ ХҮН ХОГ МӨН. ТЭР ШҮГЭЛ ҮЛЭЭЧИХЭЭД ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИД, АВИЛГАЧДАА ХАМГААЛААД БҮР ДЭРГЭДЭЭ АВААД УИХ-ын ДАРГА, ГИШҮҮД, САЙД БОЛГООД ЧИМЭЭГҮЙХЭН ХАВ ДАРААД СУУЧИХСАН. ТЭР ТЭДНЭЭС НУУЦААР ХУВЬ ХҮРТДЭГ ГЭХ ЯРИА БАЙДАГ АЖ. ТЭР МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН МУУ ЕС.
Нэргүй 2024-09-16 103.242.47.254
сэтгүүлч харин ч нэг үнэнийг бичжээ. хэдэн зуун сая тонн нүүрс хулгайлан хятадруу "приус мөшинаар" зөөж гаргаад мөнгөө хятадын талд очиж аваад угаадаг хулгайч нар УИХ-н гишүүн болчихсон бүхэл бүтэн аймаг худалдаад авчихсан одоо орон нутгийн сонгууль угтаад ахмадын баяр нэрээр хүн бүрт 100 мянган төгрөг тараагаад явж байна. өмнөх сонгуулиар 5кг будаа 10 кг гурил тарааж байсан хүмүүс. авилгач хулгайч нар нь хамтраад засаг барьчихдаг ард түмэн нь цөөнх ийм улсаас залуус дүрвэх нь аргагүй юмаа
Нэргүй 2024-09-16 188.162.254.110
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
иргэн 2024-09-16 66.181.189.180
Монгол улс Ардчилсан гэдэг гоё үгээр халхавч хийсэн Эх орноо цөлмөсөн, Авилгажсан төртөй улс бий болсон
Зочин 2024-09-16 202.126.90.192
Ийм улс байх ч гэж
Зочин 2024-09-16 103.212.119.9
Алтангэрэл сайд хууль бус хөрөнгийг нь хураадаг болноо гээл ярьдаг нөхөр. Одоо л харна даа. Ер нь хууль бус хөрөнгөжсөн хүмүүс тодорхой доо. Монгол жижигхэн
Нэргүй 2024-09-16 124.158.104.73
Улс төрчдийн хулгайлсан мөнгийг буцаан авах л чухал байнаа.
Нэргүй 2024-09-16 66.181.188.154
Ганхуяг үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэнээ спорт цогцолбор ямар мөнгөөр бариулсын ичгүүргүй авилгач шүүгч нараа
Зочин 2024-09-16 202.126.90.192
Цалингаа цааш нь хийсээр байгаад