Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!

Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!

Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!

Олон мянган жилийн тэртэйгээс соёл иргэншил үүссэн цагаас хойш үнэт металлууд хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан. Цаасан мөнгөний үнэ цэнэ өдөр ирэх тусам буурч байгаа одоо цагт алт хамгийн зөв сонголт болжээ. Учир нь, зах зээл тогтворгүй болж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид үнэ цэнээ алдахгүй, олон жилийн туршид үнэ цэнээ алдхааргүй байдлаар баялгаа хадгалах замыг сонгосон.

Мөн банкны хүү, инфляцийн төвшин нэмэгдэж байгаа тул үүний нөлөөнд автахгүйгээр, жил ирэх тусам илүү үнэтэй болох үнэт металлд мөнгөө зарцуулж байна.

Энэхүү үнэт металл нь алт юм. Дэлхийн томоохон баячууд алтыг биетээр худалдан авч, олборлогч болон холбогдох компаниудын хувьцааг худалдан авдаг болсон. Мөн биржийн арилжааны сан (ETFs)-д хөрөнгө оруулалт хийх зэргээр олон төрлөөр алтыг эзэмших болжээ. Гэхдээ алт үнэхээр ам.доллараас илүү үнэтэй байж чадах болов уу? Хөрөнгө оруулагчид, бизнесийн магнатууд уг асуултыг алтны түүхийн замналаар хариулж байна.

МЭӨ 2000 оны үед эртний египетчүүд алтан эдлэл бүтээж эхэлснээр үнэ цэнтэй болжээ. Гэхдээ алт нь хожуу үед буюу МЭӨ 560 оноос мөнгөн тэмдэгтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Тухайн үед алтыг дэлхийн өнцөг булан бүрт өргөнөөр ашиглаж, хүлээн зөвшөөрч байсан тул тамга тэмдэгтэй алтан зоос бүтээх болсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алтны үнэ цэнэ нэмэгдсээр байв.

Алт нь дэлхий даяарх баялгийг бэлгэддэг болжээ.

АНУ 1792 онд металлын стандартыг бий болгож, заавал алт юм уу мөнгөөр арилжих болсон байна. Гэвч 1900-аад оны хэд хэдэн үйл явдал эцэстээ алтыг мөнгөний системээс гаргахад хүргэсэн. Тус улсад 1971 онд алтаар арилжих бус харин үнэ цэнтэй металл болж, унцаар үнэлэгдэх болсон байна.

Тухайлбал, ам.доллар ашиглагдаж ирэх үед алт нэг унци нь 35 ам.доллар байсан бол дараагийн арван жилд 850 ам.доллар болтлоо өссөн юм.

Түүнчлэн "Covid-19" цар тахлын үед инфляци өсч, ам.долларын үнэ цэнэ буурч байсан тул алтны үнэ улам нэмэгдсэн байдаг.

АЛТ ОДОО ЦАГИЙН ЭДИЙН ЗАСАГТ

Хэдийгээр алтнаас илүү мөнгөн дэвсгэртийг ашигладаг ч гэлээ энэ нь эдийн засагт чухал ач холбогдолтой хэвээр байна. Улс, орнуудын төв банк болон бусад санхүүгийн байгууллага өөрсдийн нөөцөд их хэмжээний алт хадгалсаар байгаа. Энэ нь өнөөгийн болон урт хугацааны эдийн засагт ямарваа нэгэн асуудал гарах юм бол ашиглах боломжийг олгоно.

Хөрөнгө оруулагчид инфляци нэмэгдэж, ам.долларын ханш буурч байгаа эдийн засгийн орчинд алтыг баялгийн нөөц гэж үздэг.

Энэхүү үнэт металл нь хэзээ ч инфляциас болж үнээ алдахгүй бөгөөд ам.доллараас илүү хүч чадалтай. Инфляци өсөхөд алтны үнэд ихэвчлэн өсдөг учир нэг унци алт худалдан авч, хадгалах нь үр ашигтай юм. Жишээ нь, 1970 онд 35 ам.доллароор алт худалдаж авсан бол арван жилийн дотор тус алт 850 ам.доллар болсон байна. Харин 35 ам.доллароо одоог хүртэл хадгалсан бол ямар ч үр ашиггүй хадгаламж болох болно.

Түүнчлэн, улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болж зах зээл савлагаатай байдаг. Хурцадмал байдал, улс төрийн эргэлтээс болж мөнгөн тэмдэгтүүдийн үнэ унадаг тул томоохон бизнесменүүд хөрөнгөө алтаар хадгалдаг аж. Мөн  биржийн зах зээлд алтны үнэ тийм ч их өөрчлөгдөөд байдаггүй. Учир нь, алт олборлогч компаниуд өөрсдийн ашгаа хамгаалахын тулд алтыг хэрхэн ашигтай байлгах бүхий л бодлогыг хэрэгжүүлж байдаг.

ОЛБОРЛОЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Өнгөрсөн оны байдлаар Хятад, Австрали, Орос, Канад нь дэлхийн хамгийн их алт олборлосон. Тухайн үед дэлхийн алтны үйлдвэрлэл 3000 орчим тоннд хүрчээ. Хятадад олборлолт 370 метр тоннд хүрсэн байна. Тус улсын хамгийн том алтны уурхай нь Анхуй муж дахь Шаси зэсийн уурхай бөгөөд 2022 онд 958,740 унц алт олборлосон байна.

 АНУ-ын Колорадо мужид төвтэй Ньюмонт компани 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2.5 сая унци алт олборлож, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч алт олборлогч компани болжээ.

Канадын алт олборлогч Баррик Гоулд тухайн хугацаанд дэлхийн хоёр дахь том алт олборлогч байсан бөгөөд олборлолт 1.99 сая тоннд хүрчээ. Одоогийн байдлаар дэлхийн алт олборлогч тэргүүлэгч 10 компанийн гурав нь Канадад, гурав нь Өмнөд Африкт төвтэй байна.

АЛТ ОЛБОРЛОГЧ ТОП 10 УЛС:

  • Хятад
  • Австрали
  • ОХУ
  • АНУ
  • Канад
  • Перу
  • Гана
  • Өмнөд Африк
  • Индонез
  • Узбекистан зэрэг орнууд юм.

АЛТ ЭЗЭМШИХ БОЛОМЖУУД:

  • Алтны опцион ба фьючерс
  • Алтан эдлэл
  • FOREX брокерын алтны хувьцаа
  • Олборлогч компанийн хувьцаа
  • Алтан зоос
  • Гулдмай
  • Алтны компани гэх мэт алттай холбоот бүхий л арга зам, байгууллага, ханшны тусламжтайгаар эзэмшиж болно.

Хөрөнгө оруулалт бүр давуу болон сул талуудтай. Хэрэв биет алт эзэмшихдээ эргэлзэж байгаа бол алтны хувьцаа худалдаж авах нь илүү найдвартай арга юм. Мөн алтыг инфляцийн эсрэг найдвартай хамгаалалт гэж үзэж байгаа бол алтан үнэт эдлэл, гулдмай, зоос зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломжтой.

  Санхүүгийн тогтвортой байдал, үр ашгаа боддог хүн бүрийн эцсийн, хамгийн найдвартай арга нь алт юм.

Улс төр, эдийн засгийн уналт, дайн, банкны дампуурлын үед алтны үнэ улам бүр өсдөг учир хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгөө алт болгон хадгалдаг. Мөнгөн дэвсгэртээр өдөр тутмын хэрэглээгээ хангах ч гэлээ ирээдүйд үр ашиггүй худалдан авалт болсон тохиолдол их байдаг. Ерөнхийдөө, алтны урт удаан амжилтыг давж чадах хөрөнгө оруулалт байхгүй. Түүхийн туршид алт нь үнэ цэнээ хадгалж ирсэн бөгөөд арилжааны бусад хэлбэрийг бодвол тогтвортой байдлыг олгодог.

Эх сурвалж: CHIEFGOLD,WIKIPEDIA, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 139.5.218.93

alt uned orood une nemegdeed bvl dain boldog geh sudalga bii

Avatar

Нэргүй 2024-09-16 88.116.92.142

Унц,тонн ямар нэгжээр хэмжээд байгааюм

Avatar

Нэргүй 2024-09-16 202.21.111.198

Манай Аюур алтаар морины гулдмай хийгээд зуслангийн байшиндаа хадгалсан байдаг. Хулгайч мөртөө бас ухаантай л хандаж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж