Хэтрүүлэн хэрэглэвэл хор болох хүнс

Хэтрүүлэн хэрэглэвэл хор болох хүнс

Хэтрүүлэн хэрэглэвэл хор болох хүнс

"Тарвас идээд хордлого авчихлаа" гэх иргэдийн пост цахим орчинд газар авсан.  Тарвасаас хордлого авч буй гол шалтгаан нь буруу хадгалалт мөн нитрит, болон нитратын агууламж өндөр байгаатай холбоотой аж.

Нитрит гэдэг нь азотын хүчлийн давс бөгөөд үүнийг тарвасыг хурдан болгохын тулд бордоо болгон хэрэглэдэг байна.

Энэ нь хүний биед их хэмжээгээр орсноор ходоодны шүүстэй урвалд орж хортой нитритууд болж хувирдаг. Цусанд шингэж нэвтэрснээр цусны улаан гемоглобиныг метгемоглин болгож хувиргаж улаан бөөм хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн хийг тээх чадваргүй болгодог. Цусан дахь хэмжээ 30% болох юм бол хүчтэй хордлого, амьсгал боогдолт, тахикарди, биеийн даралт огцом унах зэрэг эрсдэлтэй юм байна.

Нитратын зөвшөөрөгдөх хэмжээ нь төрөл зүйл, улс орноос хамаарч өөр өөр байдаг.

Манай улсын хувьд нитратын хэмжээг тогтоох олон улсын зааврыг дагаж, зөвшөөрөгдөх хязгаарыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон Европын Холбооноос тогтоосон стандарттай нийцүүлэн 50 миллиграмм гэж тогтоосон байдаг.

Мөн нитратын хоногийн зөвшөөрөгдөх хэмжээг биеийн жин тутамд 0-3.7 миллиграмм гэж тогтоожээ.

Дээрх тооцооллоор бол өдөрт дунджаар 1.3 кг-аас илүү тарвас хэрэглэх нь аюултай гэсэн үг. Тэгэхээр энэ нь хүүхдэд бүр ч эрсдэлтэй болж таарна.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлэгдсэн тарвасаас дээж авч хийсэн нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээгээр эерэг дээж илрээгүй. Стандартын шаардлага хангаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэллээ. Мөн тарвасаас хордлого авсан гэх иргэдийн мэдээллийн дагуу ХӨСҮТ болон Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулахад,

"Тарвасаас хордлого авсан гэх шалтгаанаар тусламж, үйлчилгээ авсан хүн байхгүй" хэмээх мэдээлэл өгсөн юм.

Гэвч хамгийн чухал нь иргэд аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй, ухамсартай байх хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарах шаардлагатай юм.

Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой.

Иймд гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах. Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-09-16 66.181.169.74

Argagui shuu dee .3 р цахилгаан станцын дагуу үйлдв э рийн тос гоожсон гадаа тарваснуудаа шууд ил газар э н д тэндгүй овоолон эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд бохир ийм байдалтай борлуулж буй учир хүн хордлого авалгүй яахав

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.160.21

ховдынхон хэзээ хойно тарвасаа иддэг

Avatar

Нэргүй 2024-09-16 103.212.116.208

цаг уур өөрчлөгдөөгүй байхад гэнэт эрт боловсордог том том ургадаг болно гэж юу байхав юм хэрэглэж л таараа байх даа

Avatar

Солонго 2024-09-16 202.55.188.42

Хууууууууууууууууууульььььььь

Avatar

Нэргүй 2024-09-16 202.55.188.93

манайхан их борддог болсон байна лээ…дээр үед ховд сэлэнгийн тарвас гэж жижиг жижиг 1. 2 кг татдаг байлаа..одоо бол х***а тарвас шиг л том том болсон нь бордоо шүү дээ.

Avatar

- pms yguunx trsc GALZUUGAAS galzyy AIMSHIGTAi1-2skge; 2024-09-16 216.38.195.74

; NZM SIUFEWiCH aprt buildingkpi1;

Avatar

idtCJNXNr 2024-09-16 216.38.195.74

iNDtr+Pl+ drii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж