Сургалт бус суурь асуудлыг нь шийдээч, П.Наранбаяр сайд аа!

Сургалт бус суурь асуудлыг нь шийдээч, П.Наранбаяр сайд аа!

Сургалт бус суурь асуудлыг нь шийдээч, П.Наранбаяр сайд аа!

Ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудлын нэг нь багшлах хүчний хомсдол. Ажлаа орхиж байгаа багш нарын дийлэнх нь ачаалал их, цалин хангамж бага гэх шалтгааныг хэлдэг. Үүнээс үүдэж сүүлийн жилүүдэд улс орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд багшлах хүчний хомсдолд орж буй.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долдугаар сард гаргасан судалгаанд дурдсанаар улс орон даяар 4200 орчим багшийн хомсдол үүсчээ.

Үүнээс нийслэлд 2400 багшийн сул орон тоо байгааг судалгааны үр дүн харуулжээ. Мөн судалгаагаар бага ангийн болон математик, англи хэлний багш илүү дутагдалтай гэсэн тооцоолол гарсан байна. Тухайн жилийн багшийн сул орон тоог тус жилд их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн төгсөгчдөөр эрэлтээ хангана гэж тооцоолдог аж. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд багш мэргэжлээр 2471 төгсөгч төгссөн аж. Үүнээс 519 төгсөгч сургуулийн өмнөх боловсролын багш, 484 төгсөгч бага ангийн багш мэргэжлээр төгссөн бол үлдсэн нь бусад чиглэлээр багшийн мэргэжил эзэмшсэн нь энэ оны хичээлийн жилийн багшийн эрэлтийг нөхнө гэж үзжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа авсныхаа дараа багшийн хомсдолыг арилгана гэж мэдэгдэж байв. Ингэхдээ гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэсэн юм. Тэгвэл тэрбээр багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам баталжээ.

Тодруулбал, математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавр зэрэгтэй иргэд багшлах эрхийн сургалтад хамрагдах боломжтой юм байна.

Мөн дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4 дүгээр түвшний оюутнууд багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болох зохицуулалт бүхий журам баталжээ. Үүнээс гадна цэцэрлэг болон ЕБС-д багшлах хүсэлтэй иргэдэд зориулсан журам бас бий. Үүнийг багшлах эрх олгох сургалтын багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр хүссэн хүн болгон богино хугацааны сургалтад хамрагдаад багш болох боломжтой болж байгаа юм. Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгсвөл багшлах эрх олгоно гэж журамд тусгажээ.

Багшлах эрх олгох сургалтын багш нь боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна гэж заасан байдаг аж. Бакалаврын зэрэгтэй иргэдэд багшлах эрх олгох сургалт ихэвчлэн 45 хоног хичээллэдэг аж.

Багшийн хомсдолыг шийдэх нь зөв ч гэлээ багшийн ачаалал их, цалин хангамж бага зэрэг боловсролын салбарын суурь асуудлуудыг шийдээгүй цагт хомсдол хэвээрээ л байна. Боловсролын салбарын суурь асуудлыг шийдэх, зөв бодлого хэрэгжүүлэх гэж  яамтай, сайдтай байдаг бус уу. Алдаа оноог нь өмнөх сайд нар луу чихээд суух бус салбарын алдаа, оноог нь шийдэж зөв бодлогоор удирдах эрх нь сайдад байдаг бөгөөд ийм үүрэгтэй хүн нь П.Наранбаяр сайд та өөрөө юм. Улс орны хөгжлийн тулгуур нь боловсрол, эрүүл мэндийн салбар. Сургуулийн өмнөх болон, ерөнхий боловсролын сургуулийн багш гэдэг бол улс орны ирээдүйг авч явах тодорхойлох боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн чухал хүмүүс  болохоос суурь асуудлаа шийдэхгүй хэдхэн хоногийн  сургалтаар багшийн хомдолыг шийдэх асуудал биш л баймаар юм эрхэм сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн. 2024-09-16 66.181.160.12

Монголын ирээдүйг сүүрүүлэхэд монголын төр ил, далд хэлбэрээр ургашгүй албадаараа гүйцэтгэж ажлаа хийхгүй байгаадаа хариуцлага хүлээх ёстой. Төр яагаад ажлаа хийхгүй байна аа, сурагтын систем яагаад дэлхийд байхгүй хэмжээгээр доройтох болов, тиймээс Монголын ургашгүй ү****ц төр хариуцлага хүлээх ёстой. Төрд тэнэг хүмүүс байна уу, эсвэл монголын төрд шургалсан гадны нөхдүүд ард түмний, улс орны эсрэг ил, дал хэлбэрээр ажлаад байна уу

Avatar

зочин 2024-09-16 66.181.185.81

Дэд сайд, агентлагуудынхаа дэд дарга нар дээр нь баялаг бүтээдэггүй цэрэг цагдаагийн орон тоог хасч нэмнэсэн төсвийн мөнгөөр багш эмч нарын цалинг 3 сая болго.

Avatar

Zochin 2024-09-16 122.201.31.125

Zaahaasaa zaahgui,chadvarguini IH ,ihenh hub huvsgliin surguliin bagshnaraa haraach tui maich zaahgui tsag nohtsooj bn,uimulsen huhduud ,oilgohgui huhfuudteigee zuuraldaad chaddag huhed demii tsag urj bn,gereer bolovsrol olgood shuud shalgalt avaad tsentsehfuigni shalgdag bolmor,

Avatar

Зочин 2024-09-16 66.181.181.159

Урьд өмнөх сайдуудаас асуугаагүй байж одоо хуримтлагдсан асуудал дээр одоогийн сайдыг дөрөөлөөд яахав дээ. Тэр Энхамгалангаас нь эхлээд асуучих. одоо бүр гэр бүл хөгжлийн сайд болсон байх шүү.
Одоо боловсролын асуудал гүн ангалд орсон ямар ч аавын хүү, ээжийн охин шийдэж чадахгүй шүү. Тийм ч учраас бусад намд түүн дотроо ХҮН-д өгсөн бололтой.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.55.191.130

Аавдаа адуу манахыг заана гэгчээр энэ хүүхэн хэрээ мэдэж, бяраа таньж донгос. Сэтгүүлч гэж ямар юмнууд байдгийг бид мэддэг болсон. Төгссөн сургууль, хийсэн ажлаа харьцуулаад хар. Сэтгүүлч болно гэдэг юу дуртайгаа донгосох, хэн дуртайдаа заах, хэн дуртайгаа байцаах, шүүмжлэх эрх биш.

Avatar

дорж 2024-09-16 202.131.251.130

гол асуудал, үндсэн шалтгаанаа зөв тодорхойл.Ийм ядмаг, хулчгар сайдыг Отгонбаатар байтугай боловсролын салбарын захын үйлчлэгч, албан хаагч зодоход хүрнэ.Дэндүү ойр зуурын юм ярьдаг, ноомой дорой, зүрх зориггүй хүн сайд болсонд гутаж бна.Энэ яамаа хүн намаас нэн даруй буцааж ав,Ажлаа мэддэг, аргаа олдог, хүнийг ажиллуулж чаддаг, тийм хүнийг яаралтай томилох шаардлагатай.

Avatar

хүн нам худлаа юм байна 2024-09-16 202.9.40.65

боловсролын салбарт сайдын зөвлөх нь эмч хүн гэхээр

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.160.19

цалингийн нэм тэгвэл багш нар өөрсдөө хүрээд ирнэ яагаад гэвэл олон чадварлаг багш байсан хүмүүс зөндөө байгаа шүү

Avatar

Зочин 2024-09-16 202.126.89.166

Угаасаа хамгийн муу сурч бсан хүмүүс багш болсон сүүлийн 20 жил энэ 45 хоног гэдэг бол маш зөв зүйл шүү

Avatar

Би 2024-09-16 70.93.178.224

Тэнэгтээд байгаарай даа л гэж хэлье дээ

Avatar

Bgff 2024-09-16 202.9.40.200

Адгийн хулгайч манж хужаагууд бууддгийн шдэ.

Avatar

Нэргүй 2024-09-16 139.5.218.13

Зүгээр л хэн нэгэнд багшлах эрх олгоод эхэлвэл мэргэжлийн 4жилийн сургууль гэж байгаад хэрэггүй юм биш үү богино сургалт ч гэх шиг цааш хөгжиж явахгүй бололтой шинэ сайдын үед

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.49

4 Жил өөр мэргэжлээр бакалвраар сурсан байна шд.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.179.15.130

Гэрийн боловсролыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, аав ээж нь заачихна.

Avatar

зочин 2024-09-16 202.126.90.137

багш хийснэс солонгос,америк эртхэн явж ажил.олсон дээр шүү. монголд хэцүү дээ.

Avatar

чагнаа 2024-09-16 124.158.123.244

Гадаад улсад бол ихэвчилэн гадны цагаач иргэдээр хямдхан хийлгэдэг гудамж замын цэвэрлэгч хийвэл Монголд хамаагүй илүү цалин авна, бас сургуульд сурч нарийн мэргэжилтэй болох хэрэг бүр байхгүй…

Avatar

Нэргүй 2024-09-16 202.131.225.197

tiim l bolood bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж